Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй, "Тогтвортой аялал жуулчлал" төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг ангилан ялгана.
Дахин боловсруулах, хог хаягдлын эцсийн үлдэгдлийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр дарж булшлах, стандартын шаардлага хангасан хог хаягдлыг цэвэрлэх байгууламж хийж байна.
Бохир ус цэвэрлэх байгууламж нь аялал жуулчлалын бааз, үйлчилгээний байгууллагуудаас гарч буй шингэн хаягдлыг биологийн аргаар стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэнэ. Хог хаягдлын бүртгэл, мэдээллийн сан, хяналтын тогтолцоог сайжруулж, бохир усыг ил задгай асгах, хөрс ус бохирдуулах эрсдэлийг бууруулна.
Хөвсгөл нуурын усны чанар, экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын бүсийн ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон яамны удирдлагууд энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.
Гүйцэтгэгч байгууллагын удирдлага, албан хаагчидтай ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна гэж тус яам мэдээлэв.