gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Энхболд: Нямдоржоос илүү шийдэх асуудал олон байна

Улс төр
2007-06-05
0
Twitter logo

УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг хэлэлцэж байсан УИХ-ын чуулганаас Ардчилсан намын зөвлөл хугацаагуй завсарлага авсан. Энэ хугацаа хэзээ дуусах бол? Мөн танай зөвлөлийг  өмнө
баримталж байсан байр сууриасаа ухарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл. байна.
Зөвлөл дөнгөж сая хуралдаад тарлаа. Өмнөх байр сууриасаа буцсан зүйл байхгүй. Харин бүр хэрэг болгож Ц.Нямдорж даргын хэлсэн үгийг протоколоос татаж үзлээ. Үнэхээр ноцтой үг хэлсэн байна. Юун түрүүнд Ц.Нямдорж дарга тэр үгээ бидэнд тайлбарлах хэрэгтэй. Сөрөг хүчин Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл өгөөгүй шүү дээ. Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өргөдөл гаргаад шийдвэр гарсан. Энэ бол байдаг л юм шүү дээ. Хүн алдаа гаргаж, бас тэгээд хариуцлага хүлээж болно. Ц.Нямдорж дарга үүрэгт ажлаа хийхдээ эрхээ хэтрүүлсэн. Тэгэхээр хариуцлагаа хүлээж даргын албан тушаалаа өгөх ёстой. Даргын албан тушаал хэдий чинээ том байх тусмаа хариуцлага хүлээдэггүй байх нь давамгайлдаг болоод байгаа нь л буруу жишиг юм. Дарга, цэрэггүй адилхан хариуцлага хүлээх ёстой гээд Үндсэн хуульд заасан байгаа шүү дээ.
Ц.Нямдорж гуай ер нь төрийн өндөр албан тушаалтныхаа хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч хариуцлага хүлээж яваагүй байх аа.
Уг нь Нямдорж "Би алдаа хийсэн байна аа. Үндсэн хуулийн Цэц алдааг минь хэлж өгсөнд баярлалаа. Би энэ ажлаа чаддаг хүнд нь өгье" гэвэл хамгийн зөв зам нь энэ байгаа юм л даа. Хэрвээ "Үгүй ээ" гэх юм бол олонхиороо санал хурааж шийднэ. Тэр зам руу л явж байх шиг байна.
Та бүхний тэр протоколоос хараад байгаа үг чинь "Төрийн эрх ашиг шаардвал хэний ч санаанд орохооргүй шийдвэр гаргана" гэсэн үг мөн үү?
Бүр "...та нарын санаанд орохооргүй" гэж өөрөө тодотгосон байхгүй юу. Тэгэхээр бидний санаанд юу байсан юм бэ, өөрийнх нь дотроо санаад байгаа шулуухан хэлэхэд шантаажлаад байгаа тэр бодол нь юу юм бол. Өөрөө түүнийгээ бидэнд, олон нийтэд хэлэхгүй байгаа учраас түүнийг нь олж таамаглах, судалж тодруулах тал руу л явчихлаа шүү дээ.
Зүгээр л бухимдахдаа бодлогогүйгээр хэлчихсэн үг юм биш үү дээ?
Хоёр удаа хэллээ. Байнгын хороон дээр, чуулган  дээр хэлчихлээ шүү дээ. Тэгээд чуулган дээр "Хэний тухай хэлээд байгаа юм бэ? Тодруулаач" гэж хүсэлт гаргахад "Та нарын тухай хэлж байгаа юм" гэж тодотгосон. Тэгэхээр одоо бол учрыг нь олох л хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр манай зөвлөлөөр ярилцлаа. Улс оронд тулгамдсан олон асуудал байхад дандаа л дарга, цэргийн асуудал ярилцаж цаг  алдаж байгаа тухай зөвлөлдөж санал бодлоо солилцлоо. Хадгаламж зээлийн хоршоодын болон төсвийн гүйцэтгэлийг түрүүлж оруулж хэлэлцье гэж өнөөдөр бид ярилцлаа. Гэхдээ ингэх нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар бол хаалттай гэсэн үг. Нэг асуудлыг хэлэлцэж дуусч байж нөгөө асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуультай. Гэхдээ онцгой тохиолдолд санал хураагаад алгасч болдог болгож хуулиа эхэлж өөрчилье. Тэгэхээр дэгийн хуульдаа эхэлж өөрчлөлт оруулаад, санал хураагаад, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулаад, тэр хоорондоо үлдсэн асуудлаа хэлэлцүүлье гэж. Энэ тухай намуудтай бас яриад явж байна л даа.
Тэгэхээр маргаашийн (өнөөдөр) чуулган дээр Ардчилсан намын зөвлөлөөс энэ асуудлыг тавих нь гэж ойлгож болох уу?
Хэрвээ чуулган зарлагдах юм бол Хадгаламж зээлийн хоршоодын асуудлыг, мөн дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналуудыг манай зөвлөлөөс тавих байх. Гэхдээ нөгөө намууд дэмжих эсэхийг мэдэхгүй ш дээ. Бид 76 суудлаас 25-ыг л авсан. Цаана нь 51 гишүүн байна. Уг нь эдгээр гишүүд асуудлыг шийдвэл шийдэх л дээ. Гэвч яагаад ч юм тойроод л яваад байгаа. Би Хадгаламж зээлийн хоршоодын асуудлыг ярьж байна шүү.
Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Ц.Нямдорж гуайн асуудлыг ярьж байгаад завсарлага авсан даа. Тэгэхэд Хадгаламж зээлийн хоршооны хохирочид бүр уйлж байна лээ. Эхчүүдийн, хүүхдүүдийн баярын өмнө нэг шийдвэр гарна гэж бодож байсан бололтой. Зарим нэг хүн судсаа ханаж амиа егүүтгэхийг оролдсон байлаа шүү дээ.
Тэгэхээр завсарлагадаа гол нь биш. Хадгаламж зээлийн хоршоодын асуудал бол үнэхээр хүндэрсэн асуудал мөн үү, мөн. Аль 2006 оны аравдугаар сарын 5-нд намрын чуулган эхлэхэд Ардчилсан нам энэ тухай хэлж байсан. "Энэ асуудал хүндэрлээ. Шийдвэр гаргая " гэсэн. Намрын чуулганыг дуустал хэлэлцээгүй, таг чиг. Сая хохирогчид болон манай намын шаардлагаар асуудлыг арайхийж оруулж ирсэн. Тэгээд нэг юм хэлэлцэх чээ аядсан. Одоо тэгээд ямар арга хэмжээ авч, хохирогчдод яаж туслах гээд байгаа нь өнөө хэр тодорхойгүй. Тэгэхээр Засгийн газраа, УИХ-ын олонхио бүрдүүлж байгаа энэ олонхи ачаа үүрнэ ээ. Хуулиараа ч тийм байгаа. 25 суудалтай Ардчилсан намд бараг хамаагүй шахуу асуудал байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл бид хичнээн санал гаргасан ч 25-хан суудлын дэмжлэгтэй. УИХ-аар аливаа асуудал дэмжигдэхдээ дор хаяж 39 саналаар дэмжигддэг. Ийм боломжтой нам ганцхан байгаа нь МАХН.
Та "25 суудалтай Ардчилсан нам бараг байхгүйтэй адилхан" гэв үү?
УИХ-ын ирц 39 суудлаар
бүрддэг.
Тэгэхээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудал танай намд бараг хамаагүй юм биш үү. Хэнээн завсарлага аваад, хичнээн сөрөг байр суурь баримтлаад МАХН өөрсдөө л шийдэх асуудал шүү дээ?
Зөвхөн Нямдоржийнх ч биш ер нь бусад бүх асуудал тийм ш дээ. Энэ УИХ дотор 39-өөс дээш суудалтай нам эсвэл намууд хамтран бүх юмаа шийдэх эрхтэй. Бас үүрэгтэй. Харин Ардчилсан намын хувьд тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гэх буюу манай сонгогчид тэгж хэлж байна, ийм бодолтой байна  хэмээн   хэлэх, хяналт шалгалт хийх үүрэгтэй. Мөн эрхтэй. Төсвийн байнгы хорооны дэд даргын суудал манай намд байдаг. Мөн хүний эрхийнх байдаг: Тэгэхээр бид энэ хүрээндээ л ажиллана. Үүнээс давсан зүйлийг бид хийж чадахгүй шүү дээ.

Өнгөрсөн долоо хоногт танай намын зөвлөлөөс хийсэн хамгийн анхаарал татсан алхам бол Солонгосын Элчин сайдыг тойрсон асуудал байлаа л даа?
Солонгосын Элчин сайдыг биш солонгос хэлний шалгалтыг манай холбогдох яамдууд хэрхэн муу зохион байгуулж гадаадынхнаар иргэдээ доромжлуулсан тухай л асуудал шүү дээ.

Үүнээс болж Солонгос Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг байлгах эсэх талаар хүртэл ярьсан байх аа.
Тэгсэн.

Тэгээд үүнээс ямар үр дүн хүлээх вэ. Шалгалт болчихлоо. Бас чамгүй хувь нь шалгалтдаа орж чадсангүй. Мөдхөн дүн нь гарахад хэд нь унасан байх бол доо гэсэн бодол олон хүнийг шаналгаж байгаа шүү дээ?
Ер нь монголчууд шалгалтгүй явах ёстой. Үнэхээр шаардлагатай бол анхан шатны мэдлэгтэй байхад л хангалттай. Ямар тэнд очоод өндөр зэрэглэлийн ажил хийх гэж байгаа биш. Солонгосчуудын хийдэггүй хамгийн хүнд хүчир, үнэлгээ муутай ажлыг нь манайхан хийх гэж байгаа. Тэрэнд ямар юмных нь солонгос хэлний мэдлэг хэрэг болохов дээ. Урьд нь шалгалтгүй явж болдог л байсан. Шалгалт гэсэн нэрийдлээр хүний 30 ам.долларыг авч бизнес хийж толгой эргүүлээд байгаа асуудал л байгаа байхгүй юу. Нэгэнт шалгалт хэрэгтэй гээд байгаа бол түүнийгээ соёлтой аваач ээ л гэсэн юм. Бас шалгалтад олон хүн тэнцээсэй гэж бодож байгаа. Солонгосууд нь өөрсдөө хэвлэлийн бага хурал хийлгээд өмнө нь 120 оноогоор тэнцүүлэх байсан бол одоо оноогоо доошлуулаад 60 оноогоор тэнцүүлдэг боллоо гэсэн нь Ардчилсан намаас л шахаж шаардсаны ач гэж би ойлгож байгаа. "Хэрвээ ингэхгүй бол Монгол Улсын хоёр дахь том нам асуудал үүсгэх юм шиг байна., болъё.” Гэж бодсон байх Ер нь тэгээд дуугүй суугаад байвал улам даварна шүү дээ. Бид ард иргэдийнээ эрх ашгийг хамгаалж дуугарч байх үүрэгтэй. Энэ үүрэг Засгийн газарт ч бас бий. Харамсалтай нь Засгийн газар ажлаа муу хийж байгаа учраас бид оролцоод байгаа юм.

Ингэж, ингэж явуулахаа болчих вий дээ гэсэн айдас иргэдэд бас байна аа?
Тийм юм болохгүй. Яагаад гэвэл сая Ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгосын Ерөнхийлөгчтэй өндөр хэмжээнд тохирлоо шүү дээ. Уг нь энэнээс өмнө ч манай төр засаг хоорондоо тохироод болоод байдаг байсан. Дундуур нь ашиг хонжоо хайсан монгол, солонгос нөхдүүд хүмүүсийн явах гэсэн сэтгэлээр тоглож янз бүрийн аргаар мөнгө хийгээд байгаад л гол учир байна. Тухайлбал, 30 ам.доллар бүртгүүлэхэд хэрэг болно гээд дугтуйнд хийчихээд 50 мянган төгрөгөөр хүртэл зарж байсан. Ханшаараа бол 30 ам.доллар 50 мянган төгрөг биш шүү дээ. Энэ мэтээр хууль бусаар ашиг ологсод тэр солонгосуудтай нийлээд иргэдийг давхар хохироогоод байсан юм. За тэгээд хөдөө орон
нутгаас ирж байгаа хүмүүс унаа машины зардал хийгээд очих айлдаа ганц хонины мах чирээд ирэхээс өгсүүлээд зардал маш их гарсан даа.
Одоо энэ сэдвээ орхиж "Хадгаламжийн банк"-ийг тойрсон дуулианы талаар асууя. Уг банкны ТУЗ-ын даргыг таныг ТӨХ-ны дарга байхад томилсон учраас банкийг дээрэмдэх ажиллагаа тэр үеэс эхэлсэн гэх хардлага мэр сэр яригдаад байдаг   бололтой.
"Хадгаламжийн банк"-ны
ТУЗ-ийн дарга, захирал нь миний мэдэхийн л бүгд солигдсон. Төрийн өмчийн хороо бол өмчлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Өмлөгч аудитын компанидаа л итгэж байгаа шүү дээ. Дотоод хяналт, аудит хоёроороо л бүх зүйл нь илэрдэг ёстой. Гэтэл илрэхгүйгээр олон жил явсан байгаа юм. Тэгэхээр ТӨХ гэхээсээ илүүтэй аудитын компани нь хариуцлага хүлээх ёстой. Зүй нь тэр компани дампуурах ёстой шүү дээ. "Хадгаламжийн банк"-ны ерөнхий нягтлан бодогч нь олон жилийн турш банкнаасаа хэдэн тэрбумаар нь аваад, алдаад байхад манай хуулийн байгууллага хаана байсан юм бэ. Төрийн аудит юу хийж байсан юм вэ. Гэх мэтээр хариуцлагаа хуваалцахдаа тулбал бүгдээрээ холбогдох юм. Тэгэхээр ганц томилгоо хийдгээр нь ТӨХ-г буруутгах нь хэцүү.
Та тэр Базар гэдэг хүнийг томилсон юм биш үү?
Тийм ээ, би Базарыг томилсон. Базарын намын харьяаллыг харвал МАХН-ын гишүүн байгаа. Базарыг яагаад томилсон бэ гэхээр тэр хүн "Хадгаламжийн банк"-ны ТУЗ-ийн гишүүн болон даргаар нь сүүлийн найман
жил ажилласан байгаа юм. Тэгж ажиллаж байхдаа тэр хүн ч бас луйвар явагдаад байгааг мэдээгүй л байхгүй юу.
Аливаа нэг юм болохоор хамгийн түрүүнд аль нэг намд нааж чадвал хэрэг нь бүтээд байх шиг. Намчирхаж л байвал сая санаа нь амарч байх шиг санагдаад байдаг юм, та юу гэж бодож байна вэ?
Намчирхаж чадвал, өөрөөр хэлбэл аль нэг намд нааж чадвал асуудал алга болж байна. Намайг энэ хэрэгт холбох гээд чадахгүй байгаа чинь Ардчилсан намтай холбох гэсэн л санаа л даа. Гэтэл тэр мөнгийг авсан хүн чинь МАСЗХ-ны бараг дарга шахуу хүн байлаа шүү. Хэн үр дүнг нь хүртсэнийг хар л даа. Миний томилсон Базар гэж хүн хүртэж үү, үгүй юу. Яг үнэнээ хэлэхэд би ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа тэр банкинд ямар нэгэн юм болоод байгааг сэжиглэсэн. Даанч надад баримт олдоо-гүй. Гэхдээ ямар ч байсан захирлыг нь солиод тавьчихсан. Сольсноос хойш ч хулгай үргэлжилсэн байгаа юм. Гэхдээ манайхан сайндаа ч мэдчихээгүй. Чимэдцэрэн Сөүлийн казинод тэрбум төгрөгөө алдчихаад судсаа ханаад үхэх гэж байхад нь Солонгосын цагдаа нар олж авсан байгаа байхгүй юу.
Намчирхах гэснээс бас нэг дуулиан эдүгээ Ардчилсан намыг чиглээд ирж явах шиг. Өнгөрсен 31-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын хуралдаан дээр Свердловск мужийн амбан захирагч болон ОХУ-ын Ерөнхий сайд нь Монгол Оросын хувь нийлүүлсэн "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын мэдлийн хувийн талаар асуудал дэвшүүлж ярилцжээ. Үүнийг Гэнэтийн ашгийн татвараас болсон гэж манайхан дүгнэж болзошгүй байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн өөрийн өртөг гэж байгаа. Тэр өртгийг хоёр дахин үржүүлээд дахиж ашиг үлдэхээр тооцоод тэрнээс нь Гэнэтийн ашиг авч байгаа шүү дээ. Тэгэхээр 32 хувь нь буцаад үйлдвэртээ очно гэсэн үг. ОХУ өөрөө ийм татвартай. Нефтийн үнэ тодорхой заасан үнээс дээшээ гармагц үлдсэн хэсгийг нь 100 хувь шууд улс нь хураагаад авчихдаг. Байгалийн баялаг бол хувийн ч бай, улсын ч бай үйлдвэрийн эзний ч юмуу ажилчдын ур чадвараас шалтгаалдаггүй. Бас тэдний ч хөрөнгө биш.
Гэтэл Свердловск му жийн амбан захирагч Эдуард Россель "Оросын мэдлийн хувьцааг манай мужид шилжүүлчихвэл Монголын мэдэлд байгаа хяналтын багцыг бид авч чадна" гэжээ. Та ТӨХ-ны дарга байсан хүн. Оросуудад үнэхээр ингэх боломж бий юү?
Оросын Засгийн газар өөрийнхөө мэдлийн хувьцааг хэн нэгэн компани, аль нэгэн муждаа өгөх эрхгүй болсон юм. Монголын Засгийн газар ч мөн адил.
Яаж тэр вэ?
Хоёр улсын гэрээгээр аль нэг тал нь хувьцаагаа зарах болбол нөгөө талдаа түрүүлж санал болгоно. Хэрвээ авахгүй бол дараагийн алхмаа хийж болно оо гэсэн талаар нөгөө 1970 хэдэн оны гэрээнд чинь байгаа шүү дээ.
1973 оны гэрээ 1991 онд цуцлагдаж шинэчлэгдсэн. Тус гэрээгээр манай хувь дээшилсэн байгаа. Гэвч таны яриад буй энэ заалт яг энэ үг үсгээрээ бий болов уу?
Утга нь өөрчлөгдсөн ч үндсэн зарчим нь хэвээрээ л байгаа шүү дээ.
Зарах тохиолдолд эхэлж нөгөө талдаа санал болгох нь яг хэвээрээ юү?
Хэвээрээ. Зарубежцвемет гэж компани байсныг санаж байна уу?
Санаж байна.
Оросын Засгийн газар Монголын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр Зарубежцветмет компанийн хувьчлах хөрөнгөн дотор "Эрдэнэт Монгол-Орос"-ыг оруулаад тэр нь 1996 онд намайг ТӨХ-ны даргын ажлыг авахад баригдаад би хойш нь захиа бичиж байлаа. "Та нар Монголын Засгийн газарт эхлээд санал болгох үүргээ биелүүлсэнгүй ээ, Та нар хэрвээ зарах гэж байгаа бол бид авна аа" гэж захиа бичсэн. Тэгээд энэ зарга үүсээд Оросын Засгийн газар нь арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаад 2002 оны арванхоёрдугаар сард шийдвэр гарсан байдаг юм.
Юу гэсэн шийдвэр гарсан байдаг юм бэ?
"Эрдэнэт Монгол- Орос" үйлдвэрийг "Зарубөжцветмет" нэгдэлд хувьчилсан нь буруу байна аа. Монгол Улстай байгуулсан хэлэлцээрээ зөрчсөн байна гэсэн шийдвэр гараад энэ компани чинь ОХУ-ын Засгийн газрын мэдэлд буцаж очсон байдаг юм. Тэгэхээр одоо тэр Россель (Свөрдловск мжийн амбан захирагч.сурв)-ийн яриад байгаа зүйл чинь ялгаагүй ийм л үр дүн авчирна.
Энэ сайхан мэдээгээр ярилцлагаа өндөрлөвөл яасан юм бэ. Та одоо тойрог руугаа мордох гэж байна уу?
Тиймээ одоо шууд гарлаа.
Сүүлчийн асуулт байна. Танай тойргийнхон чинь танаас юуг хамгийн их асууж бас нэхэх бол?
"Нарны гэрэл". Хоёр жил яриад чадаагүй. Тэгээд эцэст нь "Нарны гэрэл"-ийн тендерийг сайд нь будлиулсан нь үнэн нь нотлогдоод ч бас малчид нарны гэрэлтэй болж чадсангүй. Эцэст нь МАХН "Малчид "Нарны гэрэл"-гүй байсан нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргалаа шүү дээ.
Тэгвэл нэлээд загнуулах нь ээ?
Тэгж таарах байх.
Танд амжилт хүсьө. Ярилцсанд баярлалаа.

Л.Мөнхбаясгалан 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан