“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийслэлийн эмнэлгүүд ачаалал ихтэй, хүүхэд хөгшдөд ор хүрэлцэхгүй байгаа сэтгэл эмзэглүүлэм байдлыг харгалзан үзэж, группийнхээ эзэмшлийн барилгуудаас эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боломжтой хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Макс” группийн Маркетингийн албаны дарга Г.Пэлжидмаагаас тодрууллаа.
-Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын мэдэгдлийн дагуу тантай холбогдож байна. Танай групп аль байраа эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзсэн бэ?
-Эмнэлгүүдийн ачаалал их байгаагаас хүүхэд, хөгшид чанартай тусламж авч чадахгүйд хүрч байгаа тул төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Одоогоор эмнэлэг болгон ашиглах байрыг сонгосон зүйл алга.
-Тэдгээр барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах тусгай шаардлага хангах болов уу?
-Ямар ч эмнэлгийн хувьд агааржуулалт, тохь тухтай, дулаан байдал чухал байх. Манай барилгууд барилгын чанарын стандартыг бүрэн хангадаг учир Улаанбаатар хотын аль ачаалал ихтэй дүүрэгт нь байр чөлөөлж өгч болно гэж үзсэн.
-Энэ талаар эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож, ярьж зөвлөсөн зүйл байгаа юу?
-Өөрийн эзэмшиж буй барилгуудаас эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боломжтой гэсэн эхний санаачилга гаргаж буй юм. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд холбогдож, асуудлыг шийдвэрлэх талаар ярилцвал богино хугацаанд эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.
-Танай компани барилгаа эмнэлгүүдэд түрээслэх үү. Эсвэл хувийн эмнэлэг байгуулах уу?
-Түрээслэх болон эмнэлэг байгуулах зэрэг бизнесийн ашиг хайсан санаачилга биш гэж бодож байна гэв.