Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг өнөөдөр /06.18/ танилцууллаа.
Манай улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгджээ.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д энэ онд нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвдүгээрт бичигдэж, Ботсвана, Нигери, Намиби, Венесуэлтэй хамт хамгийн тааруу үзүүлэлттэй таван улсын нэг болжээ.
Манай улс эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд бичигджээ.
Энэ жил Сингапур дахин тэргүүлж араас нь Хонконг, Швейцар, Тайван, Арабын нэгдсэн Эмират Улс зэрэг орон жагсжээ.
Монгол Улс 2015 онд уг тайланд анх тогтмол эрэмбэлэгдэж эхлэхдээ 57 дугаарт бичигдэж байсан бол 2016 оноос хойш 60-62 дугаар байр орчимд хэлбэлзэж иржээ. Харин 2025 онд 65, 2026 онд 67 дугаар байр руу ухарсан нь өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд улам доройтсоор буйн илрэл болж байна.
Тайланд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр үнэлж, улсуудыг эрэмбэлдэг.
Эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Монгол Улс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бол эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд бичигджээ. Харин бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар гурван байр урагшилж 62 дугаарт орсон нь дөрвөн үндсэн бүлгээс цорын ганц сайжирсан үзүүлэлт байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.