2026 оны 5-р сарын 20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Увсын зарим нутгаар цас орж байгаа бол Баян-Өлгийд цасаар шуурч байна.
Харин Хэнтий, Хөвсгөлийн нутгаар аадар бороо, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар бороо орж байна.
21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Иймд жолооч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.