Үндэсний статистикийн хорооноос аймгийн төвүүдийн зарим гол нэрийн барааны долоо хоногийн дундаж үнийг наймдугаар сарын 24-ний байдлаар гаргажээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн махны үнэ буурсан бол хонины болон ямааны махны үнэ өсжээ.
Тодруулбал,наймдугаар сарын 17-нд үхрийн мах килограмм нь 25,825 төгрөг байсан бол наймдугаар сарын 24-нд 25,736 төгрөг болж, 0.3 хувиар буурсан.
Харин хонины мах килограмм нь 21,455 төгрөгөөс 21,517 төгрөг болж, 0.3 хувиар, ямааны мах 18,677 төгрөгөөс 18,701 төгрөг болж, 0.1 хувиар нэмэгджээ.
Мөн дизель түлшний нэг литрийн үнэ 4634 төгрөгөөс 4810 төгрөг болж, 3.8 хувиар өссөн нь тухайн долоо хоногт хамгийн өндөр өссөн бүтээгдэхүүн боллоо.
Харин АИ-92 бензин, нэгдүгээр зэргийн гурил, элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.

Эх сурвал: Үндэсний статистикийн хороо