Пуэрто-Рикогийн мэргэжлийн боксчин, ирээдүйн дэлхийн аварга хэмээн үнэлэгдэж байсан Причард Колон 33 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсан тухай мэдээллийг аав Ричард Колон нь өчигдөр /наймдугаар сарын 13-нд/ баталсан байна.

Тэрбээр мэргэжлийн боксын замналаа 2013 онд эхлүүлж, гэмтэл авах хүртлээ 16 тулаанд дараалан ялалт байгуулж, 13-т нь өрсөлдөгчөө нокаутаар буулгасан амжилттай байв. Мөн 2010 оны Пан-Америкийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бөгөөд 2015 онд хуучин дэлхийн аварга Вивиан Харрийг нокаутаар ялсан нь карьерынх нь онцлох тулаануудын нэг байжээ.

Гэвч 2015 оны аравдугаар сарын 17-нд Террел Уильямстэй хийсэн тулааны үеэр түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Тулааны үеэр Причардын толгойн ар хэсэгт хэд хэдэн удаа хориотой цохилт буюу "rabbit punch" хийсэн байна. Тэр тулааны дараа хувцас солих өрөөнд бие нь муудан ухаан алджээ.
Эмнэлэгт хүргэхэд тархинд нь "subdural hematoma" буюу хатуу бүрхүүлийн доорх цус хуралт үүссэн нь тогтоогдож, яаралтай мэс засал хийсэн байна.
Тэр 221 хоног комд байсан бөгөөд сэрсэн ч тархины хүнд гэмтлийн улмаас өөрийгөө бие даан асрах боломжгүй болж, үлдсэн амьдралынхаа турш гэр бүлийнхний байнгын асаргаанд байсан юм.
Түүний нас барсан шалтгааныг албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлээгүй ч хэвлэлүүд үүнийг 2015 онд авсан тархины хүнд гэмтлийн олон жилийн үр дагавартай холбон мэдээлж байна.
Харин түүнд хориотой цохилт хийсэн Террел Уильямсын карьер ч тэрхүү тулаанаас хойш бараг зогссон бөгөөд тэрбээр хоёр жил завсарлага авч, олон нүднээс хол байжээ. Тэр Причардын төлөө өдөр бүр залбирдаг гээд болсон явдал өөрт нь ч хүнд туссан гэж ярьсан ч цохилтуудыг санаатайгаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм.
Эх сурвалж: The Independent