gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Куба, хайран мөнгө, хайран ч 67 жил...

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
2026-03-21
Twitter logo
Редакцын бус нийтлэл
Twitter logo
Нийтлэлчийн булан
2026-03-21
Куба, хайран мөнгө, хайран ч 67 жил...

Энэ Орос гэж (өмнө нь Зөвлөлт Холбоот Улс) геополитикийн төслүүддээ шатаж ханахгүй нэг гүрэн байна aа.

Даян дэлхийг улаан тугаар бүрхэж, бүх ертөнцийг эрхшээх дэлхийн хувьсгалын онолдоо мөнхөд үнэнч байвч яалтай билээ, геополитикийн бүх төсөл нь бүтэлгүйдэн дампуураад одоо ганцхан Беларусьтайгаа л зууралдаад үлдэх шив. Иран бол ойлгомжтой, Оросын төсөл байгаагүй ч холбоотон нь байсны хувьд одоо яг намагтаа шигдэн живж байна. Харин бүхэл бүтэн 67 жил оросын их гүрний төсөл байсны хувьд Куба хаяанд иржээ. Энэ тухай түүх сөхье.  

Кубад Ерөнхийлөгч Жерардо Мачадо эдийн засгийн алдаатай  бодлого хэрэгжүүлснээс үүдэн Куба орон хямарч түүнээс хойш хэд хэдэн төрийн эргэлт дэгдэж, эцэст нь 1959 онд хэт зүүнтэн-большевик-коммунист Фидель Кастро засгийн эрхийг булаан авчээ. Ийнхүү ах дүү социалист Куба мэндэлжээ. Саяхны мөртөө тэртээх коммунист түүх тэгж эхэлжээ. 

Харин бүхэл бүтэн 67 жил оросын их гүрний төсөл байсны хувьд Куба хаяанд иржээ.

Ах дүү хоёр Кастро нь Кубын бүтэлгүйдлийн гол буруутнаар АНУ-ыг, барууны империалистуудыг тодруулан тэдэнтэй харилцаагаа таслан Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэг тусламжтайгаар хэт зүүний социалист бодлогыг 67 жилийн турш хэрэгжүүлсний дүнд  Куба орон одоо ядран доройтож өнөөгийн хүнд, өлсгөлөнгийн нөхцөл байдал үүсээд байна. 

Кубыг “булаацалдсан” АНУ, Зөвлөлт Холбоот Улсын (залгамжлагч нь өнөөгийн ОХУ)  тэмцэл ужгирсаар энэ хоёр гүрэн төдийгүй хүн төрөлхтөн цөмийн дайны ирмэг дээр дэнжигнэх хүртлээ ширүүн байлаа шүү дээ. Зөвлөлт Холбоот Улс маш нууцаар Кубад Америкийн Майами эргээс хэдхэн км-ийн зайд цөмийн зэвсгээ байршуулсан нь Америкийг мөн цөмийн зэвсгээ агсахад хүргэсэн.  

1962.10.16-28-ны хооронд дэгдсэн энэ дуулиант явдлыг түүхэнд “Карибын хямрал” гэж нэрлэдэг.  

 1962 оны намрын шувтаргаар Кубын тэр өдрүүдэд л байхдаа, бодвол. Би хүүхэд байсан. Аав ээж маань дурсан ярьсан. Иргэний хамгаалалтын сургуулилалт хийж байсан шиг байгаа юм.

Нэг өглөө түгшүүрийн дохио дуугарч8 бүгд гэрээсээ сандран гүйлдэж гарч ирлээ. Хавь ойрын бүх байрныхан гаднаа цуглан нэг л түгшүүртэй царайлан зогсоцгооно. Одоо санахад Америкийн империалистууд ах дүү Куба орон руу атомын бөмбөг хаях гэж байна. Тэгээд дараа нь манай Зөвлөлт ах руу, дараа нь бүх ах дүү социалист орнууд руу, мэдээж манай Монгол руу атомын бөмбөг хаяхаар зэхэж байна. 

Иймд ард иргэд өндөр сонор сэрэмжтэй байж...гэх мэтээр суртал ухуулга явж байсан нь балчир ухаанд үлдсэн нь бүдэг бадаг санагдана.   

Ийнхүү 60 гаруй жил Зөвлөлт Холбоот Улс, үргэлжлүүлээд өнөөгийн Орос Кубад зориулж асар их, тэрбум тэрбум доллар цацсан. Гэвч энэ улс олигтой хөгжсөнгүй. Гол нь эдийн засгийн өсөлт, хөгжил бус, империализмын эсрэг тэмцэхэд тэр их мөнгө зарцуулж, эцэст нь аль алин нь өнөөдөр гар хоосон хоцорч байна.  
 
Ухаан санаанд багтамгүй триллион, триллион доллар шүү дээ. Тооцоол доо, 1.000.000 $ х 1.000.000 $ = 1.000.000.000.000 $. Нэг триллион нь энэ. Энийгээ хэд дахин нугалах биз. Оросууд бараг өөрсдөө ч тооцож чадахгүй байх. Үүнийг төгрөгийн ханшаар үржүүлээд бодоорой гээд би зориуд тоогоор бичиж байна л даа. 

Ганц л дүгнэлт. Куба хөгжөөгүй нь ч дүүрчээ дүүрч. Хайран их мөнгө, ердөө л хийрхүү, хоосон үзэл суртал, түүгээр баясдаг үзэл санааны төлбөр.  

Өнөөдөр Куба маш хүнд бүр “нуман тулгуурт” орлоо. Орос тэдэнд туслах нь байтугай өөрөө ч “нуман тулгуурт” байна. Тэд сүүлчийн холбоотнууд болох Сириэ жил гаруйн өмнө гэнэт алдчихсан. Венесуэлээ энэ оны эхээр гэнэт алдчихсан. Одоо Ираныг алдаж байна. Дараагийнх нь Куба болж таарлаа. Гарцаагүй тэгж харагдаж байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга–жинхэнэ куба хүн Марко Рубио, эрх чөлөөг тахин шүтэгч америкчууд Куба оронд эрх чөлөөг бэлэглэхийг хүсэж байна.

Орос хэсэг зуур тэсэх л байх, потенциалаараа, тэр их массаараа. Гэхдээ алсдаа явуургүй болсон байх. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуай Куба улсыг хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага–эдийн засгийн чөлөөт зах зээл, түүний амин сүнс болсон ардчиллыг эрхэмлэн дээдэлсэн орон болгохыг зорьж байна. Тэр, түүний Засгийн газар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга–жинхэнэ куба хүн Марко Рубио, эрх чөлөөг тахин шүтэгч америкчууд Куба оронд эрх чөлөөг бэлэглэхийг хүсэж байна. Ердөө л ийм процесс яваад байх шиг.  

1959 оны хувьсгалаар тогтсон коммунист засаглал-коммунизмын сүүлийн цайз нуран унаж байна. Коммунизмын үзэл санаа бол хүний мөн чанарын эсрэг үзэл юм. Тэр бол ердөө л сайхан мөрөөдөл төдий зүйл гэдгийг өмнө нь капиталын нийгэмд байсан Кубачууд мэдэхтэйгээ. Улс орны, хүн ардын ой санамж гэж нэг юм байдаг даа.  
 
Куба орон чинь цагтаа богинохон хугацаанд ч болов чөлөөт зах зээлийн эдийн засагтай “Карибын сувд” (La Perla del Caribe) гэдэг гоёмсог нэр алдартай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй (голчлон чихрийн нишингэ), хөнгөн үйлдвэр хөгжсөн, түүнээ дагаад эдийн засаг нь давгүй орон байжээ.  
 
Америкийн эрэг Майами хотоос усан замаар ердөө хэдхэн км. Жуулчдын ихэнх нь хангалуун баян америк, канад, европчууд. Бас асар том зах зээл-Америк орныг элсэн чихрээр хангадаг байсан.  Сая сая доллар орж ирдэг байсан юм билээ. 

Би үүнийг куба хүний амнаас сонсож байсан шүү. Оюутан цагтаа буржгар үстэй перу-кубын эрлийз залуутай айхтар дотно биш ч найрсаг харилцаатай байсан. Адилхан зураачид, бас л адилхан хаалттай “соц” нийгэмд төрж, өссөн.

Манай хоёр орон чинь “ах дүү” орнууд байлаа шүү дээ. Бид хоёр үзэл санаа нэгтэйгээ мэдэлцээд бурж өгнө. Үүний шалтгаан нь бидний мэргэжил. Ёстой сонирхолтой нэг юм бол, хаа очиж Кубад Польш шиг уран зургийн жанрууд чөлөөтөй байсан юм билээ. Манайх шиг “соц реализм” дээрээ гацчихаагүй. Түүнээс үүдээд л нөгөө яриа нь далийсаар далийсаар Дали-Сюрреализм, бусад “изм” руу гулсчихаж байгаа юм.   

Тэр нь цаашаа, мэдээжийн хэрэг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, цэрэг зэвсэг, ахуй амьдрал, үзэл санаа, ёс суртaхууны өргөн хүрээг хамарч,  эцэстээ “Коммунизмын үзэл санаа”-ны эсрэг л юм болоод явчихдаг юм. Ер нь  “соц” орнуудын зураачид бараг бүгд анти-коммунистууд.

Бид ёс юм шиг хэвшмэл-догмаитизмыг үзэн ядагчид. Ардчилал, эрх чөлөөг эрхэмлэгчид. Энэ бол аксиом-батлах шаардлагагүй дээ. Ийм байр суурь, үзэл бодолтой болохыг  урлагийн түүх, мэргэжил маань бидэнд “зааж” өгдөг юм.  

Кубын ард түмний олонх нь “коммунист” дэглэмд дургүй гэдгийг тэр найз маань хэлж байсансан. Одоо тэд дэглэмийнхээ эсрэг босч байна. Оросыг дагасан бүхэн адаг гарт очиж унадаг нь түүхэн үнэн гэдгийг бид одоо ч харж байна. Яагаад энэ олон улс “Русский Мир”-ээс зугтаад байна? Галзуу юм шиг “орос ах, орос ах” гэхээсээ өмнө бод доо.    

Одоогийн Кубын эрх баригчид нь ч Кастро шиг туйлшрагчид биш шиг байна. Аан, тэр Фиделийн дүү Рауль Кастро юу? Тэр одоо “шүдгүй арслан” болсон. Рауль гэснээс нэг дурсамж байдаг. Рауль Кастро гуай “шүдтэй арслан” байхдаа манай ЭСЯ дээр гэнэт давхиж ирээд монгол архи тун дуртайяа зооглож байхдаа Зөвлөлтөд дургүйгээ хэлж байсан удаатай юм билээ.

"Хоёр мангасын дунд тэсч үлдсэн Монголын төлөө" гэж хундага өргөсөн байгаа юм. 

 Куба улсын өнөөгийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел, түүний Засгийн газар нь АНУ-ын талтай саяхан яриа хэлэлцээ эхлүүлснийг бид уншиж, сонсож бас үзэж байна. Цагийн салхи сэвэлзэж, эерэг тал руугаа эргэж байна. Ах дүү Куба, Кубачууд эрх чөлөөтөй болох болтугай.  

Venseremos de la Cuba! 

Тодын Отгонбаяр (Зураач Лондон)                                                                                       

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан