Хурд нь үл гүйцэгдэх их хотын замын хажууд хэсэг хүүхдүүд өнгө хоршуулан уухайлах нь сонстоно. Наадам хаяанд иржээ.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадам өнөөдөр буюу долоодугаар сарын 6-ны өдөр өсвөрийн багийн шагайн харваагаар эхэллээ.
Харваанд нийт Улаанбаатар хот, 14 аймгийн харваачид ирж, цэц мэргэнээ сорьж байна. 23 баг 200 гаруй харваач оролцож байгаа юм. Энэ жил Баян-Өлгий, Дорнод зэрэг захын аймгуудаас зорин ирж оролцож байгаа нь онцлог ажээ.
Өнөөдөр шигшээ найман баг үлдэж, үлдсэн багууд энэ сарын 12-ны өдөр тойргоор өрсөлдөж, аваргаа шалгаруулна. “Үндэсний өв соёл нь тухайн улсын ондоошил юм. Эдгээр хүүхэд биет бус соёлын өвийг тээгчид. Мөн шагайн харваагаар хичээллэх нь хүүхдийн төлөвшилд өндөр ач холбогдолтой. Жишээлбэл мэндлэх, хүндлэх ёс, тэвчээр хатуужил, орон зайн баримжаатай болгох, зорилго тэмүүлэлтэй болгодог.
Шагайн харваа нь нэг талдаа наадгай, нөгөө талдаа спорт юм.
-155733-87677450120260706155738.jpeg)
Сүүлийн жилүүдэд өсвөрийн тамирчид олширч байгаа нь сайшаалтай. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй баг оролцлоо” хэмээн тэмцээний ерөнхий шүүгч, аймгийн гоц мэргэн Э.Мөнхбаатар ярилаа.
Шагайн харвааны талбайд ороход хүүхдүүд баг, багаараа өнгө ижилсэн үндэсний хувцсаараа гоёжээ. Тэд өөр, өөр зайнаас харваж байсан нь тун сонирхолтой. Энэ талаар тодруулбал “Насанд хүрэгчид харваж буй шагайнаасаа дөрвөн метр 54 сантиметрийн зайтай суудаг. Хүүхдийн нас буурах тусам 52 сантиметр буюу нэг тохойн хэмжээгээр ойртдог.
Жишээлбэл, зургаан настай хүүхэд хамгийн ойрхноос харвадаг бол арван долоотой хүүхэд хамгийн холоос харвана. Шагайн харваагаар хичээллэхэд хүнээс анхаарал төвлөрөл, мэдрэмж, тогтвортой сэтгэл зүй шаарддаг. Харахад зүгээр сууж байгаа юм шиг боловч онох болов уу яах бол гэж үргэлж эргэлзэж байдаг.
Маш олон жил харвасан ч төгс сурах боломжгүй спорт юм. Өсвөрийн шагайн харваанд түрүүлбэл өсөх идэр мэргэн цолоор шагнуулдаг. Мөн шагайн харваа бол хийморийн тоглоом. Авдар шиг хэсгийг нь аравч гэнэ. Өмнө тавьсан хэсгийг сэнтий, хасаа өрдөг тавцанг зурхай гэнэ. Зурхайгаас хасаа үсэрч ойчвол оноонд тооцдог. Тиймээс өв уламжлалаа ариун байлгахыг бэлгэдэж арц уугиулдаг” хэмээн Э.Мөнхбаатар тайлбарлав.
-155911-154035838320260706161045.jpeg)
Өсвөрийн шагайн харваанд оролцогчдоос хамгийн бага нь зургаан настай. Дорнод аймгийн өсвөрийн харваач Г.Ханхүү “Би гурав хоногийн өмнө хотод ирсэн. Нэг сарын өмнөөс шагай харвасан. Онох нь гоё санагддаг. Өмнө нь би онож чаддаггүй байсан ч өнөөдөр нэг онолоо. Анх удаа тэмцээнд ороод сайхан байна. Аав надад шагай харвахыг заасан” гэв.
-160008-89288589620260706161051.jpeg)
Баян-Өлгий аймгийн харьяат залуу харваач Б.Баяр “Би 17 настай. Шагайн харваагаар долоодугаар ангиасаа хойш хичээллээд дөрвөн жил болж байна. Өсвөрийн улсын аваргад гурав дахь жилдээ орлоо. Өмнө жилтэй харьцуулахад энэ жил багууд бэлтгэлээ маш сайн хангажээ.
Манай баг нэг хожил, нэг хожигдолтой байна. Өлгийд зургаадугаар сараас хойш бэлтгэлээ хангасан. Баруун таван аймгийн тэмцээнийг Ховд аймагт зохиож, тэндээс нэг түрүү хүрт болохоор өөртөө илүү итгэлтэй болсон. Шагай харваснаар надад маш их тэвчээр, төвлөрөл суулгаж байна.
Өсвөрийн улсын аваргаас хасагдахаараа насанд хүрэгчдийн улсын аваргад орж, өндөр цолд хүрэх зорилготой. Анх надад үнэхээр хэцүү санагддаг байсан, одоо илүү таатай, сайхан” гэв.
-160058-185622480220260706161057.jpeg)
Багийнхнаа тайвшруулж, урам өгч буй эрхмийг аймгийн хошой мэргэн Б.Мөнхбаяр гэдэг. Тэрээр Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, сумынхаа шагайн харвааны дасгалжуулагч.
Б.Мөнхбаяр “Би анх ах, дүүгийнхээ хүүхдүүдийг шагайн харваагаар хичээллүүлж байгаад сүүлд хүрээгээ тэлж, сум орон нутгийн хүүхдүүдэд нээлттэй дугуйлан байгуулсан. Сумын ЗДТГ-аас “Хүн болох багаасаа” гэсэн хөтөлбөр хэрэгжиж, дугуйландаа элсэлт авч, албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ баг маань өмнө жилийн аймгийн аваргын тэргүүн байртай.
Шагайн харваагаар хичээллэхэд хүүхдийн дур сонирхол, эцэг эхийн дэмжлэг их чухал. Шагай харвадаг хүүхэд хамгийн түрүүнд хүлээцтэй, тэвчээртэй мөн хариуцлагатай болж төлөвшдөг. Багийн харвааны онцлог нь хүүхдийг багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай болгодог. Шагайн харваа бол сэтгэл зүйн тоглоом. Аль болох урам өгөх, дэмжих хэрэгтэй” хэмээн ярилаа.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсноор шагайн харваачдад цол олгож, наадмын нэг хэсэг хэмээн хуульчилсан билээ.
Шагайн харвааг 2014 онд ЮНЭСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Сүүлийн үед насанд хүрэгчдийн багууд дэргэдээ өсвөрийн багтай болж байна. Энэ нь дараагийн халаагаа бэлдэж байгаа сайн жишээ юм.