Өнгийн цэцэгс алагласан зуны цаг айсуй. Гоо үзэсгэлэн, цог жавхааг тань илэрхийлэх хувцас гоёлоо зэхэх мөч ойртлоо. Нимгэн цамц, дэрвэгэр хормой, өндөр өсгийт гээд л эрвээхий шиг гоёмсог охид харц булаана. Ингээд хээнцэр охид, залуусын энэ зуны гоёлын загвар хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоё.
Хурц, тод өнгө зонхилно
Ирэх зуны гоёлд хурц тод өнгө зонхилох нь. Ихэвчлэн цагаан, шар, ногоон, улбар ягаан өнгийг чухалчилж байсан дизайнерууд зуны хувцасны загвартаа эрс шинэчлэл хийхээр шийдэж. Шар, нил ягаан, элсэн шаргал өнгө хэдийгээр моодноос хоцрогдохгүй ч гэлээ, олны анхаарлыг татахуйц байж чадахгүй юм гэх. Ялангуяа, хувцас загварын мэргэжилтнүүд тод эрээн өнгийг илүүд үзэж байгаа аж. Этгээд дэгжин хувцсаар гоёхыг эрхэмлэдэг охид бүсгүйчүүд иймэрхүү төрлийн хээтэй эрээн өнгийн гоёл зэхвэл илүү чамин харагдана гэдэгт итгээрэй. Гэхдээ эрээн гэхээр зөвхөн хоёр, гуравхан өнгөний хослол гэж ойлгож болохгүй юм байна шүү. Учир нь, таны зуны гоёлыг аль болох олон төрлийн өнгө холилдон орсон, цэцэг навч, хээ хуар гэх мэт чамин чимэглэл ихтэй байхаар дизайнерууд тодорхойлсон болохоор тэр. Бүсгүйчүүд гутал, цүнх, хэтэвч, малгай, бээлийнийхээ өнгийг хослуулж хэрэглэхийг илүүд үздэг. Тэгвэл одоо хувцас гоёл тань бүгд өөр өнгөтэй байх тусмаа этгээд харагдуулах нь. Мөн дан хувцас ч биш ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг чимэглэлийн зүйлүүд тань ч эсрэг тэсрэг өнгөтэй байна гэдгийг санаарай.
Намхан ултай шаахайгаар гоёх нь
Загварын ертөнцөд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг дагаад бүсгүйчүүдийн гоёл ч өвөрмөц төрхтэй болж байгаа. Энэ ч утгаараа, ирэх зун өндөр, нарийхан өсгийтэй гутал бус намхан, шулуун ултай шаахай ноёрхох юм байна. Харин өнгөний хувьд боронзон шаргал, мөнгөлөг цайвар, лакан хар зэрэг хурц тод байвал илүү гоёмсог, дэгжин харагдана хэмээн дизайнерууд үзжээ. Хэдийгээр намхан ултай боловч зуны шаахай тань элдэв төрлийн чимэглэл, нэмэлт оруулгатай байх нь. Гэхдээ өсгийтэй гутал өмсөх дуртай бүсгүйчүүд сэтгэлээр унах хэрэггүй шүү. Хэрвээ та өндөр өсгийтөөр гоёхыг хүсвэл 60, 70-аад онд ид ноёрхож байсан платформ загварын гутал сонгохыг зөвлөж байна. Хагас зузаан ултай, конус маягийн хэлбэртэй өндөр өсгий бүхий дэгжин гутал моодонд орж байгаа гэнэ.
Өндөр өсгийт сонгохдоо анхаарах хэрэгтэй
Охид бүсгүйчүүдийн стиль имиджийг бүрдүүлэхэд онцгой чухал зүйл нь туфль буюу өсгийтэй гутал юм. Гэвч үүнийг сонирхолдоо хөтлөгдсөн хэн боловч өмсч болохгүй төвөгтэй ч гэмээр гоёл. Учир нь, тухайн хүний биеийн өндөртэй гутлын өсгийний өндөр нь пропорциональ байх ёстой аж. Тухайлбал, 158 см хүртэл өндөр бүсгүйчүүд гурван см өндөр өсгийтэй сонгох хэрэгтэй юм байна. Харин 159-164 см хооронд өндөртэй бол гурваас таван см өндөр, 165-170 см байвал 5-7 см өндөр өсгийтэй гутал өмсөх ёстой ажээ. 177-182 см өндөртэй бол гутлын тань өсгий 9-11 см өндөр байхад тохирох гэнэ. Ер нь өндөр өсгий, шөвгөр хоншоортой сонгодог стилийн гутлууд ямар ч хувцастай хосолж чадах бөгөөд бүсгүй хүний бие галбир, алхаа гишгээг гоё харагдуулдаг нууц биш. Тиймээс өөрийнхөө биеийн өндөрт тохируулан сонгохгүй бол хэт өндөр өсгийтэй гутал таныг бөгтгөр харагдуулахын зэрэгцээ алхаа гишгээ цэгцгүй болж, хээнцэр ч гэсэн туфлиэ хүртэл гутаах болно.
Өсгий шүргэсэн урт трапец
Зуны гоёлд багтсан өргөн өмд ч бас халаагаа өгсөнгүй. Өгзөг барьсан богино суудалтай мөртлөө өргөн шуумагтай, нимгэн материал бүхий тод өнгийн өмдийг эрхэм болгохыг загварынхан чухалчилсан байна. Өөрөөр хэлбэл, нэгэн үе охид залуусыг байлдан дагуулж байсан трапец загварын өмд моодонд эргэж ирсэн гэсэн үг. Гэхдээ шуумагны урт нь хөлийн тань өсгийг дөнгөж шүргэсэн байхад л хангалттай аж. Иймэрхүү загварын өмдийг өндөр өсгийт болон гоёлын шаахайтай хослуулж өмсөхөд тун ч тохиромжтой. Хар бараан бус цагаан, шар, улбар ягаан, ногоон өнгөтэй өмд сонговол та бусдаас дэгжин харагдах боломжтой шүү.
Сонгодог маягийн дэгжин даашинз
Энэ зуны бас нэг өвөрмөц гоёл нь даашинз байх нь мэдээж. Эрээн өнгөтэй, бие нэвт гэрэлтсэн, нимгэн материалтай даашинзаар гоёсон бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, сэтгэл тэнүүн алхаж болно. Яагаад гэвэл, зуныхаа загварын чиг хандлагатай хөл нийлүүлсэн учраас тэр шүү дээ. Тэр тусмаа, даашинзны тань загвар ер бусын өвөрмөц болох юм байна. Өнгөрсөн жил бүсгүйчүүд сарафан маягийн мөрөвчтэй, шулуун загварын даашинз моодонд орж байсан. Охидын хувьд, өргөн мөрөвч, гоёлын тууз, дэрэвгэр хормой бүхий даашинз сонгох нь олширсон. Харин өдгөө бүсгүйчүүдийн даашинз дур булаам загвартай болж. Богино ханцуйтай, хагас онгорхой цээжтэй даашинзны хормой чамгүй урт байна гээд төсөөл дөө. Хуниас нугалаа байхгүй мөртлөө үл ялиг дэрэвгэр хормойтой. Зарим даашинзны загварт үдшийн гоёлоос хүртэл тусгаад авч. Ар нуруу нь онгорхой юмуу урт бүчтэй энгэрийн эмжээр гэх мэт сонгодог маягийн загварууд өдөр тутмын хэрэглээ болох юм байна. Тэгвэл охидын даашинз ч мөн адил хормойгоо "өөрчилж". Гэхдээ тийм ч их урт биш шүү. Богино хэрнээ сул унжсан хормойтой энэхүү даашинзны энгэр болон хажуу талын хэсгээр бага зэргийн гоёлтой. Өвөрмөц сүлжээс болон татуургаар чимсэн учраас биеийн зарим хэсэг ил гарах нь. Материалын хувьд, уян хатан чанартай, нимгэн даавуу тохиромжтой гэнэ. Энэ ч утгаараа, ихэвчлэн гоёлын хувцас урлахдаа сонгодог атлас юмуу бие нэвт гэрэлтэм сиймгэр материалыг охид бүсгүйчүүдэд санал болгожээ. Ийм төрлийн материалаар бариу загварын болоод чөлөөт стилийн бүх төрлийн хувцас, даашинзыг урлаж болох юм.
Том унжсан хүрээтэй малгайгаар гоёорой
Бөмбөгөр оройтой хэрнээ эмжээр нь унжсан дэрвэгэр саравчтай малгай охидын гоёлд багтана. Гэвч энэ загварын малгайгаар бүх насны эмэгтэйчүүд гоёх боломжгүй. Хүүхнүүдийн хувьд өргөн тууз, том цэцэг бүхий өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх нь тохиромжтой.
Эмжээр нь янз бүрийн хэлбэртэй байж болохуйц эд. Өргөн хүрээтэй бүрх малгайг гоёлын даашинз, нимгэн цамц гээд л ямар ч төрлийн хувцастай хослуулж болно. Сийрсэн болон сүлжмэл материалтай байвал эрүүл мэндэд тань хүртэл тустай гэдгийг анхаараарай. Тэгэхээр өдгөө бүсгүйчүүд том, унжсан хэлбэрийн гоёмсог загварын малгайгаар гангарах боломжтой боллоо.
Цагаан хүрээтэй хар шил сонго
Бүсгүйчүүдийн гоёлын цуглуулгад багтах зүйлийн нэг бол яах аргагүй нүдний шил байдаг. Нэг талаараа, нүдийг нарны хурц гэрлээс хамгаалдаг учир эрүүл мэндэд тустай ч нөгөөтэйгүүр, гоо сайхан хийгээд стиль имижийг чинь илэрхийлнэ. Хэрэв та нарны шил худалдаж авах гэж байгаа бол цагаан хүрээтэй тас хар шил сонгоорой. Ийм загварын нүдний шил энэ зуны моод гэсэн шүү. Аль болох том шилтэй, өргөн хүрээтэй байх тусмаа этгээд дэгжин харагдах бөгөөд энэ зуны загварыг тодорхойлох үүргээ гүйцэтгэж чадах аж.