gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: "Монгол Улс парламентын засаглалтай юм бол Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг баталж болохгүй"

Б.Азбаяр
6 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлын тоймыг хүргэе.

АРДЧИЛСАН НАМЫНХАН "АМЬ ОРОВ" 

УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн даруйд ихэд эрчимжив. 

Тэд 03.16-нд буюу хаврын чуулганыг нээсэн өдөр "Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй. Н.Учрал намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна. Энэ хүн УИХ-ыг төлөөлөх эрхгүй, хуралдааныг зохион байгуулах л эрхтэй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгалаа" гэж мэдэгдсэн.    

Ингээд хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийн хуралдаанууд, байнгын хорооны хуралдаа ч суусангүй. Өнгөрсөн сарын 26-нд "УИХ-ын дарга Н.Учрал зарчмын шаардлага хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно" гэсэн юм. Ингээд УИХ-ын дарга Н.Учрал тэдний шаардлагыг хүлээн авч огцорсон.  

УИХ дахь АН-ын бүлэг нийт 42 гишүүнтэй. Тэдний дийлэнх нь өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын гишүүдийг томилох, эсэхийг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв. 

АН-ын гишүүд шинэ Засгийн газарт хонь чоно нийлсэн байна, өчигдөрхөн нэгнээ үзэн ядаж байсан хүмүүс одоо зэрэгцээд сууж байна, та нарыг юу нэгтгэв зэргийг Ерөнхий сайдаас асууж, шинэ бүрэлдэхүүнд шүүмжлэлтэй хандлаа. 

Э.БОЛОРМАА: ҮГЭНД НЬ ОРОХГҮЙ, ДАР ГЭСЭН КНОПЫГ НЬ ДАРААГҮЙ ХҮМҮҮСИЙГ НУХЧИН, ДУУЛГАВАРТАЙ НӨХДИЙГ БИЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы 4-р сарын 9-ний пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан нэлээн ширүүн өрнөлөө. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүд ардчилал, парламентын засаглалыг нураан унагах оролдлого гэж үзэх нь байхад ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн дэмжих нь ч байгаа юм. Гишүүдээс ёс зүйн хариуцлагыг ярих нь чухал хэдий ч Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барих нь ёсгүй гэдгийг ч хэлж байв. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "126 гишүүнтэй, 5 намын төлөөлөлтэй, холимог тогтолцоотой энэ парламент бүрэлдэхээс өмнө Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуайн 2009 онд хэлсэн үгийг та бүхэнд хэлье. УИХ-ын гишүүд тухайн тойргоос илгээсэн ард түмний элч, ард нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн энэ зарчмыг биелүүлэхийн оронд нам талаасаа намын идэвхтэй гишүүн, төр талаас намын дуулгавартай зарц болсон байна. энэ нь УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох гэсэн атгаг намын элчүүд УИХ-ын хуралд ахархан санаа бодолтой нь ажиглагддаг. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй нам юу гэнэ түүнийг нь дагаад явж байдаг болжээ. Сонгогдсон дээрээ ард иргэдийн асуудлыг шийдчих юмсан гэсэн иргэний байр суурь, зориг дутагдаж байна гэж 2009 онд хэлсэн.

БАЙНГЫН ХОРОО: МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ТӨСЛИЙГ БАТАЛЖ БОЛОХГҮЙ 

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад хэцүү төсөл байна. Хуулийн төслөөс харахад зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн алдаа гаргавал эгүүлэн татна. Тойргоос сонгогдсон гишүүнийг эгүүлэн татахгүй гэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүдийг яагаад ингэж ялгаварлаж байна вэ?

А.Үйлстөгөлдөр, Энэ төслийг улс төрийн ямар нэг үйл явдалтой холбогдуулан санаачлаагүй. Иргэд сонгогчид намыг дугуйлдаг. Намыг хариуцлагын гадна үлдээж болохгүй. Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан. 

Ж.БАТЖАРГАЛ: ШАТАХУУНЫ ҮНЭ ЦААШИД 2,5 ДАХИН ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 
Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. 

Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо.

Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм. Мэдээж дэлхийн хямралт байдал манай эдийн засагт сүүдрээ тусгаж байна. Бид шатахууныг 100 хувь гаднаас авдаг тул үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүнд ч нөлөөлдөг. Ковидын үед бид тодорхой авч хэрэгжүүлж байсан. Түүн шиг энэ тал руугаа чиглэсэн, шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлах ёстой юу гэдгийг хэлэлцлээ. Мөн АИ92 шатахууны үнийг барьсан... Ер нь шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулжээ. 

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг танилцууллаа. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ.

Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ.  Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн

хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. 

Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сар дуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг мэдээлэлд онцлов. 

Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

"ЕРӨНХИЙЛӨГЧ НАМААСАА ТҮДГЭЛЗСЭН НЭРТЭЙ Ч БАГ НЬ ТЭР ЧИГТЭЭ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ БАЙНА" 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах асуултыг хууль санаачлагч багийн гишүүдэд тавилаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргах хуулийн төсөл санаачилж байгаа нь эрх мэдлийн хуваарилалтын зарчимд харшлахгүй юу?

Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуульд юу гэж заасан хуулийн заалтуудыг ойлголоо. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчид хил хязгааргүй, хамаа намаагүй бүх хуулийг санаачил гэсэн үг биш гэдгийг та бүхэн маш сайн мэдэж байгаа. 

Энэ хуулийн төсөл нь бодитоор ёс зүйг сайжруулах уу эсвэл улс төрийн өрсөлдөгчөө шахах зэвсэг хэрэгсэл болох уу? Болохгүй гэвэл та бүхэн энэндээ баталгаа өгч чадах уу? 

Энэ удаагийн парламентад улс төрийн таван өөр намын төлөөлөл орж ирсэн. Парламентын багтаамжийг томруулах гэж оролдсон Үндсэн хуулийн өөрчлөлт гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ӨВД ХАМААРАХ ЭРТНИЙ ХОВОР БИЧВЭРҮҮДИЙГ ЭХ ОРОНДОО БУЦААХААР БОЛЖЭЭ 

Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болов.

Дээрх үнэт бичвэрийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленцын Монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн Бернийн их сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд ийнхүү Монголд илгээх боломж бүрдсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан