Монголын зохиолчдын эвлэлийн холбооноос Н.Болормаа сайдын нэр дээр дээрх харгис шийдвэрийг нь эсэргүүцэж, албан шаардлага хүргүүлсэн ч тусыг эс олсон аж. Хэвлэлээр өнөө муу шоовдорлогдсон хичээлийн багш нар санал бодлоо илэрхийлээд ч тусыг эс олов.
Та яг одоо хүүхдийнхээ цүнхийг уудлаад уран зохиолын ном байна уу, үгүй юу гэдгийг үзээрэй. Миний хүү дөрөвдүгээр ангид суралцдаг хэрнээ үлгэр, хүүхдийн зохиол, шүлэг гэж юу байдгийг ч мэдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Уран зохиолын ном энэ ангийнханд байхгүй, монгол хэлний номон дээр нь ганц нэг богинохон үлгэр, жижиг өгүүллэг бичсэнийг л уншиж, дасгал ажил, даалгавраа хийдэг.
"Дээвэр дээр суудаг Карлсон", "Гурван бүдүүн" хэмээх дэлхийн хүүхдийн алдарт зохиолыг хүүхэддээ уншуулахаар ном авч өгөөд, нүдэнд нь оч гэрэлтэхийг хүүгээсээ олж хараагүйдээ үнэндээ цочих шиг л болсон.
Тайхар чулуу тэнгэрээс
унаагүй
Тайхар чулуу газраас ургаагүй
Ганц хүн өргөж тавиагүй
Галт уул тургиж шидээгүй
Үгээр урлахын үнэн гайхамшиг, түүнээс олж авах хүмүүжил, хүн болохын төлөвшлийг хүүхдүүд юунаас мэдэрч, өсч торних вэ. Математик, физик, хими, англи хэлний өндөр мэдлэгтэй орчин үеийн супэрмэнүүд болоход нь өнөө цагийн багачуудад уран зохиол гэдэг бул хар чулуу хөндөлсөөд байгаа гэж яамныхан үзсэн нь харамсалтай төдийгүй эмгэнэлтэй.
Тагтаа хөөрхөн Тагтаа номхон Дандаа олуулаа Дандаа бидэнтэй гэж шүлэг уншихгүй, "Хорвоотой танилцсан түүх", "Хүрэн морь" найраглал, "Хоньчин Найдан", "Хоёр цагаан юм", "Хуучин хүү", "Алтан загасны үлгэр", "Манай сургуулийнхан"-ыг уншаагүй тэд минь "Тунгалаг тамир", "Зүрхний хилэн", "Манан будан", "Алтайд", "Цаг төрийн үймээн"-ий тухай сонсохгүй, уншихыг хүсэхгүй төмөр мэт сэтгэлтэй, хүрэл зүрхтэй нэгэн болно. "Гамлет", "Одиссей", "Морьунасан толгойгүй хүн" гээд дэлхийн аваргуудын тухай асуувал амаа ангайгаад хоцрох ирээдүйнхээ өмнө ямар аймшигт харгис тушаал гаргаснаа Н.Болормаа сайд эргэж нэг хараасай. Хүн бүхэн уран зохиолын багшийнхаа яриаг амьсгаа даран чагнаж, уншсан зохиолынхоо тухай сэтгэл хөдөлтөл ярьдагийг нь биширч өссөн болов уу. Уран зохиолын багш нар хүүхдийн зохиолч, яруу найрагчид байдаг. Миний бие ч хүүхдийн зохиолч Д.Мандахсан багшийнхаа "Хонхтой бойтог"-ийг уншиж, "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол" гээд дууных нь шүлгийг зохиогчийнх нь амнаас сонсч явлаа. Багш минь бидний дунд нэг үгний салаа утгыг нэрлүүлэх бяцхан уралдаан байнга явуулдаг байсан сан. Уран зохиолын багшгүй, уран зохиолын хичээлгүй, ном уншихыг мэдэхгүй одоогийн хүүхдүүд мөн ч азгүй еээ.
М.Мөнхцэцэг