gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг буцаасан ШАЛТГААН

Г.Тэгшсүрэн
Улс төр
2026-03-12
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Улс төр
2026-03-12
Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг буцаасан ШАЛТГААН Гэрэл зургийг архиваас ашиглав.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэргийг хянаж хэлэлцээд шийдвэр гаргасан. 

Улсын Дээд шүүхээс хэргийг өмнө нь хянан хэлэлцэж, улмаар Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “…шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан тухайн тохиолдолд доод шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа, зөрчил” нэг бүрийг дахин давтах ёсгүй байдаг. 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх ноцтой алдаа, зөрчлийг зөвтгөх, таамаглан дүгнэх эрхгүй.

Гэвч анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэрт зааснаар хүчингүй болсон, нотолгооны чадваргүйд тооцогдсон “тус давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлт”-ийг зөрүүгүй байдлаар хуулбарлан бичсэн, өөр бусад байдлаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх ноцтой алдаа, зөрчлийг зөвтгөх, таамаглан дүгнэх эрхгүй учраас дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Энэ нь шүүгдэгч нарыг гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш, харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн алдаагаа засварлах, хэргийн бодит байдлыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэн шийдвэрлэх асуудалтай хамааралтай болохыг тодотгож байна.        

Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч нарын хэн боловч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх нээлттэй.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан