Зээлийн түүх гэдэг нь иргэн банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл болон төлбөрийн үүргээ хэрхэн, ямар сахилга баттай биелүүлж ирснийг харуулсан мэдээллийн цогц юм. Үүнд зээлийн хэмжээ, хугацаа, эргэн төлөлт, хоцролт,зээлийн гэрээний хэрэгжилтийн явц зэрэг мэдээлэл багтана.
Зээлийн түүхэн мэдээлэл юунд ашиглагддаг вэ?
- Иргэд өөрийн санхүүгийн зан төлөв, төлбөрийн байдлаа хянах үндсэн эх сурвалж болдог.
- Санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг бодитоор үнэлэхэд хэрэглэдэг.
- Зээл олгох эсэх, хэмжээ, хугацаа, нөхцөл зэргийг тогтооход ашигладаг.
ЗЭЭЛИЙН ЛАВЛАГАА БА ОНООНД СУУРИЛСАН ШИНЭ ТОГТОЛЦОО
Өмнө хэрэглэгдэж байсан зээлийн ангилал: 2025 оны есдүгээр сарын 10-наас эхлэн эдгээр ангилал харагдахгүй боловч зээлийн төлөлтийн түүх хадгалагдаж, оноонд нөлөөлнө.
Давуу тал (ангилал хасагдсанаар)
- Зээлийн лавлагаанд муу, сайн гэсэн ангилал харагдахгүй.
- Сайн төлөлтийн түүхтэй иргэдэд давуу нөхцөл, хүүгийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ.
- Үнэлгээ нь оноо, бодит төлөлтийн түүхэд суурилна.
- Төлөлтийн сахилга бат сайжрах тусам оноо өснө.
Эрсдэл (зээлээ төлөхгүй бол)
- Оноо буурч, зээлийн боломж хязгаарлагдана.
- Сөрөг төлөлтийн түүх оноонд хуримтлагдана.
- Эрсдэлийн түвшин өсөхийн хэрээр: Хүү, шимтгэл нэмэгдэх, хугацаа болон лимит багасах, татгалзах шийдвэр гарах магадлал нэмэгдэнэ.
Анхаарах
- Зээлийн лавлагаа бол таны зээлийн төлөлтийн бодит түүх
- Хуулийн дагуу зээлийн мэдээлэл 5 жил хадгалагдаж,шинэчлэгдэнэ.
- Өмнөх түүх ариллаа гэсэн үг биш.
- Төлөлтийн сахилга бат-Оноо-Зээлийн нөхцөл гэсэн уялдаа шууд үйлчилнэ.
Санхүүгийн байгууллагууд зээлийн оноог хэрхэн үйл ажиллагаандаа ашигладаг вэ?
Зээлийн эрсдэлийг үнэлэх болон оноогоор ангилах, зээлийн хүсэлтийг анхан шатанд шүүх, орлого,өр-орлогын харьцаа зэрэг бусад шалгууртай хослуулан үнэлэхэд ашигладаг.
Хэдээс дээш оноонд зээл олгох эсэхийг хэн тогтоодог вэ?
Зээлийн онооны нийтлэг, бүх байгууллагад зориулсан ижил босго гэж байдаггүй. Тухайн байгууллага өөрийн эрсдэлийн туршлага, зорилтот сегмент, зээлийн бүтээгдэхүүн болон зах зээлийн нөхцөлд тохируулан тогтоодог байна.
Эх сурвалж: Монголбанк