Коронавирусийн хөл хорионы улмаас манай улсад төдийгүй дэлхий дахинаа өөрчлөлт, сорилтуудыг бий болгож байна. Олон хүний алтан амиар тоологдох нөхөж баршгүй гарзаас гадна эдийн засгийн хохирол, ажилгүйдлийн түвшин нэмэгдэн, бизнес эрхлэгч, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсож түүнтэй уялдаж өрхийн орлого ч буурч байна. Гэхдээ хөл хорионы үед бидэнд гарч буй эерэг зүйлсийг энд дурдъя.
Хүүхэд гэлтгүй томчуудын дунд томуу, томуу төст өвчин буурлаа
Ард иргэд амны хаалт хэрэглэж хэвшин, гараа ариутгаж, тогтмол угаах нь хүн амын өвчлөл тэр дундаа томуу, томуу төст өвчин 2-3 дахин буурсан гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн. Ариун цэврийн энэхүү хэв маягаа алдалгүй, цаашид ч хэвшүүлэхийг албаныхан уриалаад байгаа юм. Хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа нь цаашид ч өвчлөлийг бууруулах хандлагатай байгаа аж.
Олон нийтийг хамарсан томоохон баяруудыг цомхон тэмдэглэлээ
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэхийг ард түмэндээ уриалсан. Уриалгын дагуу ч айл өрхүүд ахмадууддаа очиж золгохгүй өнжиж, том бэлэг сэлт, тарган ууцнаас татгалзаж гэр гэртээ цомхон ёсоллоо. “Мартын-8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ч мөн “даруухан” тэмдэглэлээ. Цаашид ч аливаа баярыг нүсэр тэмдэглэхгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байх боломжтойг бид харлаа.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн бие биедээ харамгүй тусалсаар байна
Монголчууд өөрт байгаа боломжоороо тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагч, эмч, сувилагчдад хандив өргөсөөр байна. Төрийн тэргүүн ч тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэгчлэн цөвүүн цагт урд хөршид өөрийн биеэр айлчлан тусламжийн гараа сунгаж 30 мянган хонь өгөхөө мэдэгдсэн. Мөн хандивын аянд 8 настай балчраас 80 настай буурай ч оролцлоо. 10 настай охин өөрийн цуглуулсан мөнгөө, ахмадууд нэг сарын тэтгэврээ, алдарт эхчүүд одонгийн мөнгөө хандивлаж хэцүү цагт бид нэгдэж чаддаг, бие биедээ туслах энэрэнгүй сэтгэлтэн ард түмэн гэдгээ харууллаа.
Улаанбаатар хотод “их цэвэрлэгээ” хийж байна
Нийслэлийн нийт 180.8км урт хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад зориулалтын техник хэрэгслээр ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Хотын төв, гэр хорооллын гудамж талбайд ариутгал хийж байгаа ба одоогоор Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдэд халдвар ариутгал хийгээд байна. Энэ удаагийн ариутгал эхнийх нь бөгөөд цаашид 2-3 удаагийн давтамжтай хийнэ гэж албаныхан хэлсэн юм.
Нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд цэвэр цэмцгэр явдаг болов
Урьд өмнө нь хааяа нэг үзэгддэг байсан нийтийн тээврийн цэмцгэр байдлыг сүүлийн үед өдөр бүр харах болов. Нийтийн тээврийн автобуснуудын цэвэр цэмцгэр байдалд иргэд ам сайтай байна. Ариутгал, цэвэрлэгээг цаашид тогтмол үргэлжлүүлэхээс гадна, гар ариутгагчийг бүх нийтийн тээвэрт байрлуулсан талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэлсэн. Тэдний хичээл зүтгэлийг үнэлэн зорчигчид ч мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цэвэр цэмцгэр, ариг гамтай хандах хэрэгтэй юм.
Авто замын түгжрэл буурлаа
Цэцэрлэг, ЕБС, Их сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон нь авто замын түгжрэлийг буурууллаа. Хотын авто замын түгжрэл нь ЕБС, Их дээд сургуулийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг эндээс мөн харж болохоор юм. Авто замын хөдөлгөөнд оролцох автомашинуудын тоо хэдий чинээ буурна агаарт тархах хорт хий төдий чинээ багасаж байгааг энд дурьдах илүүц биз.
Гудамж талбайд нус, цэрээ ил задгай хаях үзэгдэл багаслаа
Гудамж талбайд нус цэрээ хаях зөрчил өмнө нь их гардаг байсан бол өдгөө НОБГ-ын эргүүлийн алба хаагчдын хяналт дор тэднийг торгож байна. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг. Гуравдугаар сарын 2-ны байдлаар нус шүлсээ хаясан, ил задгай бие зассан, хог хаяж орчныг бохирдуулсан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав гарган, хичээлийг нь хамтран хийж байна
БСШУСЯ-аас хүргэж буй теле хичээлийг багш дэлгэцийн цаанаас заадаг учраас бага ангийн хүүхдүүд бие даан ганцаараа хийх боломжгүй учир эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийг хийхэд тусалж, чиглүүлэхийг яамнаас зөвлөсөн. Энэ дагуу эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хамтдаа хийж, хөл хорионы үед гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь нэмэгдсэн. Өдгөө хоёр сарын хугацаанд гэртээ байгаа хүүхэд тань хичээлээ мартах магадлалтай учир та хичээлийг нь хамтдаа хийж, туслахыг эрмэлзээрэй.
Оюутнууд онлайнаар хичээл үзэх, багш нар цахимаар хичээлээ заах арга барилд суралцлаа
ЕБС-ийн сурагчдад телевизүүдээр теле хичээлүүд хүрч байгаа бол оюутнууд өөрийн их сургуулийн зүгээс өгч байгаа цахим сургалтын дагуу хичээлээ үзэж байна. Дээд боловсролын 90 гаруй хувийг танхимын сургалт эзэлдэг манай оюутнуудын хувьд энэ нь гэнэтийн зүйл болсон. Багш нарын хувьд ч онлайнаар хичээлээ хүргэх арга барилд суралцаж байна. Цахимаар хичээлээ үзэх нь өөрөө бие даан судалгаа хийх чадварт суралцаж байгааг хэлэх оюутан байхад багшийнхаа заах арга барил, цахим хичээлдээ сэтгэл дундуур оюутан байна. (Энэ талаарх нийтлэлийг энд дарж уншина уу) “Оюутнууд цахим хичээлд 70-80 хувь нь сэтгэл хангалуун байгаа гэсэн тооцоолол байна” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн юм.
Олон нийт худал мэдээллийг ялгах чадварт суралцлаа
Иргэд, уншигчид өмнөх үеэ бодоход мэдээллийн үнэн, худлыг нягтлах чадвартай болсон. Цаашлаад зөвхөн албан ёсны, баттай эх сурвалжийн мэдээллийг л чухалчилдаг болов. Энэ нь сошиал хэрэглээ өндөр хөгжсөн манай улсын хувьд нэг том давуу тал болж байгаа ба сонгууль дөхсөн энэ цаг үед аливаа худал мэдээлэлд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн худал мэдээлэл түгээсэн 12 иргэнд одоогоор зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцохоор шалгаж байна. Иргэдийг цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдэлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.