gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч байгаад төрөөс анхаарахаар боллоо

Нийгэм
2008-04-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-10

Аливаа улс гүрэн амгалан тайван оршихын нэг үндэс бол яах аргагүй гэр бүл. Тийм ч учраас монголчууд эртнээс нааш "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" хэмээн хэлэлцдэг байсан нь ойлгомжтой.

УИХ-аас 2003 онд Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж байгаа. Мөн 2004 онд УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, 2002 онд батлагдсан Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр зэрэг хууль эрхзүйн болон бодлогын бичиг баримтуудад гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудлаар олон асуудлууд тусгалаа олон хэрэгжиж байна.

Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн жилүүдэд гэр бүл, эх, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа аж. Хүн амын өсөлт, өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих эдийн засгийн зарим арга хэмжэээ авч эхэлсэн нь Засгийн газраас гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын асуудлуудын нэг юм. Тухайлбал, "Шинээр төрсөн хүүхэд, "Анх удаа гэрлэгсэд", "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрүүд, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийн ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжээр дамжин нийгмийн баялгийн хуваарилалт айл өрх бүрт хүрч эдгээр нь төрөлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвор, суурьшил, хөгжлийг дэмжих, өрх гэрийн орлогыг нэмэгдуүлэхэд чиглэсэн арга хэмжээ болсоор байна.

Анх удаа шинээр гэр бүл болж байгаа хосуудад 500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон нь залуу гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд багагүй дэмжлэг болж байгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас онцолж байна. Уг арга хэмжээнд өнгөрсөн онд 6.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс 59774 гэр бүлд таван тэрбум 825.8 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ.

Товчхондоо хэлэхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал нь нийгмийг бүхэлд нь тогтвортой хөгжүүлэх хэтийн бодлого болж байгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл онцоллоо. Ийм учраас 2003 онд Ерөнхиилөгчийн санаачилсан "Төрөөс гэр бүлийн хөгжлиин талаар баримтлах бодлогын хэрэгжилт, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр, "Өнөөгийн гэр бүлийн     хөгжлийн чиг хандлага" сэдэвт бага хурлыг энэ жил гурав дахь удаагаа саяхан зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар монгол гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч, найман гэр бүлийн нэг нь хамтран амьдрагчид болж, гэр бүл салах, гэр бүл салсны дараа эцэг, эхийн үр хүүхэддээ тавих анхаарал халамж сурах, хүүхдийн мөнгө хүлээх үүрэг хариуцлага орхигдсоноор хүүхдийн сурлага, хүмүүжил доголдож байгааг эрдэмтэн мэргэжилтнүүдийн судалгаа харуулж байгаа аж. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл нь гэр бүлийн хөгжилд таагүй нөлөө үзүүлж байгааг анхааралдаа авч, монгол хүнийг бүх талаар нь хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Засгийн газраас "Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил" хөтөлбөрийг ойрын хугацаанд боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн монгол гэр бүл судлалд "Гэр бүлийн менежмент" хэмээх ойлголт хүчтэй гарч ирж байна. Учир нь сүүлийн жилүүдэд гэр бүлийн гишүүд орон зайн хувьд алслагдмал байх нь элбэгшсэн учир   үүнийг зохицуулах менежмент хэрэгтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, гэр бүлийн нэг гишүүнгүй гэр бүлийн тоо өсч байгаа аж. Мөн хамтран амьдрахуйн ойлголт гэр бүлийн уламжлалт харилцаанд хүлээн зөвшөөрөх төвшинд хүрчээ. Монгол гэр бүлд харьцангуй шинэ, түгээмэл болж буй ойлголт бол хамтран амьдрах явдал. Эдийн засгийн нөхцөлд байдал, цаг зуурын, биологийн хэрэгцээ шаардлагаас хамтран аж төрөх нь Монголд болон гадаадад оршин суугаа нутаг нэгтний дунд байсаар байна. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид гэр бүл мөн гэж эрэгтэйчүүдийн 28.3 хувь нь, эмэгтэйчүүдийн 25.6 хувь нь, гэр бүлээс гадуур байдаг бэлгийн харьцаа байдаг л зүйл гэж 30 гаруй хувь нь хариулжээ.

Түүнчлэн хоёр үндэстний гэр бүл бий болох нь элбэгшиж байгаа аж. Энэ нь монгол гэр бүл судлалын бас нэг судлууштай хэсэг агаад судалгаанд оролцогсдын 44.5 хувь нь гадаадын иргэдтэй гэр бүл болохыг зөвшөөрсөн бөгөөд тэд голдуу хот суурин газар суудаг харьцангуй залуу насныхан байв. Ер нь эцэст нь хэлэхэд, төрөөс гэр бүлийн талаар баримталж байгаа бодлого бодит биеллээ олсноор айл өрхийн амьжиргааны төвшин дээшлэн, ядуурал, ажилгүйдэл зэрэг амьжиргаанд сөрөг нөлөөлөх үзэгдлүүд саарна гэж мэргэжилнүүд зөвлөж байна.

Гэр бүлийн бодлогыг төрөөс оновчтой хэрэгжих арга замыг тодорхойлж, бодитой арга хэмжээ авснаар гэр бүлийн хөгжилд урагшаа итгэлтэй ахлам хийгдэж, улс орны хөгжил хүн төвтэйгөөр урагшлахад туслах учиртай юм.

Д.Баярхүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан