Манай улс урд хөршөөс барилгын материалынхаа 90 гаруй хувийг импортолдог. Сүүлийн саруудад Хятадаас оруулж ирж байгаа цемент, арматурын төмөр болон бусад материалын үнэ нэмэгдэх болжээ. Энэ нь тухайн үйлдвэрийн өртөг зардал өндөр гарч байгаатай холбоотой хэмээн ченж нар ярьж байна. Урд хөршийн цемент сүүлийн саруудад нэг тонн нь 15-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар тэд хэлэв. Ченжүүд цементийг нийслэлд борлуулахдаа нэг тонн тутамд 35-45 мянган төгрөг нэмдэг аж. Одоогийн байдлаар цемент шуудай нь 6500-7000 төгрөгөөр зарагдаж байна. Цаашид цемент болон барилгын бусад төрлийн материалын үнэ нэмэгдэж магадгүй аж.
Э.Хүрэлбаатар