Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээн авснаар шинэ Засгийн газар байгуулагдах улс төрийн нөхцөл байдал үүслээ. УИХ дахь:
- Эрх баригч МАН-ын бүлэг 68
- Сөрөг хүчин АН-ын бүлэг 42
- ХҮН нам 8
- ИЗНН болон Үндэсний эвсэл тус бүр 4 гишүүнтэй.
УИХ-ын хаврын чуулганыг нээснээс хойш АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учрал эрх баригч намын даргын албан тушаалыг хавсран хашиж байгааг эсэргүүцэж, “Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байгаа цагт чуулганы хуралдаанд суухгүй" гэж мэдэгдсэн.
Сөрөг хүчин хуралдаан хаясан, МАН-ын бүлэг дотроо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн фракц болж хагарсан энэ үед чуулганы ирц бүрдэхгүй УИХ-ын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, 10 хоног хэлэлцэж шийдвэрлэсэн ажилгүй сул зогсов.
Байнгын ажиллагааны парламентыг гацаанаас гаргахын тулд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Ерөнхий сайдын хүсэлтийг МАН-ын бүлэг хэлэлцэн 100 хувь дэмжээд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр хүргүүлэв.
19.00 цагийн байдлаар тус байнгын хорооны 32 гишүүнээс 13 нь ирж, ирц 41 хувьтай хуралдаан эхлээгүй нэг цаг болж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Шинэ Засгийн газарт АН хамтрахгүй. Олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байна.
УИХ-ын чуулганыг Н.Учрал удирдвал АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй. Дэд даргаар удирдуулбал Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд оролцоно гэв.