АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогун улаан хуудасны улмаас нэг тоглолт өнжих ёстой байсан.
Харин FIFA түүний улаан хуудасны торгуулийг цуцлах шийдвэр гаргаснаар Балогун шөвгийн 16-д Бельгийн эсрэг тоглох эрхтэй болсон юм.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантинод хандан уг асуудлыг дахин нягтлахыг хүссэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Үүний дараа FIFA дээрх шийдвэрийг гаргасан нь олон хүний тэр дундаа АНУ-ын эсрэг тоглох Бельгийн шигшээ багийн бухимдлыг төрүүлж байна.
Ройтерс агентлаг FIFA-ийн энэ шийдвэрт Трамп нөлөөлсөн эсэх талаар тайлбар авахаар хүсэлт тавьсан ч талуудын зүгээс тайлбар өгөөгүй гэв.
Балогун шөвгийн 32-т Босни ба Херцеговины эсрэг 2:0-ээр хожсон тоглолтод ДАШТ дэх гурав дахь гоолоо оруулсан ч хоёрдугаар үед эсрэг багийнхаа тамирчны шагай руу гишгэсэн үйлдлээр улаан хуудас авч талбайг орхисон.
АНУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч тухайн үед уг үйлдлийг улаан хуудас өгөх хэмжээний алдаа биш хэмээн мэдэгдэж байв.
FIFA мэдэгдэлдээ "Сахилгын дүрмийн 27 дугаар зүйлд заасны дагуу тоглолтоос хасах шийтгэлийн хэрэгжилтийг нэг жилийн турш түдгэлзүүлж байна.
Хэрэв Фоларин Балогун энэ хугацаанд ижил төрлийн ноцтой зөрчил дахин гаргавал түдгэлзүүлсэн шийтгэл шууд хэрэгжинэ" гэжээ.
Үүний дараа Трамп цахим хуудастаа "Зөв шийдвэр гаргаж, шударга бус үйл явдлыг засаж чадлаа" хэмээн бичжээ.
Эх сурвалж: Reuters