Эдийн засгийн эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиудын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, салбар хоорондын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр (2026.08.20) боллоо.
“Чөлөөлье” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд улсын хэмжээнд 1054 бизнес шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
“Чөлөөлье” санаачилга нь бизнес эрхлэхэд тулгардаг төрийн хүнд суртал, шаардлагагүй шат дамжлагыг бууруулах зорилготой аж.
Энэ хүрээнд зөвшөөрөл, бүртгэлийн үйл явцыг хялбарчлах, хуульд заагаагүй болон давхардсан шаардлагыг арилгах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдааг сайжруулах ажлыг эрчимжүүлж буйг танилцууллаа.
Эх сурвалж: ЗГХХГ