Үндэсний портал GoGo.mn УИХ-ын 2008 оны сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг та бүхэндээ шуурхай дамжуулсаар байгаа билээ.
Монголчууд та бид ардчилсан нийгэмд шилжсэнээр тав дахь удаагаа УИХ-ын сонгуулиа амжилттай өгч дууслаа. Одоо та бидний өгсөн саналыг тоолох үйл ажиллагаа Улсын хэмжээнд 1715 хэсгийн хороонд эхлээд байна.
Энэ жил нийт сонгогчдын 74,3 хувь нь сонгуульд оролцон саналаа өгсөн байна. Өнөөдөр албан ёсоор Сонгуулийн Ерөнхий хороо гурван удаа мэдээлэл хийсэн бөгөөд тэд хамгийн сүүлийн хэвлэлийн хурлаа 00.10 цагт өглөө.
Сон гууль болгоноор гардаг зөрчлүүд ч энэ жил давтагдлаа. Сонгогчдын иргэний үнэмлэх, сонгогчийн үнэмлэхний асуудал энэ жил тасарсангүй. Энэ өдөр мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14, 15 –р дүүргүүдэд үер болж, сонгогч олон саналаа өгөхөд хүндрэл учирсан юм. Тэд энэ сонгуульд хамгийн бага буюу 67,2 хувийн ирцтэйгээр оролцжээ.
Мөн нэгэн иргэдийн анхаарлыг татсан
асуудал бол Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 25-р тойргийн хорооны дарга Ч.Бат-Эрдэнэ,
хорооныхоо хоёр гишүүнтэй о
гцрох өргөдөл
гаргасан талаар болон тус тойрогт нэр дэвшиж буй Ц.Мөнх-Оргилын асуудалд СЕХ тайлбар хийсэн юм. Тэд мэдээлэхдээ "25-р тойргийн хорооны дарга Ч.Бат-Эрдэнэ тодорхой бус шалтгаанаар огцрох өргөдөл өгсөн. Тус асуудлыг СЕХ хүлээн авч, орны хүмүүсийг томилсон. Мөн нэр дэвшигч Ц.Мөнх-Оргилын нэрийг татах тухай албан ёсоор СЕХ-нд ирээгүй бөгөөд яг одоогоор бидэнд нэр дэвшигчийн нэрийг татах асуудал яригдах ёсгүй" гэлээ. Энэ талаар та манай удахгүй орох видео мэдээнээс хүлээн авч үзээрэй.
Сонгогч олны хамгийн ихээр хүлээж буй сонгуулийн дүн хамгийн эхний байдлаар 16-18 цагийн дараа гарах талаар бид мэдээлсэн.
Та улсын хэмжээнд сонгогчдын ирцийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
Орон нутагт:
1-р тойрог: Архангай 75,4 хувь /нэрийн
жагсаалтанд 53998 сонгогч бүртгэгдсэн. Санал өгсөн 40722/
2-р тойрог:Баян-Өлгий 74,5 хувь /51946
сонгогчоос 38726 нь өгсөн/
3-р тойрог:Баянхонгор 79,1 хувь /47746 сонгогчоос
37786 нь өгсөн/
4-р тойрог:
Булган 79,5 хувь /33827
бүртгэгдсэнээс 26889/
5-р тойрог:
Говь-алтай 80,3 хувь /34190
сонгогчоос 27479/
6-р тойрог: Дорноговь 71,6 хувь /43042
сонгогчоос 30826/
7-р тойрог: Дорнод 71,6 хувь /45227 сонгогчоос
32418/
8-р тойрог: Дундговь 80,2 хувь /26844 сонгогчоос
21528/
9-р тойрог: Завхан 78,5 хувь /46048 сонгогчоос
36153/
10-р тойрог:
Өвөрхангай 73,7 хувь /69680
сонгогчоос 51418/
11-р тойрог:
Өмнөговь 79,5 хувь /30730 сонгогчоос
24430/
12-р тойрог:
Сүхбаатар 78,7 хувь /34784
сонгогчоос 27394/
13-р тойрог:
Сэлэнгэ 73,7 хувь /61028 сонгогчоос
45000/
14-р тойрог:
Төв 72,8 хувь /54157 сонгогчоос 39463/
15-р тойрог:Увс 78,4 хувь /46446 сонгогчоос
36440/
16-р тойрог:
Ховд 74,2 хувь /47677 сонгогчоос
35292/
17-р тойрог:
Хөвсгөл 76,1 хувь /75153 сонгогчоос
57259/
18-р тойрог:
Хэнтий 75,6 хувь /41883 сонгогчоос
31662/
19-р тойрог:
Дархан-Уул 80,4 хувь /48155
сонгогчоос 38735/
20-р тойрог:
Орхон 69,3 хувь /53711 сонгогчоос
37220/
Нийслэлийн зургаан тойрогт:
21-р тойрог: Хан-Уул 74,1 хувь /72855 сонгогчоос
54044/
22-р тойрог:
Баянзүрх 67,2 хувь /158627
сонгогчоос 106678/
23-р тойрог:
Сүхбаатар 72,0 хувь /66800
сонгогчоос 48096/
24-р тойрог:
Чингэлтэй 76,5 хувь /73774
сонгогчоос 56475/
25-р тойрог:
Баянгол 75,75 хувь /87075 сонгогчоос
65963/
26-р тойрог:
Сонгинохайрхан 71,4 хувь /128485
сонгогчоос 91808/
Улсын хэмжээнд нийт 1 534 064 сонгогч нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн байсан. Үүнээс 1 139 904 сонгогч саналаа өгчээ. Ингээд Монгол улсын хэмжээнд нийт 74,3 хувь нь сонгуульд саналаа өгчээ.
Ч.Болортуяа, О.Ариунбилэг, А.Ариунболд