2026 оны Дэлхийн Мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 22-ноос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж буй билээ. Уг тэмцээний 90-ээс дээш насныхны 100 метрийн төрөлд МУГТ Ц.Раднаа түрүүллээ.
Тэрээр өмнө жилийн тэмцээнд зургаан алтан медалийн эзэн болж рекорд тогтоож байсан юм.
Тэрээр 90-94 насны ангилалд
- 60 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвдэв,
- Гурвын харайлтад алтан медаль хүртжээ,
- 800 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвджээ,
- 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж 37.12 амжилттайгаар дэлхийн дээд амжилт,
- 1500 метрийн гүйлтэд 7.55.12 амжилттайгаар алтан медаль хүртэж дэлхийн дээд амжилт,
- 400 метрийн гүйлтэд алтан медаль авч тус тэмцээний дээд амжилтын эзэн болж чадсан байна.
Энэхүү тэмцээн нь өргөн цар хүрээнд болдог бөгөөд энэ жилийн хувьд 90 гаруй улс орны 11 мянган хүн оролцож байгаа аж.