gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чингис Хаан" нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Б.Нямдарь
Улс төр
2026-02-27
0
Twitter logo

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.27) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн явц, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны 02 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар танилцуулж, айлчлалын хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын дэд бүтэц, өргөтгөл, нисэх буудлын менежмент, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгч уулзалтуудыг хийж, харилцан ойлголцолд хүрсэн талаар танилцууллаа. Энэхүү албан айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс үзүүлж буй дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Уг төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төслийн ажлыг аль болох богино хугацаанд эхлүүлэх, хэрэгжилтийн үе шат бүрт талуудын уялдаа холбоог сайжруулах нь Монгол Улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтойг салбарын сайд онцоллоо. 

Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс  Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Япон Улсын   “Ханэда” олон улсын нисэх буудлын Токио дахь ачаа тээврийн терминал (TIAC)-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсонд талархал илэрхийлээд,  Монгол Улс “Чингис хаан” нисэх буудлын  карго терминалыг амжилттай барина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг  Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан барих, төлөвлөснөөс илүү богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд Элчин сайдын зүгээс  анхаарал хандуулан  ажиллахаа онцон тэмдэглэв.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан