Сайн дурын 20 орчим залуу Багшийн дээдийн нүхэн гарцыг будаж, ханын зураг зурж эхэлсэн байна. Тэд тавдугаар сарын 9-ний өдөр гарцыг угааж, цэвэрлэх хөдөлгөөнөөр ажлаа эхлүүлсэн бол энэ сарын 17-ноос өмнө бүрэн засварлаж, хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа аж. Тус гарцад шинэ гэрэл, камер суурилуулж, ханыг цэвэрлэн, таазыг цагааруулжээ.
Ханын зургийн нооргийг хичээнгүйлэн, чамбай зурж буй хоёр сурагч аргагүй нүдэнд тусна. Тэднийг Э.Энхжаргал, Б.Төгөлдөр гэдэг. Тэд өмнө нь хананд зураг зурах сайн дурын ажилд оролцож байхдаа танилцаж, энэ удаагийн хөдөлгөөнд хамтдаа нэгджээ.

Тэд ханын зурагтаа “Өв соёлоо хадгалан үлдээе” гэсэн агуулгыг шингээхийг хүссэн байна. Нүхэн гарцаар зорчиж буй хүн бүр, тэр дундаа хүүхдүүдэд монгол зургийн онцлогийг таниулж, өв соёлоо сурталчлахыг зорьжээ.
Б.Төгөлдөр“Багаасаа зураг зурах дуртай байсан. Зургаар дамжуулж хүмүүст соёл түгээхийг хүссэн” гэв.
Харин хамтран зураг зурж буй Э.Энхжаргал“Өмнө нь ханан дээр зурсан зургаа харах бүртээ ‘Би энэ зургийг зурсан, миний зураг’ гэж бодоод сэтгэл дүүрдэг байсан. Тиймээс Багшийн дээдийн нүхэн гарцаар гарах бүрдээ өөрийн зургаа хараад ‘Би зурсан’ гэж бодож, бахархах байх гэж бодоод зураг зурахаар шийдсэн” гэв.
Энэ мэтчилэн залуус нэгдэж, өөр өөрийн чадвараараа хотын өнгө үзэмж, орчиндоо хувь нэмрээ оруулж байна.
Есийн тоотой өдрүүдэд нэгдэж, томоохон хөдөлгөөн өрнүүлдэг эдгээр залуус энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд цуглаж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөг угааж, цэвэрлэхээр төлөвлөжээ.