Хил хамгаалах ерөнхий газрыг ах дүү, хамаатан садангуудын "сүлжээ" байгууллага хэмээн ярьдаг нь оргүй хоосон яриа биш бололтой. Тус байгууллагад үе удмаараа хилчин болсон олон хүмүүс байдаг нь бахархал төрүүлэх хэдий ч мэргэжлийн бус, тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байх хүмүүс алба хашиж байгаа нь дээрх яриаг гаргахад хүргэсэн болов уу.
Хэдийгээр олон эрчүүд ажилладаг хээгүй, гүндүүгүй хилчин эрс ерөнхий газарт байдаг гэж ойлгодог ч хамгийн их хэл амтай хүмүүс тухайн газарт ажилладаг гэнэ. Хэн нэгний гар хөл болсон албан тушаалтнууд өөрийн хүнээ тогтоон барихын тулд элдвийн арга саам гаргадгаас өнөөдүүл нь ч гэсэн хар амиа хаацайлан хэн нэгнийг хохироож заншаад он жилийг үджээ. Арга ч үгүй биз "Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг" гэдгийн нэгэн адил тус байгууллагын удирдлагад үл бүтэх нөхдүүд заларсан болохоор доод албан тушаалтнууд нь аль болохгүй бүхнийг хийж явдаг байх.
Комиссар П.Дашийг Хил хамгаалах ерөнхий газрын штабын даргаас чөлөөлөгдөн Онцгой байдлын ерөнхий газрын даргаар 2004 онд шилжүүлэх тэр үед хилчид өөрсдийнх нь удирдлагаар "Байгууллагадаа олон жил ажилласан, туршлагтай хошууч генерал Баатар агсныг томилогдоно" хэмээн бодож байсан. Гэвч тэдний хүсэл талаар болж "Тамхины наймаачин" А.Баатарцогт шилжин ирсэн нь хэн бүхний гайхширалыг төрүүлсэн гэдэг.
Тэрбээр тухайн үед ОХУ-д томилогдон атташегаар ажиллаж байхдаа тамхины хууль бус наймаа хийсэн хэрэгт холбогдон тус улсаас хөөгдөн ирж байсан гэнэ. Түүнийг нутагтаа ирэхэд нь Тагнуулын ерөнхий газар шалгаж байсан түүхтэй гэдэг юм билээ. Энэ тухай нь тэр үеийн хэвлэлээр гарч, хилийнхэн ч тухайн үед шивэр, авир хийлдэн ам дамжуулан ярьдаг гол сэдэв нь болж байж л дээ. Тиймээс л А.Баатарцогтыг штабын даргаар томилогдон ирэхэд ажилтан, албан хаагчид нь "мэл гайхаж, цэл хөхөрсөн" хэрэг. Ямар сайндаа л түүнийг штабын даргаар томилсон тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг хамсаатан нь болгон ярьж байх вэ дээ. Гэхдээ л олны үг ортой гэдэг болохоор тэдний хооронд ямар нэгэн сүлбээ байснаар л улсынхаа нэр, нүүрийг хүний нутагт навс унагасан хошууч генерал А.Баатарцогтыг уг албан тушаалд томилсон болов уу.
Тэрбээр тэрхүү албан тушаалдаа ч нэг их удаагүй. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Сүндэвийг Үндэсний аюулгүй байдлын даргаар томилогдонгуут орон зайг нь амархан нөхсөн хүн дээ. Одоо түүний удирдлагад эх орны "манаач" дархан хилчид маань шар махтайгаа хатаж байна даа. Ингэж хэлж байгаагийн учир нь өнөөх л танил тал, хамаатан садны сүлжээ үүссэн байгууллагад нь шинэ боловсон хүчин ирлээ ч үүдний жижүүрээс өөрийг хийнэ гэдэг "гонжийн жоо". Өсч, дэвжих талаар ч яриад хэрэггүй. Шуудхан л аль нэг зах хязгаар хил рүү томилогддог гэсэн. Тэгээд "Улсынхаа нийслэлд ирээд, амьдран сууна" гэдэг мөрөөдөлтэй л үлдэнэ дээ.
Энэ байгууллагад эх орныхоо хил хязгаарт бүхий л залуу, халуун насаа зориулсан эрс гавьяа шагнал ч үгүй, дээшлэн дэвших ч үгүй насыг барсан түүх олон бий. Харин ерөнхий газрынхан өөрсдөө зүс царай сайжран, өнгөлөг, мөнгөлөг болдог гэнэ лээ.
Ө.Бэх