Дүрэм зөрчдөг жолооч нарт дуулгах мэдээ байна. Замын нэгдүгээр эгнээ, тур зогсохыг хориглосон газарг машинаа тавьчихаад гараад иртэл машин дээр чинь Замын цагдаагийн газраас гэсэн шар хуудас наачихсан байвал та торгуулжээ гэж ойлгоорой.
Замын хөдөлгөөний түгжрэлийг арилгах зорилготой уг арга хэмжээг эхний ээлжинд Чингэлтэй, Баянгол дүүрэгт хэрэгжүүлж эхлэв. Түр зогсохыг хориглосон газарт автомашинаа байрлуулж, бусдад саад учруулан замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэсэн жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгох буюу машиныг нь шууд ачихаар боллоо. Ийм зөрчил удаа дараа гаргавал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасна. Чингэлтэй дүүргийн Баруун Сэлбийн гудамж, ТЕДИ төвийн замын нэгдүгээр эгнээнд машинаа бүү орхиорой. Өнгөрсөн даваа гаригаас хэрэгжүүлж эхэлсэн энэ арга хэмжээг мэдээгүй. мэдсэн ч том толгойлсон хад хэдэн жолооч арга хэмжээ авахуулжээ.
Баянгол дүүрэгт хориотой газар зогссон жолоочийг шар хуудсаар торгож байна. Таны машины дугаар, маркийг замын цагдаа бичин авч, шар хуудас наагаад явна. Ийм хуудас авсан жолооч Замын цагдаагийн тасагт очиж, торгуулиа төлөхгүй бол эрхээ хасуулна гэдгийг сануулъя.
Х.Болор