Он гараад удаагүй ч энэ хугацаанд Г.Баасан “ахлагчтай” ахмад дайчид даруй дөрвөн удаа хэвлэлийн бага хурал зарласан байна.
Тэдний санал санаачлагаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж ахмад дайчдын тэтгэлэг 200 мянгад хүрч, сар шинийн баярын өмнө 44 ахмад дайчин орон сууцны түлхүүрээ гардан авсан.
Тэгвэл өнөөдөр 2008 оны зургадугаар сарын 6-нд ахмад дайчдад орон сууц олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш нас барсан ахмад дайчдын гэр бүлийнхэнд орон сууцны асуудлыг нь шийдвэрлэж өгөөч ээ гэдэг саналыг тэд тавьлаа.
Үүний тулд тэд 2009 оны төсвөөс таналт хийсэн жагсаалтаа харуулсан юм. Ингэхдээ МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын тамгын газрын багц, Шадар сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яамны багцаас тус бүр таналт хийж, 61 тэрбум төгрөгийг гаргасан байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ асуудлаа цэгцлэхийг тэдний зүгээс шаардлаа.
Түүний зэрэгцээ Ерөнхийлөгчийг цэргийн баярыг тохиолдуулан ахмад дайчидтай уулзахыг хүслээ.
М.Жаргал