gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

LED самбар хүүхдийн “амь”-ийг онилох уу

Нийгэм
2013-03-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-03-21
LED самбар хүүхдийн “амь”-ийг онилох уу
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зайлшгүй буулгах ёстой самбаруудын байршил, тоог нь гаргаж өгчээ.

Тиймээс Замын удирдлагын төвийн камерт садаа болж буй рекламны 60 гаруй самбар, замын цагдаагаас 1200 гаруй рекламны самбарыг яаралтай буулгахыг хүссэн албан бичиг ирүүлсэн гэнэ.

Тодруулбал, хуучин сурталчилгааны самбарыг буулгаж оронд нь чанарын өндөр шаардлага хангасан, LED дэлгэцтэй, гэрлэн эффект ашигласан, орчин үеийн өнгө стандартад нийцсэн “Гүүдэггүй” самбараас “гүүдэг” самбартай болохоор болжээ.

Энэ нь хотын өнгө үзэмж, аюулгүй байдалтай холбоотой “Гүүдэггүй” самбараас үүдэлтэй зам тээврийн осол, аваар их гаргадаг бол “гүүдэг” самбар осол, аваар гарахгүй гэж үзэж байгаа юм байх.

Тэгвэл холбогдох албаныханд хандаж хэлэх үг байна. Харин ч энэ шинэ санаа чинь хүний анхаарлыг шалгасан шалгалт болж хувирч байгаа юм биш үү. Ямар жолооч нь бүх мэдээллийг нь гүйж дуустал уншаад зогсож байх билээ. Тэнэг л биш бол замын хөдөлгөөнд оролцож яваа зорчигч шүү дээ. Урагшаа харах нь зайлшгүй. Тэгэхээр яалт ч үгүй асуудал өөрөөр эргэнэ.

Хүн шинэ, шинэлэг зүйлд татагддаг. Гэм биш зан. Шинээр тавигдах гэрлэн эффект, орчин үеийн өнгө стандарт нь бас л хүний сониуч занг хөндөж таарна. Эл байдал нь өөрөө сайжрах биш муудчихвал яана. Бидэнд аливаа зүйлийг сайжруулна гээд өмнөхөөс нь дордуулдаг сайхан жишээнүүд бий.

Ер нь сурталчилгааны самбар байх хэрэг байна уу. Энэ байсан байгаагүй манайх шиг жижиг улсад хангалттай олон телевиз, сонин, сэтгүүл бий шүү дээ. Сайхан өнгө үзэмжтэй боллоо гээд осол аваар улам өсвөл яах юм вэ. Ардаа ямар нэгэн хариуцлагатай байдлыг хангаж байж л нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Замын хөдөлгөөнд бага насны хүүхдүүд их оролцдог. Самбарын шинэчлэлээс болж хүүхдийн амь насанд учрахгүй гэх баталгаа бий юу. “Гүүдэггүй” самбартай байхад нэг өдөр 12 хүүхэд зам тээврийн ослоор нас барж байсан тохиолдол саяхан гарсан. Бид мартаагүй. “Гүүдэг” болчихвол энэ аюул нэмэгдвэл яана вэ гэхээс гол харлаж сууна. Эрхэм УИХ-ын эмэгтэй гишүүд ээ. Засгийн бодлогууд улам л хүүхдийг хутганы ир дээр авчраад байна. Энэ асуудалд “ам ангайж” үг дуугарах болоогүй юм уу.

Г.Золбоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан