“Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2026.03.26/ Дархан хотод болжээ.
Хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон ХААИС хамтран зохион байгуулжээ.
ХААИС-ийн докторант Б.Төртулгын судалгааны үр дүнгээр агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд буудайн ургац 26-32 хувиар, хунчирын ургац 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6–4.6 мм-ээр өсжээ.
Мөн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Атарчимэг Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байгуулсан агро-ойжуулалтын туршилтын талбайд гурван жилийн хугацаанд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн дөрвөөр нэмэгдсэнийг онцлов.
Энэ нь экосистемийн сэргэлт, биологийн олон янз байдал хэрхэн сайжирч байгааг илтгэх чухал үзүүлэлт аж.
Эдгээр судалгааны үр дүн, туршлага нь агро-ойжуулалт нь зөвхөн ургац нэмэгдүүлэх төдийгүй, хөрсний чийг хадгалах, экосистемийг тэнцвэржүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжилд хүрэх бодит гарц болохыг салбарынхан илэрхийлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ