gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Реппер Thunder-ийн дуу цусны хорт хавдартай залууд АМЬДРАХ ИТГЭЛ бэлэглэжээ

О.Хандмаа
Соёл урлаг
2020-01-19
5375
Twitter logo

Урлаг гэдэг уярал, ухаарлын дэнсийг тэнцүүлж, бусдын сэтгэлд гэрэл асаах хүчтэй зүйл аж. Эерэг цэнэг түгээж, хүчтэй агуулгатай дуугаараа нэрд гарсан реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал, дуучин А.Хишигдалай нарын хамтарсан “Ганцхан шалтгаан” дуу олон хүний сэтгэлийг дулаацуулж буй аж.

Учир нь энэ дууг реппер Thunder Батзаяа гэх цусны хорт хавдартай залуугийн хүсэлтийн дагуу үгийг нь бичиж, дуулжээ.

Тэрээр энэ тухайгаа youtube хуудаснаа “Цусны хорт хавдартайгаа тэмцэж байгаа Батзаяа гэдэг мундаг залууд би энэ дууг зориулж зохиосон юм. Батзаяа над руу холбогдоод миний дуунуудыг сонсдог, урам авдаг тухайгаа хэлсэн. Тэгээд надаас залууст урам өгсөн маш гоё дуу хийхийг хүссэн. Ийм хүнд өвчтэй ч тэнд миний дууг сонсоод байж байна гэдгийг сонсоод би үнэхээр их баярласан. Тэгээд энэ залууд урам өгмөөр санагдаад, тэр дор нь энэ дууг зохиож, дуучин Хишигдалай руу холбоо бариад учраа хэлсэн. Хишигдалай ч шууд хүлээж авсан. Тэгээд би Батзаяад чи хүмүүст хэлмээр байгаа юм аа дүрс бичлэг хийгээд бичээд явуулчих гэсэн юм. Ингэж л энэ дуу бүтсэн юм даа” хэмээжээ.

Харин энэ тухай Батзаяа цахим хаягтаа ийн нийтэлсэн байна.

НАДАД УНАХ МЯНГАН ШАЛТГААН БАЙХАД БОСООД ЗОГСОХ ЕРДӨӨ ГАНЦЫГ ӨГӨӨЧ....

"Одоо надад зүгээр ч эдгэх нь хангалтгүй... Амьдралд шинээр дуралсан, цаг хугацаа мөч бүрийг анзаарч өнгөрөөхийг хүсэж байна. Гэр бүл, анд нөхөд, итгэл найдвар бэлэглэсэн хүн бүхний төлөө зогсох болно.. Баярлалаа гэдэг үг хангалттай биш байгаа болохоор би хэлж чадахгүй байгаа эдгэчхээд мөрөөдлөөрөө хэлэх болно...

Энэ дууг хийсэн огт танилцаж байгаагүй ч ThunderZ тай анх чатлахад хэлэх гэсэн санааг минь төвөгшөөлгүй сонсоод "санааг чинь ойлголоо би зүгээр оролдоод үзье ээ" гэж хэлсэн. Тэр зүгээр л оролддоггүй бололтой чамин мэдрэмжтэй, гүйцэтгэл өндөртэй , дээр нь дэндүү сайн хүн бололтой.... Хишигдалай чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, үзэсгэлэнтэй хоолойтой юм.. Та хоёрын бүтээсэн энэ дуу хүмүүст байгаа зүйлээ хайрлаж, амьдралд талархах нь хэчнээн сайхан гэдгийг бодогдуулаасай.. Заримдаа амьдралд новшийн азгүй өдөр тохиолддог тэр өдөр нь энэ дуу босох шалтгаан өгөх болно” гэжээ.

Цусны хорт хавдартай эерэгээр тэмцэж, сайн сайхан зүйлд бусдыг уриалан дуудаж буй Батзаяад туслахыг хүсвэл дараах дансаар хандив өргөх боломжтой. Мөн та бүхэн ЭНД дарж Батзаяагийн бичвэрүүдийг унших боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан