Импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал олны анхаарлын төвд байж, багагүй санаа зовоодог зүйлийн нэг. Бид бараг л байнга хор хэрэглэдэг мэт, хил гааль дээр хяналт шалгалт гэж огт байхгүй мэт зарим мэдээлэл иргэдийн дунд явдаг нь ч нууц биш. Тэгвэл нөхцөл байдал чухам ямар байдаг талаар үзэж мэдэхээр НМХГ-ын Экспорт, импортын хяналтын хэлтсийн үйл ажиллагаатай товч танилцлаа.
Улсын хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүнд эхний ээлжинд хил гаалийнхан зохих хяналтыг тавьдаг байна. Үүний дараа дээрх хяналтын хэлтэст асуудал шилжинэ. Экспорт, импортын хяналтын хэлтэс бараа бүтээгдэхүүнд эрүүл ахуй, халдвар судлал, эм, биобэлдмэлийн чанарын хяналт, стандарт чанарын хяналт, барилга техникийн хяналт, мал эмнэлэгийн хяналт, ургамлын хорио цээрийн хяналтыг тус тус тавьдаг байна. Улсын байцаагчид хяналт шалгалтыг хийхдээ бичиг баримтын, тээврийн хэрэгслийн, бүтээгдэхүүнд тавих хяналтуудыг тус тус технологийн дагуу хийж гүйцэтгэдэг ажээ.
Жишээ нь бүтээгдэхүүнд тавих хяналтанд бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, битүүмжлэл, шошгонд таних тэмдэг, огнооны код тэмдэглэл, үйлдвэрлэсэн улсын нэр, үйлдвэрлэгчийн хаяг, орц найрлагын жагсаалт зэрэгт үзлэг хийж, бодис бараа бүтээгдэхүүнээ сорьц авч аж ахуйн нэгж, иргэнд сорьц авсан тухай тэмдэглэл бичиж импортлогч байгууллагын төлөөлөгчөөр гарын үсэг зуруулдаг байна.
Хэрвээ
бараа бүтээгдэхүүнд элдэв “асуудал”
үүсвэл түүнийг экспортлогч улс орон
руу нь буцаах болон устгах хүртэл арга
хэмжээг авдаг ажээ. Энэ талаар Экспорт,
импортын хяналтын хэлтсийн дарга
С.Даваасүрэнгээс тодруулсан юм.
-Энэ оны наймдугаар сарын байдлаар УБ хотын гүний хяналтын талбайгаар 41 орны 200 гаруй мянган тонн бараа бүтээгдэхүүн орж ирсэн байна. Зарим бараа бүтээгдэхүүн шаардлага хангахгүй тохиолдол гарч байсан. Энэтхэгээс оруулж ирсэн 621 тонн цагаан будааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй гээд буцааж байсан. Мөн 79 тонн цайг худалдаанд гаргаж болохгүй гэсэн дүгнэлт гарч устгаж байсан. Ер нь Улаанбаатарын хэмжээнд 11 гүний хяналтын талбай байдаг юм.
-Хяналт
тавихын тулд хэр хугацаа зарцуулдаг
вэ. Иргэд хяналт тавих хугацаанд
чирэгдүүлж, удаашруулж байна гэсэн
гомдол тавьдаг?
-Бүтээгдэхүүнээс
дээж авч лабораторит шилжүүлдэг.
Шинжилгээний хариу 7-10 хоногт гарна. Энэ
хугацааны дараа бид хариуг нь өгдөг.
Түргэн гэмтэх бүтээгдэхүүн хадгалалтын
хугацаа богино байх тохиолдол бий.
Тиймээс эзэд нь цааргалах, удаж байна
гэсэн асуудал гардаг байх. Энэ бол яг л
зайлшгүй лабораторийн шаардлага л даа.
-Та
бүхний бараа бүтээгдэхүүн хадгалах
горим хэр зөв бэ. Хэрвээ тухайн хугацаанд
иргэдийн бараа бүтээгдэхүүн муудах
тохиолдол гарвал яах вэ?
-Импортлогч
аж ахуйн нэгж маань лабораторийн
шинжилгээний хариу гарсны дараа олон
нийтэд бараа бүтээгдэхүүнээ зарж
борлуулах эрхтэй болох тодорхой үүрэгтэй
байдаг. Бид зайлшгүй хадгалалтын горим
шаарддаг бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн
нэгжид нь шилжүүлээд, лабораторийн
шинжилгээний дүн гарсны дараа нийтэд
худалдаалах түгээх ёстой гэдэг үүргийг
нь хүлээлгэдэг. Энэ хугацаанд бид бараа
бүтээгдэхүүнийг нь талбайгаас түр
чөлөөлж, шаардлагатай орчинд нь хадгалах
боломжийг олгодог юм.
-Худалдаанд
байгаа импортын бараа бүтээгдэхүүн
чанаргүй, хэрэгцээ шаардлага хангахгүй
байна гэсэн гомдол багагүй байдаг. Та
бүхний хяналт сул байгаа юм болов уу?
-Энэ
дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ
нь тийм чанаргүй бараа хилээр орж ирсэн
гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг
худалдаалах явцдаа хадгалах, тээвэрлэх
явцад горим алдсан байж болно. Гааль
болон манай байгууллагын зүгээс импортын
бараа бүтээгдэхүүнд иж бүрэн хяналт,
шалгалтыг тавьж байгаа.
Экспорт, импортын хяналтын хэлтсийнхэн ийнхүү ярьж байна. Юутай ч тэд зохих хяналт шалгалтыг хангалттай хийдэг талаар тайлбарлаж байлаа. Харин нэгэнт худалдаанд байгаа бараа бүтээгдэхүүн хэрвээ таны шаардлагыг хангахгүй, чанаргүй байх аваас эрхэм хэрэглэгч та соргог байж зохих газар нь мэдээлж байх нь хаа хаанаа чухал юм.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /