1.Их Монгол Улсын (далай хаад) 1206-1260 он хүртэл нэг жарны туршид Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх хаан нар дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж төр барьжээ.
2.Монгол юан гүрний хаад 1270-1370-аад он хүртэлх
100-гаад жил Хубилай хаанаас эхлээд Тогоонтөмөр хаан хүртэл 11 хаан суужээ.
3.Монгол Улсын хаад Юан гүрний ноёрхол унасны дараа
1370-1634 оны хооронд 264 жилийн хугацаанд Аюушридар хаанаас Лигдэн хаан хүртэл
22 хаан ээлжлэн төр барьжээ.
Лигдэн хаан
нас барж Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнол алдагдаж,
төрийн эрх мэдэл Манжийн эрхшээлд орсон нь түүхэнд хамгийн эмгэнэлт үе байлаа.
Ард түмэн тусгаар тогтнолоо сэргээх, үндэсний эрх чөлөөгөө олж авахын төлөө үе
үеийн халуун эх орончдын удирдлагаар тэмцэж ирсэн бөгөөд энэ бэрх хэцүү үед
тусгаар тогтнох туйлын хүслэн, итгэлээ хадгалсаар байсан нь бахархууштай.
Чингис хаан 1162-1227
Монголын
үндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин-Чингис хаан 1162 оны хар морин жил
одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар Есүхэй
бааатар, Өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон төржээ.
Тэмүүжин
арав хүрэхгүй насандаа эцгээсээ өнчирч, амьдралын хатуу хүтүүг туулж өсөхдөө
Есүхэй эцгийн орыг залгаж, Монголын тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн 27
насандаа буюу 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн "Чингис"
цолыг хүртсэн байна.
Энэ үеэс
"Хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа нэгтгэх" их үйл хэрэгт
зүтгэж арван жилийн дотор монгол угсааны ная гаруй аймгийг нэгтгэн Байгаль
нуураас өмнө тийш Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүн зүг Хянганы нуруунаас
өрнө зүг Алтайн уул өнгөртөл өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн Их Монгол
улсыг байгуулжээ.
1206 оны
улаан барс жил Онон мөрний хөвөөнөө есөн хөлт цагаан тугаа мандуулан их
хуралдай чуулж, Их Монгол улсыг байгуулснаа тунхаглан зарлаад
Тэмүүжин-Чингисийг хаан ширээнд өргөмжлөн залжээ.
Энэ эрхэм
ёслолын үеэр Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, тулгар төрийг байгуулах их
үйл хэрэгт хүчин зүтгэсэн шадар түшиг нөхдийнхөө гавьяа зүтгэлийг онцгойлон
үнэлж, "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өмөг туст, өлзий
буянт нөхөд", "зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан
зогсоож, алалдах өдөр амиа хайрлахгүй ачийг хүргэж баатарлаг зүтгэсэн, харийн
дайсанд халуун нүүр өгч харилцдаггүй, өшөөт хүнд өмөг тус болж өөр зан
гаргадаггүй, хүйтэнд хөрч, халуунд халж, нойтонд норж надтай нөхөрлөж, уриалах
дуунд минь уухайгаа нэмж, ураг барилдан урагш зүтгэж насад үнэнчээр зүтгэсэн
сайн нөхөд минь" хэмээн өргөмжлөн залаад тэднийхээ ачийг "харанхуй
шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ" гэж
дурьдаад "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхөдөө угсаатан ноёд
болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёдод өргөмжилж"
томил гэсэн хаан эзний их зарлиг соёрхлыг буулгаж, 88 гавьяатныг дархалж, 95
мянганы ноёдыг томилсон нь түүх шашдирт бичигдэн үлджээ.
Ийнхүү
нэгдсэн төр улсын үндэс засаг захиргааг шинэчлэн зохион байгуулж Монгол Улсын
батлан хамгаалах гол хүч "Хишигтэн" цэргийг байгуулав. Хааны дэргэд
цэцдийн зөвлөл байгуулж, "Их засаг" хуулийг батлан гаргуулж мөрдүүлэх
болов.
Чингис хаан
"Намайг хаан болохоос өмнө монголчуудын дотор ямар ч эмх замбараа
байсангүй, үр хүүхэд нь эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр нь эхнэртээ
итгэдэггүй, эхнэр нь нөхөртөө захирагддаггүй, баян нь ядуудаа тусалдаггүй,
дордос нь дээдсээ хүндэлдэггүй, ард түмнийг улс гүрэнд нэгтгээд, миний хамгийн түрүүн
санаа тавьсан нь тэдний дунд ёс журам, үнэн шударгыг тогтоох гэсэн явдал
юм" гэжээ. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж энэ зорилгоо хэрэгжүүлээд
зогссонгүй улмаар эх дэлхий уужим бөгөөд ус мөрөн олон гэдгийг ухаарч нутгаа
өргөтгөж, нөлөөгөө гүнзгийрүүлэхийг эрмэлзэн өндөр уулсын хөтөл зорьж, өргөн
далайн олом зүглэн мятарч цуцаагүй зүтгэж явжээ.
Ингэж
зүтгэж зорьсныхоо учир утгыг тодорхойлж хэлэхдээ: ".. .дэлхий дахин нэгэн
гэр бүл болж төв түвшин энх амгалан болвоос сая миний баясах хэрэг... би тэднийг
нийтээр энх түвшин болгох бодолтой байна. Учир нь нэгэн хүн төрөөд түмэн газрыг
энхжүүлэх нь цөм хүн болон төрөгсдийн тусдаа явдал мөн бөгөөд хэрэв чадваас
дээд тэнгэрт гавьяа ажээ, доод амьтанд өршөөл ажээ" хэмээн айлдсан буй.
Ийнхүү
Чингис хаан "...тэнгэрийн бошгоор нэгэн үзүүрт сэтгэлээр арван гурван
наснаас цэрэг байгуулж дөрвөн зүг дайлан явж" их бага олон аймаг улсыг
түвшитгэн, өмнө зүг Энэтхэгийн Ший мөрөн, хойш Орос улсын хойт зах, баруун тийш
их уст Днепр мөрөн, зүүн тийш Номхон дөлгөөн гадаад их далай хүртэл өргөн уудам
нутгийг эзэмшсэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан юм.
Хагацсан бутарсан хамаг Монголоо хамтатгаж Чингис цолыг хүртсэн эе эвдэрсэн эсгий туургатнаа нэгтгэж Их Монгол Улсаа тунхагласан, нэгдсэн төрийг бататгаж Их эзэн хаанд өргөмжлөгдсөн, улмаар олон улс орныг өөрийн захиргаанд нэгтгэж Их эзэнт гүрнийг байгуулсан. Чингис хаан улаагчин гахай жил 1227 оны намар 66 насандаа тэнгэрт хальсан ч түүний нэр алдар, аугаа их үйл хэрэг нь газар дэлхийд мөнхөрч үлдсэний гэрч Монгол улс оршин тогтнож, шинэ зуун хөгжин дэвшиж байна.
Өгөдэй хаан 1187-1241
Чингис
хааныг өөд болсны дараа түүний отгон хөвүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч
байгаад 1229онд шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай
хийлгэн Чингисийн гутгаар хөвүүн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.
Өгөдэй 1187
оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах
үйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бүтцийг
боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг
барьж дуусгаад монголын эзэнт гүрний нийслэл болгосон юм. Монголын түүх, оюун
соёлын үнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд түүний
тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жилд 55 насандаа
таалал төгсчээ. 13 жилийн туршид Их Монгол Улсын далай их хааны ширээнд сууж
эцэг Чингис хааны эрхэм зорилгыг үргэлжпүүлэхдээ олон түмнээс "Эрдэмт
гэгээн хаан" гэсэн эрхэм хүндэт цолыг авсан их хаан билээ. Их гүрний эзэн
байсан Өгөдэй хаан улс орноо хэрхэн яаж авч явснаа өөрөө дүгнэн хэлсэн үг нь
эрхийг эдлэвч гэмээ хянах энгүй ухаантан, энэрэхүй сэтгэлтний гэрч төдийгүй,
улс орныг удирдах хэн бүхэнд ухаарал хайрласан мөнхийн гэрээслэл болон үлдсэн
билээ. Түүх шашдирт тэмдэглэгдэн мөнхөрсөн түүний үг юу хэмээвээс: "Эцгийн
ор суурийг залгамжилж хаан ширээнд сууснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Энэ
хугацаанд хийсэн ажил гэвэл:
Нэгд. Би Зүрчидийн Алтан улсыг байлдан
дагуулж эзлэн авлаа.
Хоёрт. Гадаад дотоодын хэрэгт элч зарахад,
хоорондоо харилцах болон элдэв хэргийг дамжуулан зөөхөд хялбар дөхмийг бодож
олон газрыг холбоолсон өртөө замыг тавилаа.
Гуравт. Усгүй газарт худаг малтуулж ус
гарган, улс иргэнийхээ мал аж ахуйд өвс усыг хүрэлцээтэй болголоо.
Дөрөвт. Зүг зүгийн суурин улс орны өөрийн
харьяаны олон хот тосгонд захирагч, мэдээлэгч нарыг томилон ажиллуулж, тэдгээр
улс орны олон ард иргэдийг гар газар, хөл хөсөр тавиулж, амгалан түвшин
амьдруулах боллоо. Би хаан эцгээс хойш ийм дөрвөн ажлыг хийлээ. Хаан эцгийн ор
сууринд сууж, олон улсын иргэнийг захиран тохинуулах үүрэг хүлээсэн хаан хүн
байтлаа бор дарсанд дуртай болсон минь миний буруу боллоо. Ёс бус эм хүний үг
ятгалганд автаж, Отчигин ноён авга ахын харьяат нарын дотроос хүүхэн авч ирүүлж
байсан минь миний буруу. Тогулахыг далдаас хардсан нь бас миний буруу. Энэ ямар
буруу гэвэл хаан эцгийн харах нүдний өмнө хамгаас түрүүнд хатгалдаж явсан
Тогулахыг хорт муугийн үгэнд орж би хороожээ. Одоо миний өмнө хэн ч ингэж
түрүүлэн давшиж өгөх билээ. Хаан эцгийн өмнө эцэж цуцалгүй зүтгэж явсан журамт
хүнийг би мэдэхгүй өш санасныхаа төлөө өөрийгөө түмэнтээ буруутгана. Би тэнгэр
газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг хүртэл бусад ах дүү нарынхаа нутаг дэвсгэрт
орчих вий хэмээн харамлан хомголзож шавар хэрэм бариулж ах дүү нараас гомдлын
үг сонсож явлаа. Энэ бол миний бас нэг буруу юм. Хаан эцгээс хойш тэгэхлээр би
гэдэг хүн дөрвөн үйлийг нэмсэн атлаа дөврөн буруу үйлийг үйлдсэн гэмээ өөртөө
хүлээн ухаарахаас өөр аргагүй билээ" хэмээсэн гэмшил, гэрээслэл, ухаарал
бодролын үг хэлсэн байдаг.
Гүюг хаан 1206-1248
Өгөдэй
хааны ууган хөвүүн Гүюг хан эцгийн 20 настайд хатан Дөргөнө эхээс 1206 оны
улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан эцгийн ор
залгаж Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдсөн гурав дахь хаан юм. Тэрээр
хоёр жил гаруйхан хугацаанд хаан суусан хэдий ч улсыг удирдах төрийг засах
талаар нэлээдгүй арга хэмжээ авч байжээ. Тухайлбал төрийн ёс журмыг сулруулж
самууруулсан эх Дөргөнө хатны хийсэн олон алдааг залруулж төрөө төвшитгөн,
Чингис ба Өгөдэй хааны үеийн мэргэн засгийг дахин сэргээхийг хичээсэн бөгөөд
1247 онд хүн ам, эдийн засгийн анхны бүртгэл явуулж, өртөө хэрэглэгчдийн пайз
бичгийг сэргээсэн байна. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэх
бодолтой байсан нь Ромын шашны тэргүүнд явуулсан түүний захидлаас ил харагдана.
Гүюг хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.
Мөнх хаан 1208-1258
1208оны
шарлуу жилийн өвөл Чингис хааны отгон хөвүүн Тулуйн хатан Сорхогтаны бэхигээс
ууган хөвүүн төрсөн нь Мөнх байлаа. Түүнийг төрөхөд Хонгирад аймгийн Тив тэнгэр
бөө хувь заяаг нь шинжиж "Хожмын өдөр мөнх тэнгэр шиг эрхэм хүндэт хүн
болно" хэмээн төлөгдөөд энэ нэрийг хайрласан гэдэг. Гүюг хааны дараагаар
хаан ширээний төлөөх алтан ургийнхний өрсөлдөөн дунд нэлээд эсэргүүцлийг давж
Батын дэмжлэгтэйгээр 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд
суужээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том гүрний хэмжээнд
хүргэсэн агаад түүний нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зүтгэлтэн ажээ.
Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулж яваад 1258 оны шаргачин хонин жил
нас баржээ.
У.Батчимэг