Гуравдугаар ангийн сурагч байхдаа унаж татдаг болсон хүү өдгөө 35 настай. Эпилепсийн улмаас зан төрхийн өөрчлөлттэй болж, хөгшин эцэг эхээ зодож, гэрээ сүйтгэн, сумынхаа айлын хүүхдүүдийг элдэн хөөж гудамжаар орилдог болсон. Өөрсдөө дийлэхгүй, арай гэж гэрээсээ амьд мэнд гарсан ээж, аав нь сумынхаа цагдаад хандана.
Цагдаа “Өвчтэй хүнийг бид цагдах боломжгүй ээ, эмнэлэгт хэл” гэнэ. Сумын эмч өвчин намдаах тариа тарьж, тайвшруулах гэж хэрдээ оролдох ч тусыг эс олно. Аргаа барсан хөгшин эцэг эх нь хүүгээ СЭМҮТ-д хүргүүлж сая нэг санаа амарна.
Энэ мэтчилэн “Шар хад” гэж нэрлэж заншсан энэ эмнэлэг зарим хүний хувьд авралын ганц хаалга болдог билээ. Энэ л эмнэлэгт, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжилд 50 жилийн хөдөлмөрөө зориулсан Сэтгэцийн их эмч бол Б.Аюушжав юм.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч гурван өдөр дараалан Төрийн дээд, одон медаль гардууллаа. Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын жүжигчин, Гавьяат тамирчин, Гавьяат жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Алтан гадас, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн, цэргийн гавьяаны улаан тугийн одон гээд олон шагнал хүртээв.
Т.Ариунаа, Б.Сарантуяа, И.Одончимэг тэргүүтэй урлагийнхан, Ш.Магван, П.Батсайхан, Ц.Гарамжав нарын Хөдөлмөрийн баатрууд, Ш.Чадраабал, Ч.Чимэдрагчаа зэрэг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэнтэй боллоо, Монгол Улс.
Мөн эгэл малчин, тэмээчин, улсад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж өдгөө тэтгэвэртээ гарсан ахмадууд ч байлаа. Тэдний нэг нь Б.Аюушжав. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2026.07.08) Хүний гавьяат эмч цол хүртээлээ.

Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн тэрбээр 1963 онд Анагаах Ухааны дээд сургуулийн оюутан болохоор Улаанбаатар хотод анх хөл тавьжээ. Тус сургуульд 1963-1968 онд суралцаж Хүний их эмчийн мэргэжил, сургуулийнхаа нарийн мэргэжил олгох дээд курсэд 1974-1975 онд суралцаж Сэтгэцийн эмгэгийн нарийн мэргэжлийн эмч болсон.
Сургуулиа төгсөөд Эрүүлийг Хамгаалах Яамны боловсон хүчний газарт тэр үеийн хүмүүсийн “Галзуугийн эмнэлэг” гэж нэрлэдэг байсан Сэтгэц мэдрэлийн больницод (одоогийн СЭМҮТ) ажиллах хүсэлт гаргатал тэр дор нь томилолт бичээд өгчхөж. Ингэж түүний сэтгэцийн эрүүл мэндийн төлөөх энхийн манаанд зогсох он жилүүд эхэлжээ.
Тэр үед сэтгэцийн өвчин хурц, аюултай байлаа. Учир нь сэтгэцийн өвчнийг эмчлэх эм ховор байсан. Тийм учраас өвчтөн барьж авч зодох үе ч байна. Байшин дээр гарчхаад эмч ажилчид руу тоосго шиднэ, оргож зугтана.
Б.Аюушжав солиотой, галзуучууд байдаг газар гээд хүн ойртдоггүй, мэргэжилтнүүд очиж ажилладаггүй эмнэлэгт, тэр дундаа “Хурцын” тасагт ажиллав. Тэр үед Сэтгэц мэдрэлийн больниц дөрөвхөн тасагтай байжээ. Хоёр нь хагас тайван бол хоёр нь хурцын тасаг.
“Тэр үед сэтгэцийн өвчин хурц, аюултай байлаа. Учир нь сэтгэцийн өвчнийг эмчлэх эм ховор байсан. Тийм учраас өвчтөн барьж авч зодох үе ч байна. Байшин дээр гарчхаад эмч ажилчид руу тоосго шиднэ, оргож зугтана” гэж ахмад эмч олон жилийн өмнөх ажлын нөхцөлөө товчхон дурсав.
Ийнхүү тэрбээр Сэтгэц мэдрэлийн больниц нэртэйгээс СЭМҮТ болж өөрчлөгдөх хүртэл энэ эмнэлэгтээ тасралтгүй 43 жил ажиллан 2008 онд өндөр насны тэтгэвэртээ суусан ч 2015 оныг хүртэл байгууллагадаа хүчин зүтгэжээ. Ингэж ажиллаж, хөдөлмөрлөсөн он жилүүдэд тэрбээр Монгол Улсын сэтгэцийн эмчийн зөвлөх зэрэгтэй болж, Анагаах ухааны хүрээлэнд клиникийн профессор цол хамгаалсан.
Харин өнөөдөр тэр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хөгшнийхөө хамтаар аж төрж, 7 хүүхдийн эцэг эх болж, 60 гаруй ач зээ, гучаа тойруулан тайван, амгалан амьдарч байна. Хэдий тэтгэвэртээ суусан ч ухаан, санаа саруулхан тул салбарынхаа хөгжил, нөхцөл байдлыг ч ажиглаж, анзаарч суудаг аж.

Тэрбээр “СЭМҮТ бол сэтгэцийн үндсэн өвчнийг эмчилдэг газар, эмчилж ч чаддаг. Харин сүүлийн үед “олдмол өвчин” гэж тодорхойлох болсон архи, мансууруулах бодис зэрэг элдэв донтолтыг эмчилж байна. СЭМҮТ-д эдгээр донтолтын зөвхөн солиорлын үеийг л эмчлэх боломжтой. Харин бусад үед нийгэм, хамт олон эмчилж байх ёстой юм. Цаашид улс энэ чиглэлд хөгжинө гэж итгэж байгаа, би ахмад эмчийн хувьд үүнийг л хүсэж байна.
Сэтгэцийн эмгэг түгээмэл болжээ. Гэхдээ эмгэг бүр өвчин биш. Үүнийг сэтгэцийн тулгамдсан асуудал гэж ярьдаг юм.
Сэтгэцийн өвчний шинж тэмдэг хүний хараа, амьсгал, сонсгол, бие хүртэхүйн зэрэг мэдрэхүйн таван эрхтнээр илэрдэг. Солиорол, сэтгэцийн өвчин эмчлэгдэнэ, эдгэрнэ, засарна, сайжирна. Гэхдээ сэтгэцийн өвчин архаг явцтай тул удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Сэтгэцийн өвчтөнүүд их өрөвдөлтэй шүү дээ. Өөрөө ч өвдөж, зовж байгаагаа мэддэггүй. Ар гэрийнхнээ, хамт олноо зовоож, өөртөө болоод нийгэмд аюултай үйлдэл хийдгээрээ их төвөгтэй өвчин юм.
Намайг дөнгөж эмч болох, түүнээс өмнөх үед Монголд сэтгэцийн өвчин ховор байлаа. Харин одоо бол сэтгэцийн эмгэг түгээмэл болжээ. Гэхдээ эмгэг бүр өвчин биш. Үүнийг сэтгэцийн тулгамдсан асуудал гэж ярьдаг юм. Ийм асуудал хүүхдээс эхлээд л байна. Энэ бол нийгмийн хөгжлийн үе шат. Одоо сэтгэцийн өвчнийг эмчлэх эм, тан их сайжирсан. Манай СЭМҮТ солиотой болон сэтгэцийн үндсэн өвчнийг маш сайн эмчилдэг газар болсон” гэлээ.

Олон хүний “Шар хад” гэж дөлж, “Хурцын тасгийнх” гэж нэгнээ шоглож ирсэн эмнэлэгт догширсон, ухамсарт ухааны баларталтад орсон, өөрийгөө юу хийж байгааг мэдэхгүй, өөртөө ч бусдад ч аюултай үйлдэл учруулж болохуйц хүмүүсийг эмчлэхийн төлөө тэр бүх насаа зориулжээ. Тиймээс өнөөдөр түүнд хүртээсэн "Хүний гавьяат эмч" цол бол Монголд хамгийн их гадуурхагдаж, хамгийн бага ойлгогдож ирсэн салбарын төлөө мятралгүй тууштай ажилласан эгэл жирийн эмчийн хөдөлмөрт үзүүлж буй хүндэтгэл юм.
Энгэрт нь гялалзсан гавьяатын тэмдэг сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ойлгож, эмчилж, ар гэрийнхэнд нь аврал болсон олон жилийн чимээгүй хөдөлмөрийн үнэлгээ юм. Ахмад эмч өнөөдөр “Сэтгэцийн эмнэлэгт бүх цаг үед, бүх хүн сайн ажилласны буянд би энэ гавьяа шагналыг хожуу ч гэсэн авч байгаадаа баяртай байна” хэмээн баярын нулимстай хэлж зогсоно.
Наадмын босгон дээр Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдийн дунд олон нийт төдийлөн танихгүй ч хүний төлөө нэгэн насны хөдөлмөрөө зориулсан ийм эгэл хүмүүс ч байсан юм. "Шар хад"-ны эмнэлгийн хаалгаар 50 жил алхаж орсон эмчийн энгэрт гялалзсан гавьяатын тэмдэг төрийн шагнал зөвхөн алдартнуудад бус, урдах ажлаа л сайн хийж, үүргээ чимээгүйхэн, дүүрэн биелүүлсэн хүмүүст ч очиж болдгийг харууллаа.

Гэрэл зургуудыг Б.Даваа