gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарчуудын туслах аж ахуй буюу "хөдөөнийхөн"

Нийгэм
2009-01-13
0
Twitter logo

Нэг үе манайхан "малчдын амьдрал сайхан байна, сайн болж, гаднаа машин сойгоогүй, зурагт үзээгүй айл ч алга" хэмээн маадгар ярьж байлаа. Нэг үе ч юу байхав, саяхан л ийн ярьж байсан. Үнэндээ тэгж хэлэхэд болохоор байсан. Мэдээж малчдын маань амьдрал малын буянаар нэг үеэ бодвол дээшилж, унаа техникээр сэлбэгдэж, мэдээ мэдээллээр хангагдах болсон нь үнэн. Гэхдээ малчдын амьдрал гаднаас нь харахад сайхан болсон мэт боловч үнэндээ зах зээлийн энэ ороо бусгаа нийгэмд ямар их баталгаагүй болохыг малчны хотонд хүүхэд ахуй насаа үдэж, өдийг хүртэл жилийн дөрвөн улиралд ирж очин хутгалдаж байдгийн хувьд мэдэрдэг байснаа энэ үед хөндөн бичмээр санагдсан юм. Юуны өмнө Монголыг мал аж ахуйн орон гэдэг ч энэхүү түшиг салбарынхан нь улс орныхоо бодлого, хайр халамжаас их л хол хөндий байдаг гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Улс орноос нь анхаарч халамжлаад тэд гаднаа машин сойж, зурагт үзээгүй юм шүү.

Гадаа гандаж, хөдөө хөхөрч байж хэдэн малаа онд мэнд оруулж, ашиг шимээр нь ийн бусдад илүү харагдах хэмжээнд амьдарч байдаг юм. Үнэндээ хөдөөний ажил, амьдрал ямар хүнд болохыг хавар мал төллөх болон өвлийн хахир цагт очиж үзсэн хүн л гадарлана. Харин манайхан зуны дэлгэр цагт айраг цагаа хөөж, найр наадам хэсч явахдаа л малчдынхаа амьдралтай танилцан баясаж суудаг. Хэдэн малынхаа буянаар амьдарч байдаг ч бас хэдэн малынхаа аясаар зүдэрч байдаг гэдгийг мартчихдаг нь харамсалтай. Мөн энд малчдын амьдрал ямар ч баталгаагүй байгааг хөндөх болсны учир нь өнөөдрийн зах зээлтэй холбоотой. Малчдын амьдралын орлогын эх үүсвэр нь ноолуур, арьс, шир, мах, ноос гэсэн хэдхэн зүйлээс хамаардаг гэдгийг хүн бүр л мэднэ. Нэг хэсэг ноолуур өндөр үнэтэй байсан нь малчдын маань амьдралд их түшиг болж байсан. Харин одоо байдал өөрчлөгдөж орлогын эс үүсвэрийг нь бүрдүүлдэг түүхий эдийн ханш зах зээл дээр унасан нь тэдний аж амьдралд хүндээр нөлөөлж эхэллээ. Мэдээж малын түүхий эдийн үнэ үргэлж өндөр байхгүй гэдгийг мэдэж байсан ч түүнд л залбирч амьдарч байсан.

Өнөөдөр харин ийн зах зээл нүүрээ буруулж эхэллээ. Харин ихэнх малчид үүнээс өөр орлогогүй байдаг. Тэдний орлогыг бүрдүүлж байдаг гол зүйл нь ноолуур. Хавар самнасан ноолуураа тушааж жилийн хэрэгцээнийхээ голыг нугалж байдаг. Идэшний үед арьс шир, махаа зарж бага зэрэг мөнгө олдог. Зун, намар хоёрт хотноосоо мал зарах, махлах зэргээр хэдэн төгрөг залгуулж сууна. Хотод тэнгэрт туллаа гээд байдаг малын мах хөдөөгийн малчны гар дээрээс тийм ч үнэтэй гардаггүй гэдгийг онцлон хэлмээр санагддаг юм. Бараг л амьд амьтан үгүй хийж байгаа гэдэг утгаараа амьны гарз болох тохиолдол бий. Ялангуяа одоо мах, түүхий эдийн үнэ ийн унаад байгаа энэ үед амины гарз хийгээд байхыг хэн хүсэх билээ.
    
Нийслэлд махны үнэ тэнгэрт хадаж байхад малчдын гар дээрээс малын мах бөөний үнээрээ дунджаар 1500-2800 төгрөгөөр л борлогдож байсан. Харин малын махны үнэ хямдрахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд 1200-1700 төгрөгт зарагдаж байв. Амьдаараа тарган эр хонь л гэхэд  дунджаар 70 мянган төгрөгөөр зарагддаг байсан юм шүү дээ. Гэхдээ энэ нь махны үнэ унаагүй байх үеийнх. Одоо бол 40-50 мянган төгрөг л байна. Үхэр бол нас, хүйсээсээ хамаараад 200-350 мянгад хүрдэг байсан бол одоо мах хямд байгаа учраас авах хүн ч олдохгүй дээд тал нь 250 мянга хүрвэл их юм болж. Үхэр, адууны шир идэшний үед 20.000-32.000 төгрөгт хүрдэг байсан нь одоо 8000-12.000 болжээ. Мөн хонины нэхий 8000 төгрөгт хүрдэг байсан нь одоо 1000 төгрөг, ямааны арьс өдийд 15.000 төгрөгт хүрдэг байсан нь 3000 төгрөг болтлоо буучихсан байна.

Ноолуур өнгөрсөн оны хавар 40.000 төгрөгт хүрч байсан ч ид ноолуур ихэсдэг үед 26.000 төгрөг болон огцом буурч одоо 15.000 хүртлээ буужээ. Энд дурьдахад малчдад орж ирж байгаа орлого нь малынхаа тоо, толгойноос хамаарч байдаг гэдгийг мартаж болохгүй. Малчид бүгд мянгат биш шүү дээ. Мянгат гэснээс мянгат малчид ч гэсэн нэрнээс цаашгүй шахам улс байдаг гэдгийг нуугаад яахав. Хот дүүрэн хонь, зэл дүүрэн үхэр мал байгаа ч энэ нь тэдний хувьд амьдралынх нь баталгаа болж чадахгүй л байна. Яагаад гэвэл баталгаат амьдрал гэдэг тогтмол орлого дээр тогтож байдаг. Тиймдээ ч ажил эрхэлж байгаа хэсэг нь элдэв даатгал, шимтгэл хураалгаж, халамжийн хууль баталж сууна. Энэ нь хэцүүдсэн цагт амьдралаа баталгаатай байлгах үүднээс шүү дээ. Харин малчид энэ бүхнээс гадуур байгаа нь харамсалтай. Нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар даатгуулж болох ч тэр болгон даатгалд хамрагдаад байгаа нь ховор байгаа. Тиймээс үеийн үед хэдэн мал нь л тэдний амьдралыг залгуулж байсан нь үнэн.  

Хөдөөгийнхний аж амьдрал бодит байдал дээр ийм л байдаг. Анх хэрхэн нүүдэллэн малаа адгуулж амьдарч байсан тэр л хэвээрээ малчид маань XXI зуунтай золгосон. Он жил өнгөрөх тусам л хот хөдөөгийн ялгаа улам их болж байгаа нь анзаарагддаг юм. Унаган хотынхон хөдөөгийн хүмүүсийг "хөдөөнийхөн" хэмээн нүд үзүүрлэдэг байсан тэр л үзэл хэвээр. Одоо үед бүр ч дээл бүс болсон хөдөөний хүн хотын гудамжаар явахад эвэртэй туулай үзсэн юм шиг аашлах нь халаг болж. Хэдэн малаа гэсээр яваад нийгмийн соёл, хөгжлөөс хоцорч "хөдөөнийхөн" гэсэн нэр хоч зүүж яваа малчид маань өнөөдрийн Монголын нийгэмд хүнээр бол "хүний хойд хүүхэд" шиг санагддаг гэдгийг нуугаад яахав.  Мал, мах, айраг цагаа, наадам уралдаан болоход л тэднийг нэг санадаг, малчид Улаанбаатарчуудын туслах аж ахуй мэт байдаг нь өр өвдүүлдэг юм. Мөн зуд болоход л модоо барихаар байдаг нь хамгийн их сэтгэл түгшээдэг асуудал. Өчигдөр мянгат малчин хэмээн хот дүүрэн малаа харж сэтгэл тэнүүн явсан малчин маргааш нь юу ч үгүй үлдэхэд гайхаад байх зүйл байхгүй нь хамгийн эмгэнэлтэй.

Энэ мэтээр малаа бараад хот суурин бараадаж идэх хоол, өмсөх хувцас дутуу амьдарч байгаа жишээ олон гэдгийг мартаж болохгүй. Тэнгэр шүтэж малынхаа хишиг буянаар амьдарсаар ирсэн малчдынхаа аж амьдралыг хэрхэн өөд нь татаж, баталгаатай болгох вэ гэдэг асуулт хэдийнээ тавигдаж эхэлжээ. Монгол Улсын эдийн засгийн 30 хувийг малчид авч явдаг гэсэн тоо байдаг юм билээ. Малын тоо олон болж байгаад баярлах бага хэрэг. Мал олон болох тусмаа хүн хүч, арчилгаа малалгаа ихээр шаардаж байдаг. Энэ нь олон болох тусмаа малын ашиг шимийг бүрэн ашиглах боломж муудаж байдаг гэсэн үг юм. Бүх хүүхдээ малчин болгоод дэргэдээ аваад үлддэг байсан үе нэгэнт өнгөрчээ. Залуучууд мэргэжил боловсрол эзэмшихээр хот суурин газар бараадаж байгаа нь ч буруу биш. Тэгээд тун цөөхөн малчид л энэ олон малаа адгуулж амьдарч байгаа гэдгийг хэлэхийг хүссэн юм. Зуны дэлгэр цагт хөдөө шиг сайхан газар хаа байх билээ. Харин өвлийн хахир цагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болдог нь өрөвдөлтэй.

Үнэндээ цаг агаарын таатай байдал л мал ийн өсөхөд тун их нөлөөлж байгаа гэдгийг хаа хаанаа мартаж болохгүй. Монгол орон мал аж ахуйн орон гэгддэг ч үнэндээ "малын орон" гэж хэлэхээр санагддаг юм. Тэнд мал сүргээ аж ахуй болгон эрхлэх ашиг шимийг нь бүрэн хүртэх боломж бас арга ухаан дутаж байна. Энд малчдын маань санал санаачлага чухал ч гэсэн хамгийн чухал нь улс орны бодлого, анхаарал халамж тун их дутаж байгаа гэдэг нь өнөөдрийн малчдын амьдралд тулгараад байгаа энэ бэрхшээл харуулж буй юм. Малчид маань одоо хэрхэх билээ. Мах гурил нь байж байвал л малаа онд мэнд оруулахын төлөө амь биеэ ч хайрлахгүй л зүтгэхээ мэдэж буй. Харин малчиддаа хэрхэн тусалж, яаж мал аж ахуйн орон гэсэн тодотголоо бүрэн дүүрэн харуулах хэмжээнд бодлого барьж ажиллах вэ гэдэг асуултын хариу л эзэнгүй өдийг хүрч байгааг дуулгахыг хүссэн минь энэ билээ.

С.Оюунтөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан