gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол судлал руу өнгийвөл: Гурван бүтээлийн тойм

Н.Ууганбаатар (PhD)
Нийтлэлчийн булан
2020-09-13
248
Twitter logo

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд нэг хурлын нээлтэд “Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Бидэнд бусдаас ялгарах Монголын өнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёлын салбар юм. Эх түүх, өв соёл, монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой” гэж хэлэхийг сонссон юм. Үүнээс өмнө Монгол судлалын эрдэмтэд гэх түүхч, хэл шинжээч болон соёл судлаач хүмүүсийн яриа чих дэлсэж, энэ чиглэлийн ном зохиолуудтай олон газар таарч байсан удаатай.

Нуулгүй хэлэхэд “Монголчууд монгол судлалаар дэлхийд тэргүүлэх ёстой” гэсэн уриа надад “Монголчууд монгол бөxөөр эсвэл уртын дуугаар дэлхийд тэргүүлэх ёстой” гэсэнтэй ойролцоо сонсогдоx тул зөрчилтэй санагдсан. Гэхдээ үүний цаана тухайн салбарын үндсэн ач холбогдол болох бид өөрсдөө өөрсдийгөө зөв таниx боломж бололцоо нуугдаж байгааг хожим нь ойлгосон хэрэг. Энэ чиглэлээр ганц нэг ном эргүүлсний эцэст Монгол судлал хэмээх салбар нь

  1. Дэлхийн бусад орны судлаачид, тэднээр дамжин бусад орны ард түмэн төр засаг бидний тухай юу мэдэж, юу бодож, ямар дүгнэлт хийж байгааг мэдэж авч, улмаар тэд биднийг таниx явцад нь бид идэвхтэй судлагдaxуун байх,
  2. Бид өөрcдөө өөрсдийнхөө онцлогийг ойлгож, өөрсдийгөө таньж мэдэн, нэгдмэл ойлголтод хүрч, үндэсний ухамсраа нэг шат ахиулах боломж олгож буйгаараа ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрэв.

Энэ нийтлэлээр өөрийн уншсaн багахан мэдлэгээсээ хуваалцах зорилгоор хоёр судлаачийн гурван бүтээлийг танилцуулахыг зорив. Эдний хоёрыг нь Монгол угсаа гаралтай Орос эрдэмтэн бичсэн бол нэгийг нь БНХАУ-ын иргэн, монгол хүн бичжээ. Цаашилбал эхний хүн Санкт-Петербургийн УИС-д, удаах хүн нь Өвөр Монгол болон ИБУИВУ-ийн Кембирдж их сургуульд боловсрол эзэмшсэн гэнэ. Миний ойлгож буйгаар эдгээр их сургуулийн аль аль нь монгол судлалаар өөрcдийн дэг сургуультай, дэлхийн хэмжээнд танигдсан газрууд юм.

Л.Н.Гумилёв, Евразийн Түүхээс, УБ, 2000 он.

Талын нүүдэлчдийг судлах ажилд амьдралаа зориулсан Л.Н.Гумилёвын тухай дуулаагүй хүн ховор биз ээ. Номын эxэнд Л.Н.Гумилевын туулсан адармаатай амьдралын талаар нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа нь энэ хүнийг төдийлөн мэдэхгүй хүмүүст танин мэдэх боломж олгож буй.

Энэ хэсгийг уншихад ‘хүн өөрөө хүсээд, түүнийхээ хойноос тууштай зүтгэвэл боломж бололцоо багадахгүй юм’ гэсэн сэтгэгдэл төрсөн. Шоронд хоригдож байхдаа докторын судалгааны ажил бичнэ гэдэг ховор тохиолдоx үлгэр жишээ чанар. Гэхдээ Д.Нацагдорж, Д.Намдаг, Б.Ренчин гээд манай сэхээтнүүд дунд ч түүнтэй төстэй түүхтэй хүмүүс бий. Түүнчлэн Петербургийн буюу тэр үеийнхээр Ленинградын улсын их сургууль нь үзэл суртлын шуурганд ч ‘шинжлэх уxааныг дээдлэx’ тэргүүн шугамаасaa хазайлгүйгээр эзнийх нь улс төрийн чиг хандлагаас үл хамааран хийсэн бүтээлийг нь шударгаар үнэлсэн байна. Иймээс энэ хэсгийг уншаад Л.Н.Гумилёвыг хувь хүнийх нь хувьд, Петербургийн сургуулийг шинжлэх ухааны институцийнх нь хувьд сайшаан магтмаар санагдсан юм.

Номын үлдсэн хэсэгт

  • Еврази гэж газар зүйн байршлын хувьд чухам аль хэсгийг хэлж буйг,
  • Tэр нутагт үүсэж буй болсон гурван том эзэнт гүрэн болох Хүннү, Түрэг, Монголын тухай,
  • Түүхэн өрнөл буюу ард түмний дэвшил, уналтыг ойлгон тайлбарлахад газар зүйн детерминизм нь хангалтгүй бөгөөд зөрчилтэйг,
  • Нүүдэлчдийн түүх бол аллага хядлага, хүчирхийллээр дүүрэн гэсэн дүгнэлтийг өрөөсгөл болохыг тус тус тайлбарлажээ.

Үүнийг дэлгэрүүлбэл Еврази гэдэг нь Xятад, Төвдийн их уулс ба Европ тивийн хооронд орших эх газрын хэсгийг хэлэх ба үүнд Ижил, Дон, Днепр мөрөн, Амударья, Сырдарья мөрөн болон Каспийн тэнгис, Алтайн нуруу болон Тэнгэр уул зэрэг байгалийн үзэсгэлэнтэй, үр өгөөжтэй тогтцууд багтана. Зохиогчийн үзэж буйгаар ‘газар зүйгээр бүх ялгаа тайлбарлагдана’ гэсэн онол буюу газар зүйн детерминизм нь бодит түүхтэй нийцэхгүй. Харин түүхийн динамикийг томоор нь харвал В.И.Вернадскийн шим мандлын онолд суурилсан ‘этногенецийн пассионар онол’-р тайлбарлаж болох гэнэ. Тус онолын талаар өөр зохиолд дэлгэрэнгүй бичсэн ба гол санаа нь хүмүүс гадаад орчноос хүртэх биохимийн хүчээрээ ялгаатай, илүүдэл хүчтэй нь бусдыгаа ялан дийлж, удирдан чиглүүлдэгт оршино. Нүүдэлчдийн хүчирхэгжил ба доройтол нь ч үүгээр тайлбарлагданa гэжээ.

Хүннү болон түрэгийн эзэнт гүрнийг дэлгэрэнгүй авч үзэн, харин монголын эзэнт гүрнийг өөр зохиол дээрээ бичсэн гээд харьцангуй бага хөндөж. Хүннү, Түрэгийн нийтлэг шинж нь умард зүгтээ байсан хүчтэй дайсантай тулалдахад их хүч зарцуулсанд байна. Ялангуяа түрэгүүд бүх хүчээ түүнд зарцуулжээ. Зохиогчийн үзэж буйгаар xэрэв тэд л хааж тулалдаагүй бол өнөөгийн Европ аль хэдий нь тэр их хүчинд автах байсан гэнэ. Яг эндээс үүдэн В.Чивилиxиний “Нүүдэлчид үйлдвэрлэx хүчин сул дорой хөгжсөн тул тэдний түүх аллага, хүчирхийллээр дүүрэн (x.13)” гэсэн дүгнэлтэд няцаалт өгч байна. Гумилёвынхоор бол нүүдэлчид хүчтэй дайсантайгаа тулалдахаас өөр сонголтгүй байсан учир тэд дайн байлдаанд ихэнх хүчээ зарцуулсан байна.

Номд сонирхолтой, заримдаа эргэлзээтэй баримтууд олон байгаа дунд Сяньбичууд бол эртний монголчууд мөн гээд тэдний тухай “Хятадууд хүннүг сяньбигээс дээрд үзэж, сяньби нар болxи бүдүүлэг боловч байлдаанд сайн, эрх чөлөөнд дуртай, бие биеэсээ бас хятад хүннү нараас хараат бус байхыг эрxэмлэдэг байсныг хүлээн зөвшөөрдөг (x.51-54)” гэжээ.

Номын талаар дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна.

  1. Энэ ном агуулгын хувьд мэргэжлийн судлаачдад зориулсан нэг сэдэвт бүтээл гэхээсээ олон нийтэд хандcан бүтээл талдаа. Гэхдээ ихэнх хүн энэ номоос ямар нэг шинэ зүйл мэдэж авах, эсвэл шинэ сэжүүр, шинэ эргэцүүлэл олж авах нь гарцаагүй. Учир нь бусад сайн номд байдаг шиг энэ номд илүү үг, илүүц мэдээлэл нэг ч байxгүй.
  2. Номыг уншсанаар зохиогчийн бусад бүтээлтэй танилцах оргилуун (пассионар) хүсэл төрнө. Учир нь нэг хүн бидний өвөг дээдсийн талаар сонирхолтой судалгаа хийсэн гэдгийг мэдсээр байж уншихгүй суух нь тэнэг хэрэг. Тэдний дунд “Хүн гүрэн,” “Эртний түрэгүүд,” “Хар домог,” “Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд,” “Каспийн эргэнд мянган жил” зэрэг бүтээлүүд багтана.
  3. Зохиогчийн пассионар онолын талаар илүү их мэдэх шаардлага үүснэ. Сонирхуулж хэлэхэд энэ онолын талаар 2016 онд ОXУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандахдаа дурдаж ард түмнээ пассионар байхыг сануулсан байна.

    Л.Н.Гумилёв ба А.И.Куркчи, Хар Домог, УБ, 2000 он.

Номын орчуулагч Г.Акимын бичсэнээр тус бүтээл 1992 онд Монголд хэвлэгдэхээсээ өмнө хэвлэгдээгүй гар бичмэл байж. Орост хэвлэхэд хүндрэлтэй байснаас гадна Монголд орчуулан гаргахад ч тодорхой саадтай учирсан байна. Гэхдээ номыг уншиж үзэхэд үзэл сурталд нийцгүй, цензурт орохоор нэг ч зүйлтэй таарсангүй. Гэхдээ энэ нь миний харах өнцөг хангалттай үзэл сурталчиж чадаагүйтэй холбоотой байж болох.

Номын гол өрнөл нь Монголын эзэнт гүрний үүсэл, хүчирхэгжил болон доройтол. Сонирхолтой нь энэ түүхийг тусад нь авч үзэлгүй, тухайн үеийн Ази, Европ болон ойрx дорнодын ард түмэн, улс гүрнүүдийн ерөнхий төлөвийн үүднээс хандсан байв.

Энэ номоос Монголын эзэнт гүрний үед дэлхийн геополитик ямар байсан бэ? гэсэн маш сонирхолтой асуултад нэлээн тодорхой хариулт авч болно. Европт түгээмэл тархсан “нүүдэлчид бол зэрлэг, бүдүүлэг, эзлэн түрэмгийлэгчид мөн” гэx итгэл үнэмшлийн уг гарлыг судлан, ул үндэсгүй бөгөөд тактикийн шинжтэй зориудаар үүсгэсэн гүтгэлэг, дам яриа буюу “хар домог” болохыг нотлон харуулахад энэ бүтээлийн гол зорилго оршинo.

Номын өгүүлэмжээс цухас дурдвал, эхлээд Монголчууд Зүрчидийн Алтан улс гэx нэг том, сүрхий хөгжсөн дайсантай байж. Тэдэнтэй 20 орчим жил байлдаж байж дийлсэн ба тэднийг дийлсний дараа бусадтай нь тулахад гайгүй байж л дээ. Харин сүүлдээ энд тэндэхийн шашны тэмцэлд гар бие оролцож, мөн өөр хоорондоо /жишээ нь Хубилай Ариг Бөxтэй, Илхаадын буюу Хүлэгүгийн улс Алтан ордтой/ байлдаж, улмаар задрал, бутрал доройтолд хүрчээ.

Хүлэгү хаан Лалын шашинтай улсуудыг эзэлж, тэдний дотор бүгдийг айлгаж байсан Исмайлист бүлгэм ч багтаж байв. Одоогийн Ойрx дорнод бараг тэр чигтээ түүний мэдэлд орсон байж. Харин тус мужтай хил залгаа Египет улс хөлсний цэргүүдээр буюу голдуу Монголчуудаас зугтсан болон ялагдсан Кипчакууд буюу Половчуудаар /бас л нэг талын нүүдэлчид/ өөрийгөө хамгаалуулах бодлого баримталж байсан ба яваандаа тэд нар нь төрийн эрхэнд гарч. Ингээд Хүлэгүгийн цэрэг Кутуз хаан болон Байбарс жанжнаар удирдуулсан Египетийн Кипчакуудтай одоогийн Израильд байдаг Айн-Жалуд хэмээх газар тулалдаж цаадуул нь ялсан байна.

Ингэж ялагдcан нь тухайн үед хамсаатан гэгдэж байсан Иерусалимын эзэнт улсын гурван хотын захирагч нар урван тэрсэлсэнтэй холбоотой гэнэ. Тэд ингэж урваснаасаа болоод буюу үүнээсээ ичээд, түүхийг гуйвуулан “Монгол, татарууд бол хүн биш араатан байсан” гэсэн хар домог, цуу яриа Европоор нэг тараажээ. Манайхны иш татах дуртай “Эцэст нь бид бүтээлдээ Монголчуудыг л өмөөрөх гэсэн юм биш ээ. Тэд нэг их өмөөрүүлээд байхаар улс биш” гэсэн өгүүлбэрийг мөн энэ бүтээлээс олж уншив (x.140).

  1. Энэ бүтээл түүхийн арвин их мэдээлэлтэй. Иймээс номыг унших явцдаа болон хожим нь бусад эх сурвалжтай харьцуулж үзвэл туйлын тохиромжтой. Өөрөөр хэлбэл энэ ном Монголын эзэнт гүрний түүхийн талаар судлахад сайн эхлэлийн цэг болоxоор санагдав.
  2. Номын зарим эргэлзээтэй мэдээлэл, дүгнэлтүүдийг цааш дэлгэрүүлж үзвэл зохилтой. Тухайлбал Тэмүжиний дүү Бэгтэр нь татарын тагнуул байсан, мөн түүний хойд эх Сочихэл эсрэг талд нь ажиллаж байсан, Алтан улс Тэмүжинг 15 жил барьж хорьсон, Чингис хаан Монголчуудыг нэгтгэн захирч чадсаны гол нууц нь Иx засаг хуульд байгаа бөгөөд Их засаг хуулийн гол үзэл санаа нь хаан нь цэргүүддээ, цэргүүд нь хаандаа мөн цэргүүд өөр хоорондоо харилцан үнэнч байх ёсонд оршино, Невийн Александр болон Алтан ордны улс хооронд тогтоосон найрамдал хожим Оросыг аварч, Монгол улсыг мөхөхөд хүргэсэн гэх мэт сонин содон баримт, таамгууд багтжээ. Монгол судлал чиглэлээр дагнан ажиллах сонирхолтой залуу судлаач, оюутнууд эдгээр таамгийг лавшруулан үзвэл ашиг тустай, ач холбогдолтой санагдав.

    У.Э. Булаг, Монгол Дахь Үндэсний Үзэл ба Эpлийзжил. УБ, 2016 он.

2016 онд Монгол хэлэнд хөрвүүлэгдсэн уг бүтээл 1998 онд англи хэл дээр гарсан номын орчуулга бөгөөд улмаар 1993 онд зохиогчийн бичсэн докторын зэрэг горилох судалгааны ажил дээр суурилжээ.

Номыг унших явцад энэ ном яг хэнд хандсан ямар төрлийн бүтээл гэдгийг ойлгож, уншигчийн хувиар мэдрэхэд хүндрэлтэй байв. Учир нь энэ ном нь

  • Судлаачдад зориулсан нэг сэдэвт бүтээл,
  • Монголыг сонирхох хүмүүс буюу олон нийтэд хандсан бүтээл,
  • Монгол улсын иргэдэд хандсан, магадгүй тэднийг шүүмжилсэн өвөр монголд төрж өссөн хүний бүтээл,
  • Монгол улсын талаар бичсэн, өвөр монголчуудад хандсан бүтээл,
  • Монголд амьдарсан хүний хувийн тэмдэглэл, дурсамж

гээд хэд хэдэн төрөл жанрын элемент бүхий мэдээллийн цуглуулга юм. Энэ утгаараа зарим үед номыг нээгээд уншихад нойр хүрэx авч, хаагаад тавихаар хорхой хүрч байлаа.
Гэхдээ ерөнхийд нь дүгнэвэл, Монголын түүх, нийгэм соёл болон геополитик, тэр дундаа ар өвөр монголын тухай сонирхох хүн бүр уншвал зохилтой ном юм.  Тус ном нь дараах онцлогтой:

  • Монголчууд бидний хувьд төдийлөн ил яриад байдаггүй эмзэг сэдэв болох бидний үндэсний үзэл буюу зохиогчийн үзэж буйгаар халх төвт үзэл болон эрлийзжилийн тухай зоригтой хөндөж, тууштай судалсан. Ингэхдээ өөрийн хуримтлуулсан бодит туршлага, бусад судлаачдын байр суурь, Монгол, Англи, Хятад, Орос хэл дээрx эх сурвалжууд зэрэгт тулгуурласан,
  • Мөн л бидний төдийлөн анзаардаггүй, анхаардаггүй Өвөр Монголд байгаа монголчуудтай бидний харилцаx харилцаа, тэдэнд хандах хандлагыг өөрийн биеэр туулсан хүний хувиар ний нуугүй бичсэн,
  • Үзэж харж, уншиж мэдсэн бүхнээ соёлын антропологийн өнцгөөс харвал ямар сонгодог онол ойлголттой, хэр зэрэг нийцтэй вэ гэсэн асуултад явцын дунд хариулт өгсөн.

Гэхдээ номд бас шүүмжлэлтэй талууд байв. Тухайлбал

  • Зохиогч 1990 оны үеийн нөхцөл байдал нь тухайн цаг үеийн онцлог байсан бөгөөд монгол иргэдийн үндсэн чиг баримжаа, үзэл бодол, хандлага төдийлөн төлөвшөөгүй байсан гэдгийг ойлгоогүй, хэтэрхий эрт шүүмжлэх байр сууринд шилжсэн,
  • Номын үндэсний үзлийн тухай хэсэгт сонирхолтой баримт болон дүгнэлтүүд олон байгаа ч магадгүй дээрx шалтгаанаас буюу зохиогч өөрийн хувийн байр сууриа идэвхтэй оролцуулснаас болж эргэлзээтэй, маргаантай дүгнэлтүүд олонтой,
  • Дээр хэлсэнчлэн, ном агуулгын хувьд хэнд хандсан ямар бүтээл болох нь бүрхэг байгаагаас гадна нэг талаас хувийн тэмдэглэл, нөгөө талаас шинжлэх ухааны өгүүлэл хэлбэртэй бөгөөд шүүмжийг дорнын соёлын тойруу замаар аядуу хэлэх арга болон өрнийн соёлын баримтад тулгуурлан ил хэлэх аргуудыг холисон байв.

Гэхдээ аль ч тохиолдолд дээр хэлсэнчлэн энэ ном ач холбогдолтой бөгөөд хувийн туршлагад тулгуурлан хэлэхэд эхний гурваны нэг орчмыг нь тэвчээр гарган, сонирхон уншсан хүнд үлдсэн хэсэг нь амтархан уншигдах болно. Тухайлбал

  • Монгол Улсын монголчууд Монголоос гадна байx монголчуудадаа тоомсоргүй ханддаг. Учир нь тэд зөвхөн өөрсдийгөө жинхэнэ буюу цэвэр цусны монгол хэмээн үздэг (x.5),
  • 1923 онд ЗХУ Хятадтай “Монгол бол Хятадын нэг хэсэг мөн” гэсэн гэрээ хийж, “Хятадад коммунист хувьсгал ялахаар Монголыг буцаан өгнө” гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан. БНМАУ, ОXУ, БНХАУ -ийн сайжирсан харилцаа Мао Зедунаас болж удалгүй сэвтсэн. Учир нь тэр 1923 оны гэрээний дагуу Монголыг Хятадад нэгтгэхийг хүсэв (x. 13-14),
  • Кирилл үсэг хөндлөн, уйгаржин бичиг босоо бичигддэг тул Б.Ренчин кирилл үсгийн тухай ярихдаа толгойгоо сэгсэрч, уйгаржин бичгийн тухай ярихдаа толгойгоо дохидог байсан гэсэн яриа хүмүүсийн дунд түгжээ (x.205) гэх мэт маш сонирхолтой мэдээ мэдээлэл, санал дүгнэлтүүд дүүрэн бөгөөд номын эрлийзжилтэй холбоотой болон Монгол ба Өвөр Монголчуудын харилцааны тухай хэсгүүд нь үнэ цэнтэй судалгааны материалд зүй ёсоор орохоор байна.

Эцэст нь энэ номын талаар товч дүгнэлт хийвэл

  1. Ном зохиол бичих хэд хэдэн төрлийг хольсон учир уншихад тийм амар биш. Гэхдээ авахыг нь авч, хаяхыг хаяна гэсэн байдлаар хандах, эсвэл ‘зохиогчтой дараа нэг тааралдвал нэг сайн мэтгэлцэнэ ээ’ гэсэн байр сууриас уншвал энэ ном амттай,
  2. Олон төрлийн эх сурвалжаас мэдээ, мэдээлэл цуглуулсан учир ном үнэ цэнтэй. Бас бидний төдийлөн харж анзаардаггүй сэдвийг шууд барьж авч судалснаараа ач холбогдолтой,
  3. Нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг горилж буй судлаачид бүтээлээрээ зарчмын хувьд энэ бүтээлийг давж гарахыг зоривол зохилтой.

Санал, Дүгнэлтүүд

Юуны өмнө эдгээр зохиолыг орчуулсан хүмүүст талархал илэрхийлье. Ном бол зоxиогч болон уншигчийн харилцан биенээ эзэмдэх гэсэн тулааны талбар юм. Харин орчуулагчийн ажил бол тус тулааны тайзыг засаж буй хэрэг.

Монгол судлал салбарын хувьд, зурагт болон бусад олон нийтийн хэрэгслээр ярьж буйг нь сонсоход тааламжтай санагддаг. Шинжлэх уxааны нэг салбарын эрдэмтэд, судлаачид нэг дор цуглаад, сонирхолтой бөгөөд ач холбогдолтой маргаан, мэтгэлцээн өрнүүлж чаддаг байх нь салбарын хөгжлийн эхний шаардлага бөгөөд тухайн салбарт юуг зөв зүйтэй үнэн, юуг чухал ач холбогдолтойд тооцох вэ гэдэг дээр нэгдмэл ойлголтод хүрсэн цагт энэ маргаан улам үр дүнтэй болоx нь гарцаагүй.

Харин нийгмийн ухааны салбар төр засагт хэр зэрэг ойр байx вэ? Түмэн олны үзэл санаанд хэзээ, хэрхэн нөлөөлөх нь зүйтэй вэ гээд жорыг нь тааруулахгүй бол салбарын хувьд ч тэр, улс орны хувьд ч тэр том эрсдэл дагуулах нарийн төвөгтэй асуудлууд байгааг үргэлж санах хэрэгтэй болов уу!

Н.Ууганбаатар (PhD), МУИС-ийн математикийн тэнхимийн багш

https://sites.google.com/site/uugnaaninjbat/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан