Сүүлийн үед шүүх түүний үйл ажиллагаа олны анхаарлыг татаж байна. Манай шүүхийн системд өргөсөн тангарагтаа үнэнч олон зуун шүүгч шудрагаар зүтгэж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ эрх мэдэл, өнгө мөнгөтэйд нь үйлчилдэг шүүгч нэг биш байгаа тухай хэн хүнгүй ярьдаг боллоо. Удаа дараагийн судалгаагаар хамгийн их авилгад өртсөн байгууллагаар шүүх нэрлэгдэж байгаа нь эмгэнэлтэй.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр” гэгчээр ганц шүүгч л нэг талд үйлчилсэн, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн захиалгат хэргийг тулгасан, шүүх үйл ажиллагааны ягштал мөрдөх дэг журмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд хөтлөгдсөн, иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөсөрдүүлсэн шийдвэр гаргавал шүүхэд итгэх итгэл алдарч тэр хэмжээгээр нийгэмд хохирол учирна. Тэр хэмжээгээр нийгмийн ёс суртахуун, эрхэмлэх ариун нандин зүйлс гажуудаж, хоцрогдол, ядуурал, авилга, гэмт хэрэг зэрэг муу муухайн намагт бид улам гүн шигдэх юм.
Шударга, хараат бус, эдийн засгийн хувьд бие даасан шүүх нь чөлөөт ардчилсан нийгмийн амин сүнс юм. Чөлөөт сонгууль, чөлөөт хэвлэл, өмчийн эрх, зах зээлийн тогтолцоо зэрэг Монголын ардчиллын элементүүдийг бэхжүүлэхэд Шүүх хувь нэмэр оруулж байна уу эсвэл харин түүнийг гацаадаг, урагшлах хөдөлгөөнд нь саад болсон хүч болсон уу гэсэн асуулт олны дунд яригдаж байгааг шийдвэр гаргадаг бүх түвшинд анхаарах цаг болжээ.
Шүүх хараат бусын нэг баталгаа нь шударга шүүгч. Гэтэл тэднийг шилж сонгон, томилж, шударга ажиллахыг шаардах, хяналт тавих хуулиар ноогдуулсан үүргээ өөрсдийнхөө онцгой эрх хэмээн ойлгодог эрх дархтнууд байгаа нь нууц биш. Илт шудрага бус шийдвэр гаргаж байгаа зарим шүүгч хариуцлага тооцохгүй харин ч албан тушаалд нь хадгалан, дараа дараагийн бусармаг санаархалдаа ашиглах зорилгоор өөгшүүлдэг эрх мэдэлтнүүд байж таарахгүй.
Шүүхийн хараат бус байдлыг эдийн засгийн хувьд хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, шүүгч нар өнгө мөнгөтэйд нь үйлчлэх, “улс төрчд”-ийн гар хөл болох аливаа нөхцөл, зүйлийг хаасан эдийн засаг, эрх зүйн цогц арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Монголчууд бид эдийн засаг, улс төр, нийгмийн амаргүй сорилттой тулгарч байна. Эл сорилтыг даван, улс орны хөгжил дэвшлийг хангахад шудрага ёс нэн чухал. Шудрага ёсыг хангах нэн чухал зангилаа нь шүүх, шудрага шүүх билээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал