Монгол Улс 1918 онд анхны хүн амын тооллогоо хийснээс хойш нийт 11 удаагийн үндсэн тооллого, хоёр удаагийн завсрын тооллого зохион байгуулжээ. Тооллогын дүнгээс харахад хүн амын тоо жил ирэх тусам өссөн боловч өсөлтийн хурд нь үе бүрд өөр байсан байна.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол улсын харьяат хүн ам 3,589,826 болжээ.
Харин Монгол улсын нутаг дэвсгэрт зургаа болон түүнээс дээш сар оршин суугаа хүн амын тоо 3,423,940 байна. Үүнээс 3,388,476 нь Монгол улсын харьяат, 35,446 нь гадаадын иргэн, 18 нь харьяалалгүй хүн байна.

Хүн амын өсөлтийг өмнөх үеийнхтэй харьцуулахад 2010-2020 онд 542.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Харин 2020-2025 онд хүн ам 292.9 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл, 2020-2025 онд хүн амын жилийн дундаж өсөлт өмнөх арван жилийнхээс 0.8 нэгж хувиар буурчээ.
Үүнд төрөлтийн тоо болон хүн амын насны бүтэц нөлөөлж байна. Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс төрөлт буурсан ч 2006 оноос дахин нэмэгдэж эхэлжээ. Улмаар 2014 онд 82,839 хүүхэд мэндэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Харин 2020-2025 онд хүүхэд төрүүлэх насны хүн амын эзлэх хувь буурсан нь хүн амын өсөлт удаашрахад нөлөөлжээ. Энэ нь 1989-2000 оны хооронд төрөлт буурсантай холбоотой гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж байна.
Монгол улсын хүн амын тоо өссөөр байгаа ч төрөлт болон хүн амын насны бүтэцтэй холбоотойгоор өсөлтийн хурд өмнөх жилүүдээс удааширч буй нь статистикаас харагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо