gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Анхны долоо дэлгэцэнд мөнхөрлөө

О.Ариунбилэг
Соёл урлаг
2012-03-15
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Соёл урлаг
2012-03-15
Тусгаар тогтносон Монгол Улсад амьдарч байгаа нь өвөг дээдсийн маань цусаа урсгаж олсон гавьяа гэж бид нэгэн зэрэг хариулж чаддаг ч энэ л эрх жаргалыг бидэнд түүчээлэн хүргэсэн жинхэнэ эздийг тэр бүрий нэрлээд байдаггүй. Түүнчлэн ардын хувьсгалын түүхийг улс төрийн зорилгоор бүдгэрүүлэх гэсэн санаархал ч үүнд нөлөөлсөн гэхэд болно.

Харин сүүлийн үед залуус маань их хувьсгалын үйл хэргийг үнэн мөнөөр нь харахыг ихэд хичээх болсон нь сайшаалтай. Тиймээс яруу найрагч Ж.Мөнхбатын зохиол, найруулагч А.Мөнхсүхийн найруулгаар “Долоон бурхан харвадаггүй” түүхэн уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Тус кинонд Ардын хувьсгалын “Анхны долоо” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн эрэлхэг хувьсгалч, улстөр, цэргийн нэрт зүтгэлтнүүдийн талаар үнэн түүхийг уран сайхны аргаар өгүүлсэн байна. “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киног орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн бөгөөд манай үе үеийн алдарт жүжигчид тоглосон нь үзэгчид төдийгүй судлаачдын анхаарал татсан кино болжээ.

Монголын киноны ертөнцөд цахиур хагална хэмээн судлаачдын өгүүлж байгаа “Долоон бурхан харвадаггүй” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-ны өдрөөс кино театруудаар үзэгчдийн хүртээл болох аж.

Тус кинонд  Ардын жүжигчин Д.Цэрэндагва, А.Дашпэлжээ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, УГЖ Хасар хэмээн Б.Жаргалсайхан нар болон Д.Догсомд нэрт жүжигчин Д.Золбоот, Д.Бодоод Ц.Төмөрхуяг, Богд хаанд У.Батбаатар нар тоглосон гэхээр нэгийг өгүүлэх байх.

Түүнчлэн урлагийн хоймор эзэлсэн ахмадуудынхаа халаа болсон авьяаслаг залуу жүжигчид болох Ш.Баянмөнх, Н.Төмөрбат, П.Хувьзаяа, А.Баттүшиг нар томоохон түүхэн кинонд авьяас чадвараа сорьжээ.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан