Эдийн засагч, АН-ын эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэвтэй мах, шатахууны үнийн өсөлт, инфляц, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцав.
-Сүүлийн нэг сарын турш улс даяар шатахууны хомстолтой нүүр туллаа. Өмнөх хомстолоос ялгаатай нь энэ удаад бүтэн сар үргэлжилж байна. Мөн махны үнийн өсөлт, инфляц гэх мэт олон асуудал зэрэгцэв.
-Олон юм давхцаж байгаа мэт боловч ухаад, учир шалтгааныг нь хөөвөл эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн. Олон жил ужгирсан бодлогын алдаанаас үүдэлтэй бөгөөд одоо “тэсэрч” байна.
МОНГОЛ, ОХУ-ААС ӨӨР УЛСАД АШИГЛАХАА БОЛЬЧИХСОН, ЕВРО-2 ШАТАХУУНАА Л ЗӨӨСӨН ТУЛ ЭНЭ БИЗНЕС ХӨГЖӨӨГҮЙ
-ОХУ-Украины дайныг бид зогсоож чадахгүй. Ормузын хоолойн хямралыг ч мөн адил. Олон улсын зөрчил мөргөлдөөнийг бид зохицуулахгүй. Эдгээр нь бидний хянах боломжгүй зйлс. Харин шатахууны агуулахууд барих нь бидний хийж чадах ажил боловч оройтож арга хэмжээ авав уу? Учир нь дайн эхлээд дөрвөн жил өнгөрсөн.
-Энэ бол зөвхөн бензиний хомстол биш, бодлогын хомстол юм. Монгол Улс хэзээ шатахуун хэрэглэж эхлэв гэхээр 20-р зууны эхэн үеэс юм. Зуун жилийн турш бид хойд хөршөөс шатахуун авч байна. Үүнийг өөрчлөх талаар олон удаа ярьсан.
Гучаад жилийн өмнө Монгол Улс газрын тостой боллоо гээд л Ерөнхийлөгч асан цагаан дээлийнхээ энгэрийг мялаасан. Гэтэл үүнээс хойш газрын тосны дорвитой орд илрүүлээгүй. Хөрөнгө оруулсангүй, хайгуул хийсэнгүй.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нь анх төлөвлөснөөс ихээхэн өслөө. Үйлдвэр барих гэж арваад жил үзэж тарж байна. Дөрвөн жилийн өмнө эхэлсэн дайн, хоёр сарын өмнөх дроны халдлагаас үл хамаарч бид стратегийн аюулгүй байдлаа хангах ёстой байв.
Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй гэсэн популист зарчим барьсан тул өндөр үнэтэй ч илүү чанартай шатахуун авах боломжуудаа хаачихсан.
Шатахууны нийлүүлэлтийн олон эх үүсвэртэй болох ёстой байсан ч өнөөг хүртэл хийсэнгүй. Улс төрийн бодлого нь богино хугацааны, ойрыг харсан, би л сайд байхад шатахууны үнэ өсөх ёсгүй гэсэн зарчимтай явсаар ирлээ. Сайд нар “Роснефть”-ийн дарга нарын арга эвийг олж, бензинээ л таслахгүй байхад анхаарсан.
Олон сайд ажилласан ч энэ байдал хэвээр. Сая асуудал үүсэнгүүт БНХАУ, БНСУ, Казахстанаас бензин авч болдог л юм байна. Арваад жилийн өмнө эдгээр орнуудтай яриа хэлэлцээ хийж, туршилтын тээвэр ч хийсэн. Гэвч өндөр үнэтэй гээд орхисон. Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй гэсэн популист зарчим барьсан тул өндөр үнэтэй ч илүү чанартай шатахуун авах боломжуудаа хаачихсан.
Монгол, ОХУ-аас өөр улсад ашиглахаа больчихсон, Евро-2 шатахуунаа л зөөсөн тул энэ бизнес хөгжөөгүй. Евро 5 стандарт руу шилжих шийдвэр гарсан ч бүрэн шилжээгүй байна. Дэлхий нийт Евро 5 ашиглаж байна.
Д.Сумъяабазар Уул уурхайн сайд болоод өөрөө очиж, хойд хөрштэй ярьж, хэлцэл хийн, шатахуун бөөнөөр нь авчирдаг болсон. ААН-үүд тэр шатахууныг нь жижиглэн худалдах л үүрэгтэй болсон. Энэ салбарт өрсөлдөөн үүсээгүй, өөр эх үүсвэрүүд хайхаа зогсоосон.
Угаасаа ужгирсан асуудлыг түр аргалаад, гал унтраасаар ирсэн. Асуудал нь арилаагүй, улам томорсон. Үнэ нь аажмаар өсөж, энэ салбарт хөрөнгө оруулалт татсан бол байдал арай өөр байж болох байсан. Бид өөрсдөөс хамаарах ажлаа хийгээгүй.
-Шатахууны үнэ өсчихвөл бүх барааны үнэд шууд нөлөөлдөг гэсэн болгоомжлолоос үүджээ.
-Тийм. Бид импортоос ихээхэн хамааралтай, өргөн уудам газар нутагтай тул барааны үнэд шатахууны үзүүлэх нөлөө их. Гэхдээ энэ сөрөг нөлөөг бууруулдаг арга замууд бий. Зорилтот бүлэгт татаас өгөх гэх мэт арга бий. Агуулах барих аян одоо өрнөж байна. Баахан савтай болох нь. Өнгөрсөн онд хууль баталж, Монголбанк шатахуун импортлогчдод зургаан хувийн хүүтэй зээл өгөх болсон.
Савтай болох нь урт хугацааны шийдэл биш. Шатахуун ууршдаг тул удаан хадгалах нь эдийн засгийн хувьд алдагдалтай. Нөөц багасвал эмнэлэг, цагдаа, онцгой байдал гэх мэт байгууллагын шатахууны нөөцийг улс хадгалах үүрэгтэй. Түүнээс улсын хэмжээний бүх нөөцийг бүрдүүлэх боломжгүй.
Манай Татварын хуулиар гаалиар нэвтрүүлсэн л бол бараанаас онцгой татвар авдаг. Агуулах сав барьснаар богино хугацаанд л асуудлыг шийдэх тул 1-2 жилийн дараа дахин хомстол үүсэж магад.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавих үед манай улсын нийт хэрэглээ жилд 1.5 сая тонн байв. Одоо энэ дүн хоёр дахин өссөн тул Газрын тос боловсруулах үйлдвэр нийт хэрэглээний 80 хувийг хангана гэж байснаа одоо 50 хувь болсон. Гэвч түүхий эдийн дутагдалтай нүүр туллаа.
БНХАУ-ын “Дачин тамсаг” компанийн олборлолтын төлөвлөгөөнд суурилсан ч энэ компани одоо жилд 500 мянган тонн түүхий тос л олборлож байна. Татварын, хөрөнгө оруулалтын маргаан үүссэн. Мөн тэмцэгчид гаднын хөрөнгө оруулагчдын ажлыг хийлгэхгүй байна.
Гоё юм хүлээгээд л байтал юу ч өөрчлөгдсөнгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо ч суурь хэрэгцээг хангана. Нэмж шинэ үйлдвэр барих тухай одооноос судлах, хайгуулаа эхлүүлэх ёстой.
БНХАУ, БНСУ, Казахстанаас шатахуун авахыг бодит ажил болгоё. Стандартаа зоригтойгоор өөрчилж, Евро 5 руу шилжиж, шатахууны үнээ чөлөөлье. Мөн хийн, цахилгаан машины хэрэглээг дэмжих хэрэгтэй. Эдгээрийг тууштай хэрэгжүүлж байж байдал өөрчлөгдөнө.
Яг одоо бол төр буюу АҮЭБ-гийн сайд өөрөө хойд хөрштэй яриа хэлэлцээ хийхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Г.Дамдинням сайд болохоос нь болохгүйг нь хүртэл явж байгааг буруутгах аргагүй. Хүссэн хүсээгүй улс төрийн яриа хийж байна.
Цаашдаа энэ салбар бизнесийн зарчмаар хөгжих ёстой. Компаниуд өөрсдөө хэлцлээ хийж, өөрсдөө боломжийг эрэлхийлэх ёстой юм. Бодлого ярих ёстой сайд шатахуун түгээх станц руу очиж, хэдэн хошуугаар түгээж байгааг, хэнд, хэдэн төгрөгөөр өгч байгааг шалгав. Энэ нь төрийн хийх ажил биш. Том дүр зургаар нь харвал өрөвдөлтэй.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед үнийг, нийлүүлэлтийг төр хянадаг байв. Тэр сэтгэлгээ одоо ч биднээс арилаагүй. Тэр үед сайдууд аж ахуйн ажил хийдэг байв. Тэр үе эргэж иржээ. Зарим хүн хэд хэдэн газраас шатахуун авсныг и-баримтаар нь нотоллоо гэх мэт мэдээлэл гарав.
И-баримт бол хүний хувийн, эмзэг, санхүүгийн мэдээлэл. Та хаанаас, юу худалдаж авч байгааг мэдэж байна. Хувь хүний халдашгүй эрхэд халдаж, хүний худалдан авалтын зан төлөвийг хянах гэж оролдвол утгаа алдана.
ИНФЛЯЦЫГ БОГИНО ХУГАЦААНД НЭМЭХГҮЙ БАЙХ ШИЙДЭЛ НЬ ИМПОРТЫН, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЮУ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШООКИЙГ АРИЛГАХ
-Инфляц 13 хувьд хүрлээ. Дизель түлш нэг литр нь 6100, АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна. Шатахууны үнэ суурь үнэ тул өргөн хэрэглээний барааны үнэд хэрхэн нөлөөлөх бол?
-Инфляц яагаад өсөв гэдгийг сайн үзэх хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт өссөн, төсөв тэлсэн тул инфляц өсжээ. Энэ үнэн. Төсөв хэт тэлэх нь хувийн хэвшлийн орон зайг хумьдаг. Төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал импортыг тэтгэдэг.
Төсөв тодотгож, төсвийн зардлыг хумьсан ч инфляцад шууд нөлөөлөхгүй. Нөлөө нь удаан хугацааны дараа гарна. Мөнгөний нийлүүлэлт 53 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 27 хувиар өсжээ. Үүнд Монголбанкийг буруутгаж байна.
Миний бодлоор инфляцад нийлүүлэлтийн шок илүү хүчтэй нөлөөлсөн. Инфляц өссөн тул Төвбанк бодлогын хүүг өсгөн, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах арга хэмжээ авлаа. Онолоор энэ нь зөв боловч энэ арга хэмжээний үр нөлөө хангалтгүй. Мөн хоцорсон шийдвэр.
Инфляцыг богино хугацаанд нэмэхгүй байх шийдэл нь импортын, бүтээгдэхүүний буюу нийлүүлэлтийн шоокийг арилгах. Манай эдийн засгийн гацаа хил, гааль, боомтууд дээр, тээвэрт байна гэж оношилж, боомтуудын боймыг тайлна гэсэн. Төмөр замаа хос болгоё, авто тээврээ нэмье гэсэн ч дорвитой ажил хийсэнгүй.
Тэгэхээр одоо эдийн засагт үүссэн хүндрэлийг амархан шийдэх боломжгүй, олон хүчин зүйл нөлөөлсөн.
-Энэ нөхцөлд шийдэл нь юу вэ?
-Эдийн засгаа илүү чөлөөтэй болгож, “агаар оруулах” хэрэгтэй. 1990-ээд онд эдийн засаг хүндэрч, инфляц 60-40 хувиар өссөн. Иймд импортын татварыг тэглэсэн. Үүний уршгаар үндэсний үйлдвэрүүдээ дампууруулсан гэж шүүмжилдэг. Тухайн үед төрийн өмчит хэдэн аж ахуйн нэгж алдагдалтай ажилладаг, үндэсний үйлдвэр цөөн байжээ.
Ашиггүй ажилладаг үйлдвэрийг хаах нь зөв. Гэхдээ инфляц буурсаар нэг оронтой тоотой болж, амьсгаа авч, иргэдийн амьжиргаа тогтворжин, дараагийн арга хэмжээ авах, хувийн хэвшил ажиллах боломж бүрдсэн.
Үүн шиг арга хэмжээг одоо авах хэрэгтэй. Бид хоёр том хөршийн дунд хаалттай амьдардаг тул эдийн засгаа хаах биш, нээх хэрэгтэй. Импортын татвар тэглэхийн сацуу дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.
-190014-34821684720260820190020.jpeg)
-Мах, шатахууны үнийн өсөлт инфляцад жин даржээ. Шатахуунаа бид импортолдог гээд орхиё. Махны үнийн өсөлт нийт Монголчуудыг сүүлийн хоёр жилийн турш бухимдуулж байна. Ерөнхий сайд Н.Учрал, ХАА-н сайд Ц.Идэрбат нар “Хүчит шонхор” захад ажилласан. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй л байна.
-Махны тухайд шатахуунтай яг адилхан механизмтай. Шатахууны үнийг өсгөж болохгүй гээд татвараас хөнгөлдөг, татаас өгдөг. Монгол хүн хямд мах идэх ёстой гэсэн.
Үнэ өссөн нь Х.Нямбаатараас болсон уу, ченжүүд үнээ нэмснээс үүдэв үү? Сайдууд захаар яваад үүнийг шийдэхгүй. Манай улс олон сая малтай ч нийлүүлэх хүчин чадал нь хязгаартай. Махыг зун, намар л нийлүүлдэг. Махны хөргүүртэй агуулахууд цөөн тул улирлын хамаарлыг бууруулах шаардлагатай.
Намар махаа бэлдээд жилийн турш хадгалах нөхцөл хомс байна. Мах боловсруулдаг үйлдвэрүүд хэдхэн сар ажиллаад, бусад нь үед зогсдогийг өөрчлөх шаардлагатай. Махны үнэ өсөж буурснаар зах зээлд дохио, мэдээлэл өгдөг. Эрэлт өсөж, үнэ өсвөл хувийн хөрөнгө оруулагчид ийшээ орох, эсэхээ шийднэ.
Гэтэл үнийг тогтвортой барихаар зэх зээл дохиогүй болчихдог. Өнгөрсөн хавар нөөцийн махыг цаасан дээр л “худалдсан”. Нөөцийн мах нийлүүлэх компани нь махаа хадгалах шаардлагагүй, үүрэггүй байжээ. Түр аргалаад, үнийг далдлаад яваад байв.
Хорхогны таг авахар бууддаг биз дээ. Хөргөж, хийг нь гаргасны дараа нээдэг дээ. Үнэ жигд өсөх ёстой байтал он удаан жил дарчихсан. Дийлэхээ болингуут үнэ огцом өсөв. Үүнийг дарагдсан инфляц гэдэг. Надад махыг 100 төгрөгөөр худалдахын тулд төсвөөс татаас өгч, татвар, инфляцтай нийлээд надаас эцсийн дүндээ 200 төгрөг авдаг.
-Махны үнэ өссөнөөр малчдын орлого өссөн үү?
-Үгүй. Үнийг хянадаг тул эцсийн хэрэглэгчид хожоо байхгүй, инфляц хэлбэрээр далд татвар төлсөөр байна. Мах нийлүүлэгчид буюу малчид үнийн өсөлтөөс яаж орлогоо өсгөв гэдгийг хэн ч мэдэхгүй. Нийлүүлэлтийн тогтолцоо нь эдийн засгийн харилцаанд 100 хувь ороогүй. Малчин, худалдан авагчийн дунд төр гэж нөхөр бий. Малчдаас авдаг үнэ болон нийлүүлдэг үнийг тогтоож, жирийн харилцаа үүсгээгүй.
Ухаантай сайд юм хийх гэж оролдохоор эвддэг. Сэлбэ голын голдирлыг Х.Нямбаатар дарга хүчээр өөрчилсөн ч борооны дараа урссантай адил. Бизнес өөрийнхөө жамаар явах ёстой.
Энэ бизнесийн зураглалыг махны худалдагчид, ченжүүд маш сайн мэднэ. Тэд хавар мал жижиг байхад очиж худалдаж авдаг. Зарим нь намар авахаар урьдчилгаагаа хавар өгдөг. Яагаад бид чөлөөт зах зээлийн тухай, төрийн оролцоог бууруулах тухай ярьдаг вэ? Аль болох олон оролцогч орж, чөлөөтэй өрсөлдөх тусам инновац, шинэ технологи нэвтэрнэ, үр ашиг нь сайжирдаг, голдиролдоо ордог.
Гэтэл нэг ухаантай сайд юм хийх гэж оролдохоор эвддэг. Сэлбэ голын голдирлыг Х.Нямбаатар дарга хүчээр өөрчилсөн ч борооны дараа урссантай адил. Бизнес өөрийнхөө жамаар явах ёстой. Урсгал чөлөөтэй байх үндэс нь өрсөлдөөн. Чөлөөт зах зээлийн нийгэмд үнэ хаана, ямар бараа үйлчилгээ эрэлттэй байгааг “хэлдэг”. Ийм мэдээлэл дутмаг тул харилцаа нь буруу байна.
Үнийг мөнх тогтоох боломжгүй. Монголоос гадна олон улс социалист дэглэмээр явж, үнийг хатуу хянах гэж оролдоод бүтэлгүйдсэн тул чөлөөт зах зээл рүү шилжсэн. Гэтэл бид 36 жилийн өмнөхөө өнөөдөр ч ярьсаар байна.
Үнийн өсөлтөд иргэд яагаад бухимдав? Орлого нь өсөөгүй. Үнэ арван жилийн турш аажмаар өсөж, орлого мөн өссөн бол хэн ч цочирдохгүй.
Хэн сайд байхаас үл хамааран энэ салбарын зураглал хэвээрээ л байна. Ц.Идэрбат сайд боллоо гээд өөрчлөгдөхгүй. Ченжүүд энэ сүлжээг ажиллуулж буй хамгийн буянтай хүмүүс. Ажил хийсний төлөө ашиг олох ёстой. Бид бүгд хөдөө явж, идшээ авчирч чадахгүй.
Ченжийг үзэн ядах нь социализмын үеэс үлдсэн сэтгэлгээ. Тухайн үед наймаачдыг дамлан худалдагч, ашиг хонжоо хайгч гэж буруутгадаг, гэмт хэрэгт тооцдог байв. Ченжүүд биднийг хоол хүнстэй залгуулж, ганзагын наймааг эхлүүлсэн. Хүмүүсийг хэрэгцээт бараагаар хангасан. Одоо том групп, корпорац болчихсон олон компани ченжээс гараагаа эхэлсэн.
Дарга нар өөрсдөө уснаас хуурай гарах гэж ченжүүдийг буруутгадаг, олон нийтэд хаяж өгдөг, муу хэлүүлдэг. Үүнээс салмаар байна.
Махны нийлүүлэлт, худалдааг хэдэн ченж хийж, тэд яаж ажилладаг гэх мэт албан мэдээлэл дутмаг. Уг нь энэ судалгааг яам хийх ёстой ч сайд нь махны худалдагчийн ажил хийж байна. Албан болгохын тулд ямар татвар ногдуулах, илүү үр ашигтай, найдвартай ажилладаг болгох, ченжүүдтэй яаж хамтран ажиллах вэ гэж салбар яам бодох ёстой.
ЗАХ ЗЭЭЛ ДЭХ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ НИЙТ 53 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫХООС ӨСЖЭЭ. ЭНЭ ӨСӨЛТИЙГ БИЙ БОЛГОСОН НЭГ ЭТГЭЭД НЬ МОНГОЛБАНК ӨӨРӨӨ
-Өнгөрсөн лхагва гарагт Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо хуралдав. Хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг 12-оос 12.5 хувьд хүргэлээ. Мөнгөний хатуу бодлого дахин үргэлжлэх боллоо.
-Энэ шийдвэрийг үгүйсгэхэд их хэцүү. Эдийн засгийн сурах бичгүүдэд инфляц өсөхөд бодлогын хүүг өсгөнө гэж заадаг. Гэхдээ тоо хэмжээний, цаг хугацааны асуудал бий. Одоо инфляц 13 хувь байхад бодлогын хүүг 12.5 хувь болгов.
Хэдэн жилийн өмнө инфляц 6-7 хувь байхад ч бодлогын хүү 12 байв. Мөнгөний бодлогын шийдвэр хоцорсон тул үр нөлөөгүй. Инфляцын шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт биш нийлүүлэлтийн шоок бол бодлогын хүүг өсгөх нь зөв үү?
Энэ шийдвэр эдийн засгаа боомилно. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт нийт 53 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос өсжээ. Энэ өсөлтийг бий болгосон нэг этгээд нь Монголбанк өөрөө. Манай улсад орж ирсэн ам.долар бүрийг Төвбанк өөрөө худалдаж авч байна. “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс” гэх мэт компаниудаас шууд авдаг болсон.
-Хэзээнээс?
-Сүүлийн хэдэн жилийн турш авч байна. Гадаад валют бүрийг худалдаж аван, оронд нь төгрөг өглөө. Мөнгө хэвлэж байгаагаас ялгаагүй шүү дээ. С.Наранцогт Ерөнхийлөгч “Би нэг ч төгрөг хэвлээгүй” гэсэн ч програмд тоо шивээд л болоо. Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрчээ. Монголбанкны гол үүрэг нь нөөц бүрдүүлэх биш. Төв банк бол Найман шаргын ченж биш. Хуульд зааснаар Монголбанкны хамгийн гол үүрэг нь инфляцыг хянах юм.
Инфляцын улмаас өрхүүдийн амьжиргаа илт муудаж байна. Орлогынхоо 30 хувийг хүнсэнд зарцуулдаг айл гэхэд одоо 50-60 хувийг хүнсэнд өгнө.
Мөн тус банк үнэт цаас гарган, банкуудын сул хөрөнгийг татаж авах гэж оролддог. Үүний хүү нь 12.5 хувь. Арилжааны банкууд Төв банкны үнэт цаасыг удаан хугацаагаар авдаг, богино хугацаагаар авдаггүй. Учир нь энэ бол ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт.
Долоодугаар сарын байдлаар Төвбанкны үнэт цаасанд нийт 13 их наяд төгрөг байршсан. Нийт 53 их наядын мөнгөний нийлүүлэлтийн ¼-тэй тэнцэх мөнгө юм. Үүнийг банкууд зээлд гаргасан бол аж ахуйн нэгжүүдэд их дэмтэй. Иймээс эдийн засгаа дэмжсэнгүй, боомиллоо гэж дүгнэж байна.
Монголбанк жил бүр 1.5-1.6 их наяд төгрөгийн хүүг банкуудад төлдөг. Банкуудын хувьд буруу сонголт биш. Гэвч зээл улам үнэтэй, ховор бүтээгдэхүүн болсон. Банкуудад бүртгэлтэй мөнгө нь нэмэгдээд байгаа ч иргэд, ААН рүү очих зээл өссөнгүй, хүү буурсангүй. Чөтгөрийн тойрог үүсчихсэн. Бодлогын хүүг нэмээд Төв банкны үнэт цаас л өсөв. Тэгсэн атлаа инфляц ч буурсангүй.
-Мөнгөний бодлогын хорооноос гаргасан хоёр дахь шийдвэр нь банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэлээ.
-Банк харилцах, хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татдаг. 100 төгрөг татсан бол үүний 14.5-ыг нь Эрсдэлийн санд хадгална. Үлдсэн 85.5 төгрөгийг зээлд гаргана. Банкуудын зээл буурна, инфляц буурахгүй. Цалингийн зээл авах иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид гэх мэт зээл авах хүмүүст илүү дарамт ирнэ.
Гэтэл зээлийн эрэлт маш өндөр хэвээр байна. Өр орлогын харьцааг 45/55 болгон, зээлийн нөхцөлийг чангаруулсан. Зээлийн олдоц муудлаа. Энэ нь ББСБ-уудаас өндөр хүүтэй зээл авах нөхцөл рүү түлхсэн. Албан бус, далд зээлийн харилцаа газар авч, иргэд өдрийн 10 хувийн гэх мэт өндөр хүүтэй зээлийг бие биеэсээ авдаг. Мөнгө хүүлэлт өсөх эрсдэлтэй.
ББСБ-уудыг Монголбанк биш Санхүүгийн зохицуулах хороо бүртгэдэг, зохицуулдаг. Энэ байгууллагад макро эдийн засгийг харах, дүгнэх боломж, чадавх байхгүй. Монголбанк банкуудаа хянадаг. СЗХ мөн банк бусуудын зээлийг ч хязгаарласан.
Инфляцын улмаас өрхүүдийн амьжиргаа илт муудаж байна. Орлогынхоо 30 хувийг хүнсэнд зарцуулдаг айл гэхэд одоо 50-60 хувийг хүнсэнд өгнө. Өрхүүдийн бодит орлого буурлаа. Зардал орлогоос давахаар зээл авахаас өөр аргагүй. Хуримтлалтай бол хуримтлал руугаа гар дүрнэ. Амиа аваад явдаг байсан айл ядуурал руу унах эрсдэлтэй.
Инфляц дундаж давхаргад хамгийн хүнд тусдаг. Инфляц ядуурлын шалтгаан болдог тул үүнийг хуульгүй татвар гэж нэрлэдэг.
-Энэ оны төсвийг тодотгох шалтгаан үндэслэлтэй юу? Анхнаасаа алдагдалгүй төсөв баталсан бол өдийд байдал ямар байх байсан бэ?
-Төсвийг одоо тодотгоод эдийн засагт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Төсөв хууль тул Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Угаасаа алдагдалтай, болохоо байсан төсвийг одоо өөрчилж байгаа нь Засгийн газар хууль зөрчөөгүй болгох гэсэн техник ажил юм.
Анх батлахад нь л “Өөдрөг төсөв байна. 2025 онд ийм алдаа гарсан” гэж анхааруулсан. 2025 оны төсвийг мөн тодотгосон. “Бид мэдэж байна” гээд баталсан. Батлах үед төсөв алдагдалтай байв. Учир нь Засгийн газар төрийн өмчит томоохон компаниудын энэ оны орлогыг өнгөрсөн онд түрүүлээд татчихсан.
900 орчим тэрбум төгрөгийн орлого энэ онд дутах нь тодорхой байв. Энэ оны нэгдүгээр улиралд зардлаа тодотгосон бол үр нөлөө үзүүлэх байсан. Эмнэлгүүд 100 төгрөгийн санхүүжилт авна гэж тооцоолон ажилласан байхад нь танах боллоо. 80 төгрөг болгохоор эм тарианы хангамж нь хоцорч, өвчтөнүүдийн дараалал үүсэх эрсдэлтэй.
Төрийн байгууллагууд баахан тендер зарлаж, худалдан авалт хийчихсэн. Тэдгээрийг хувийн хэвшил нийлүүлсэн байж таарна. Ханган нийлүүлэгчдийн төлбөрийг удаах вий. Төр ширээ авна гэхээр нь нийлүүлчихсэн, барилга бариулна гэхээр нь барьчихсан. Гэтэл эдгээрийн төлбөрөө аваагүй ААН-үүд олон байна. Энэ бүхнийг нэгтгэвэл, энэ оныг дуустал эдийн засаг хүнд байх нь тодорхой боллоо.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.