gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Гансүрэн: Их мөнгө зарсан сонгууль сөрөг үр дагавар авчрах нь тодорхой байсан

2008-07-07
0
Twitter logo
0
Twitter logo
2008-07-07

Өнгөрсөн үймээн самууны үеэр хэсэг хүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн бүх хавтаст хэргийг устгана хэмээн дайрсан. Энэ үед тэднийг зогсоож чадсан “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Энэ сарын 1-нд болсон үйл явдлыг иргэн хүний нүдээр харахад ямар сэтгэгдэл төрөв?
-Монголчууд хэтэрхий их нам болж талцан, олон намуудын тогтолцооны үр дүнд үүссэн сөрөг үр дагавар гэж бодож байна.
Монголчууд бид цөөхүүлэхнээ, асар уудам газар нутагтай. Бид монгол үндэстнээ нэгдмэл цогц, нэг үзэл бодолтой байгаасай гэж хүсдэг. Үүнд ганцхан үзэл бодол хэрэгтэй. Энэ бол үндэстний үзэл. Болсон явдалд маш их харамсаж байна. Нам гэдэг бол хувь хүмүүсийн үзэл бодлын нэгдэл. Энэ нэгдэл нь буруу гэдгийг энэ үйл явдал харууллаа. Буруу байгаа учир цөөхөн монголчууд хоорондоо талцаж нэгнийгээ буудахдаа хүртэл тулж байна.

-Тухайн эмх замбараагүй байдлын үеэр танай хөдөлгөөнийхнийг байсан гэж сонссон. Хэдэн цагийн үед очив. Очиход байдал ямархуу байв.
-“Хөх Монгол”, “Даяар Монгол” бүлгэм нь тусдаа байгууллага болов ч үндсэн зорилго нь үндэснийхээ эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө. Олон гишүүнтэй учир бүгдийг нь бүрэн хянах боломж байдаггүй. Бид оройхон очиж бүх залуучуудаа бүгдийг нь дайчилсан. Хөндлөнгийн ажиглагчаар ганц хоёр хүн байсныг үгүйсгэхгүй. Манай залуучууд үндэсний хагарал мөргөлдөөний эсрэг байдаг. Галыг аль болох намжаахаар ажилласан. Үүний нэг жишээ нь, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийг хамгаалсан. Улангассан залуучууд тухайн үед дүүргийн цагдаагийн байгууллага руу маш хүчтэй довтолсон. Олон хүний амь нас эрсдэх магадлал өндөр байсан. Үүнийг аль аль талд нь учирлаж зогсоосон.

-Энэ өдөр жагсаал цуглаан болно гэж мэдэж байсан уу?
- Зурагтаар хараад л мэдсэн. Юмыг яаж мэдэх вэ залуучуудаас маань байж магадгүй гэж бодоод очсон.

-Энэ жагсаал цуглаанаас хойш ямар нэгэн нам эвслээс санал, гомдол ирэв үү?
-Хүмүүс утсаар санал бодлоо илэрхийлж байна. “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга бид хоёр энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн үеэр утас, и-мэйл хаягаа тараасан байсан учир хүмүүс үзэл бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа.

-Сүүлийн үед янз бүрийн эвсэл хөдөлгөөн байгуулагдах боллоо. Бүгд л улс төржих юм. Эдгээр хөдөлгөөнүүд УИХ-д суудал авахын төлөө жагсаж, тэмцлээ илэрхийлж байна хэмээн ард түмэн ойлгодог. Заавал ингэх хэрэг байдаг юм уу?
-Нэг юмыг төр засаг, ард түмэн анхаарах хэрэгтэй. Төр засаг сайн ажиллаж байгаа цагт ард түмэн төрийг мартдаг. Хэрвээ ард түмэн төрийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байвал төр муу ажиллаж байна гэсэн үг. Нэр дэвшиж байгаа хүмүүсийг хар талаас нь хараад байж болохгүй. Хийж бүтээе гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй. УИХ хууль боловсруулж, хууль баталдаг байгууллага. Гэтэл үүнийг бизнес мэтээр ойлгодог болчихсон байна. Энэ сонгууль надад үнэхээр гайхшрал төрүүлсэн. Том намууд асар их мөнгө зарлаа. Иргэн болон нэр дэвшигчийн хувьд харж байхад ийм их мөнгө зарсан үйлдэл ямар нэг сөрөг үр дагавар авчрах нь тодорхой байсан.Үндсэн хуулинд намуудыг татан буулгах заалт байгаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, гадны аль нэг байгууллагаас хөрөнгө санхүүжилт татах, ард иргэдийг мөргөлдөөнд уруу татсан намуудыг татан буулгах заалттай.

-Энэ сонгуулийн талаар иргэд янз бүрийн саналтай байна. Таны хувьд?
-Иргэн хүний хувьд дунд нь ороод ажиллаж байхад ардчиллыг хүмүүс дэмжиж байгаа нь анзаарагдаж байсан. Гэхдээ бүхэл бүтэн сонгуулийн хороо ажиллаж байхад надад тэр нь, энэ нь тэгсэн гэж гүжирдэх хэрэг алга. Тэгэх ч үндэслэл байхгүй. Учир дутагдалтай зүйл анзаарагдаж л байсан. Жишээ нь, ажиглагчдыг 10 метрийн цаана суулгачихаар тэр хүмүүс юу харах вэ. Захын компани булан болгондоо камертай байдаг. Санал тоолж байгаа байранд яагаад ганц камер байрлуулж болоогүй юм. Энэ мэт жаахан асуудлаа шийдэж чадаагүйгээс мөргөлдөөн болж, таван хүн амь насаа алдлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал зарлалаа. Иймэрхүү зүйлд цаашид анхаарах хэрэгтэй.

-Сонгуульд нэр дэвшихгүйгээр хөдөлгөөнөө толгойлоод ард иргэдийнхээ амьдралд болохгүй байгаа зүйлд нь хүч нэмж, болж байгаа зүйлийг нь дэмжээд байж болдоггүй юм уу. Заавал их хуралд нэр дэвших хэрэг байсан уу?
-Болж буй зүйл байхгүй болоод нэр дэвшсэн. Ард түмэн яагаад бухимдаад байгаа юм. Өнөөдөр болж байгаа юм байхгүй байгаа болоод тэр. Манай хөдөлгөөн анх үндэстний үзлийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор гарч ирсэн. Сүүлдээ болохоо байж эхэлсэн шүү дээ. Монгол үндэстнээ гэсэн хууль батлахгүй, харийнханд үйлчилсэн, өөгшүүлсэн хууль баталж байна. Дороос мянга дуугараад хүлээж авахгүй. Ингэж гудамжинд тэмцээд яах юм. Хуулийг нь хамт батлалцья.

-Хөдөлгөөн, эвсэл гэхээр л ард иргэд гудамж талбайд жагсдаг, орилж хашгирч хэн нэгний гар хөл болж, ард түмний толгойг угаан сонгуульд нэр дэвших аргаа сүвэгчилж байна хэмээн ойлгож, итгэхээ ч байж.
-Жагсаал цуглаан хийгээд байсан Ж.Батзандан, О.Магнайгаас эхлүүлээд л тэр явуургүй аргаар явснаас болж ийн байдал үүсч байна. Үнэхээр тэд эхлүүлж чадсан юм бол дуустал нь байж байгаад тэр хүмүүсээ тараачихаад явах нь яасан юм. Аливаа юманд хариуцлага гэж байдаг. Гал өдөөчихөөд өөрсдөө алга болчихсон. Энэ их бухимдалтай байгаа ард түмэн, дээр нь хөөрч дарвисан хүмүүс. Энэ хэрэг зохион байгуулттай ч байж магадгүй. Бид хэзээ ч  монгол төрийнхөө, монгол хүмүүсийнхээ эсрэг жагсаж байгаагүй. Ард түмэнтэйгээ хагаралдахыг хүсдэггүй. Бид монголчуудаа эв нэгдэлтэй, улам олон, хүчирхэг байлгахыг л хүсдэг. Үндэстний үзэл, үндэстнийхээ төлөө ажиллаасай, зүтгээсэй гэж, ийм л зүйл сурталчилж, үлгэр дуурайл болгохыг хүсч байсан.

-Энэ олон хөдөлгөөн, эвслүүд бүгд л улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийн үзэл бодлоо янз бүрийн аргаар илэрхийлж байна. Танай бүлгэмийн онцлог юу вэ?

-Тэр хүмүүс талбай дээр жагсаад, Төрийнхөө ордон руу мод, чулуу шидээд л явж байсан. Бидний зорилго бол монгол үндэстнийг, монгол газар нутагтаа эзэн нь байлгахыг л хүсдэг. Энэ үндэстэн хоорондоо хагарч бутраад үзэл бодлын олон системд орчихоод байна. Ц.Элбэгдорж “Жагсаж цуглаж байгаа нь ардчиллын буян” гэж хэлж байна лээ. Тэр олон жагсаалыг чөлөөтэй болгосноор юу дээрдсэн юм. Ард түмний амьдрал дээрддэг байсан бол дээрдэхээр зөндөө л жагслаа. Үндэстэн нэгдмэл цул болох ганцхан л зорилго байдаг. Энэ бол ерөөсөө үндэстний эрх ашиг. Миний ч биш, чиний ч биш АН-ын ч биш, МАХН-ын ч биш, Үндэстэн ганцхан үүнд л зангидагдаж байх ёстой. Монголын төр монгол үндэстний эрх ашигт нэн түрүүнд үйлчлэх ёстой. Үндэстний эрх ашигт үйлчилсэн хуультай, эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд улс хөгжинө. Гэтэл өнөөдөр ард түмэн гудамжинд хохироод, тэдний тархийг угааж талцуулсан намууд ард нь цэвэрхэн үлдлээ. Энэ хүмүүстэй хариуцлага тооцож энэ тогтолцоог бүрэн халах цаг нь болсон.

-Та их хуралд гарлаа гэхэд олонх болж чадахгүй. Ганцаардахгүй юү?
-Лиценз гэх энэ жижигхэн цааснаас болж манай газар нутгийн 47.5 хувь нь харийнхны гарт орчихсон байна. О.Дашбалбар агсан байхдаа энэ газрын хуулийг батлуулахгүй гэж хатуу зогсож байсан. Үнэн юм дуугарч байгаа цагт хэзээ ч ганцаарддаггүй. Би ганцаардахгүй, миний ард Монголоо гэсэн үндэстний үзэлтэй хүмүүс олон бий.

-Танай бүлгэм цаашид юу хийх вэ?
-Залуучууддаа уриалахад, эв нэгдэлтэй байгаарай. Юмны учир хэзээ нэгэн цагт олддог. Энэ үйлдлийг хийхэд хүргэсэн, эхлүүлсэн, оролцсон хүмүүст хэзээ нэгэн цагт заавал хариуцлага тооцох ёстой. Бидний хувьд хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Залуучуудтайгаа ажиллах бодол байгаа. Залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар алга. Очдог газар нь баар, буудал хоёр. Өнөөдрийн Улаанбаатарын эмгэнэлт байдал энэ.

-Танай хоёр бүлгэм харийнханд дурамжхан байдаг нь хүмүүст анзаарагддаг?
-Монголчууд их зочломтгой ард түмэн. Ирсэн зочид зочин шиг байвал бид эзэн шиг л байна. Харин зочин ирээд эзэн шиг байх гээд байвал бид дайсан шиг байж чадна. Нэг хятад монгол айлд орж ирчихээд хоол цайг нь дураараа авч идэж, хойморт нь суун авдрыг нь ухан, эхнэрийг нь тэврэх гээд байгаатай адил зүйл өнөөдөр болоод байна. Энэ зөв тогтолцоо юм уу. Харийнхан мөнгөн ус, цианит натри гэх мэт янз бүрийн хортой бодис ашиглаж, үндэсний аюулгүй байдалд халдаж, заналхийлсэн байдал илрээд байгаа болохоор Монголын ард түмэн бухимдаж байна. Үүнийг төрөөс зохицуулж байх ёстой. Гэтэл харийнханд зориулсан хууль баталж, бялдуучилсан, тэднээс айгаад байгаа юм шиг болохоор тэд эзэн шиг монгол хүмүүсийг нохой мэт үзэж, боол мэт ажиллуулах гээд байна. Өнөөдөр бидний нутаг дэвсгэрт байгаа баялагийн 38-хан хувийг өгөөч гээд Монголын төр гуйгаад зогсож байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ бол гамшиг. Нөөц баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй юм бол ухаад ч хэрэггүй.

Ц.Пүрэвжав 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан