Өнөөдөр их жанжин Дамдины Сүхбаатар агсны 116 жилийн ойн өдөр.
Сүхбаатарыг төрөөд гурав, дөрөв хоносны дараа угаалга хийжээ. Тэр угаалганд Шүтээний аймгийн Хаймчиг гэдэг лам оролцжээ. Дамдин, Ханд хоёрт ламд өгчих өргөл барьц байсангүй. Тэгэхээр нь том хүү Дэндэвээ гар хөлийн үзүүрт заруулахаар өгчихжээ. Хөрөнгөтэй ламын дэргэд очсон Дэндэв монгол бичиг, төвд хэл сурч тэр цагтаа л боловсролтой хүн болж. Бас наймаанд тун ч одтой эр байжээ. Хүнээс юмыг нь салгаж, мулзалж салдаг учраас "Мулзан" гэдэг хочтой болсон Дэндэв хувьсгалын хэрэгт гар бие оролцон дүүгийнхээ үйл хэргийг их дэмждэг, нэлээн ч сэргэлэн эр байж.
Хувьсгалт нууц бүлгэм байгуулагдаж эхэлсэн үеэс Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн гээд гамингууд элдвээр зовоогоод байхаар нь тэрбээр ээж Ханджав, дүү Долгорыгоо нөхөртэй нь дагуулаад Ханд вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг руу зугтжээ. Замдаа ээж, дүү хоёроо айлд орхиод хүргэнтэйгээ хамт Орос руу гарч, цаашаа Сүхбаатар дээр явж очин, журамт цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байна. Дараа нь Х.Чойбалсангийн удирдлагад баруун замын байлдаанд оролцож явжээ.
Тэрээр 1925 онд дүүгийнхээ анхны албан ёсны намтрыг бичиж үлдээсэн гэдэг. Гэвч хэвлэгдэлгүй өдийг хүрч эдүгээ улсын Төв Архивын харъяа МАХН-ын баримтын төвд хадгалагдаж байдаг.
Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар өөрийн эхнэр болох Нэмэндэйн Янжинтай 1910 онд гэрлэжээ. Сүхбаатар. Янжин хоёрыг олны хэл амнаас холдуулж Янжингийн өвөг эцэг Өвгөнхүү өөрийн дүү Очирындоо нэг хэсэгтээ л суулгажээ. Дараахан нь тэр хоёр Сүхбаатарын аавынд суух болж. Төд удалгүй 1912 оны цагаан сарын битүүний өдөр Д.Сүхбаатар, Н.Янжин хоёрыг хүүтэй болоход үндсэн хошуу болох ЁСТ бэйс Доржжавын хошууны харъяат Хаймчиг гэлэн гэгч хүн хүүд нь Галсан хэмээх нэр өгөв. Дараа нь Ёнзон хамба гэгч "Лхүндэв" гэсэн нэрийг нэмж өгснөөр "Галсанлхүндэв" гэдэг нэртэй болсон гэдэг. Галсанлхүндэвийг есөн настайгаас нь эхлэн Галсан хэмээн нэрлэх болжээ. Янжингийн нэрийн хувьд гэвэл Д.Сүхбаатарын номын багш онхуд овгийн С.Жамъян гүнгийн гэргийг Янжин гэдэг байж. Иймд номын багшийнхаа гэргийн нэрийг байн байн дуудаад байх нь шавь Сүхбаатарт нь эвгүй санагддаг байсан тул Янжмаа болгосон аж.
Ардын засгийн үйл хэрэгт амь бие үл хайрлан тэмцэж явсан их жанжин 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 насандаа таалал төгсчээ. Тэрээр 12 настай-даа бичиг үсэг сурч, 1912 онд цэргийн албанд элсэн, пулемёт сумангийн даргаар ажилласаар 1917 онд эх орныхоо төлөөх дайнд оролцож баатар цолоор шагнагджээ. 1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын манлайлагч, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.
1921оны III сарын 1-нд МАН-ын анхдугаар их хурлын төлөөлөгч, долдугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар тус тус томилогдож байжээ. Мөн оныхоо XI сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, В.И.Ленинтэй уулзаж байжээ.
С.Туул