АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тавьсан стратегийн цөмийн зэвсгийн хязгаарлалтын “New START” гэрээг сунгах саналаас татгалзлаа.
2010 онд хийсэн энэ гэрээ нь 2026 оны хоёрдугаар сард дуусгавар болж буй.
Трамп цахим хуудастаа "New START гэрээг сунгахын оронд цөмийн мэргэжилтнүүд илүү сайжруулсан, урт хугацаанд хэрэгжих боломжтой гэрээ боловсруулах хэрэгтэй" хэмээн бичжээ.
Путин гэрээг сунгах саналыг өнгөрсөн оны есдүгээр сард тавьж байсан юм.
Одоогоор АНУ болон ОХУ-ын хооронд хүчинтэй хэрэгжиж буй цор ганц цөмийн зэвсгийн гэрээ нь энэ бөгөөд таван жилээр нэг удаа сунгах боломжтой.
Үүнийг Путин болон АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден нар 2021 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Трамп үүнийг маш муу гэрээ хэмээн тодорхойлж, гэрээний заалтууд ч байнга зөрчигддөг гэдгийг хэлсэн.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч АНУ болон ОХУ-ын талууд энэ асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэсэн мэдээлэл өгчээ.
Одоо хэрэгжиж буй энэ гэрээгээр талууд байршуулсан стратегийн цөмийн хошууны тоог 1550-аар, тэдгээрийг тээвэрлэх хэрэгсэл буюу пуужин, шумбагч онгоц, бөмбөгдөгч онгоцны тоог тус бүр 700-аар хязгаарласан байдаг аж.
ОХУ болон АНУ хоёр дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй улсууд бөгөөд шинжээчид гэрээний хязгаарлалтыг цуцалбал талууд стратегийн зэвсгээ нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн шинэ өрсөлдөөнийг өдөөж болзошгүй гэж үздэг.
Эх сурвалж: Reuters