Улсын төсвөөр ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шийдвэрийг Сангийн яам дангаараа гаргадаггүй. Төсөв батлах хүртэлх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос эхлэн иргэдээс санал авч эхэлжээ. Өнөөдрийг хүртэл 17 мянган иргэн 1000 орчим төсөл санаачлан, зарим төслийг санхүүжүүлэх шийдвэр гарсан байна.
Тухайлбал Төв аймгийн Аргалант, Баянцогт суманд авто зам барих, Зуунмод хотод дотуур барих санаачилгыг иргэд гаргажээ. Гол нь тэдний санаачилгыг сум/дүүрэг болон аймаг/нийслэлийн удирдлагууд батлах ёстой. Эдгээр шат дамжлагын хамгийн эцсийн хяналтыг Сангийн яамны мэргэжилтнүүд хийдэг.
Төсвийн цаглабартай болж, бүтэн жилийн турш мөрдөх хууль болох улсын төсвийг боловсруулахаас батлах хүртэлх бүх явцыг тогтмол хуваарьт оруулсан. Энэ дагуу гуравдугаар сард иргэд, төсвийн байгууллагуудаас ирэх онд хийх ажлуудынх нь мэдээллийг авчээ. Эдгээрийг нэгтгэж, ирэх есдүгээр сард 2027 оны улсын төсвийн төслийг олон нийт, мэргэжилтнүүд, УИХ-ын гишүүд хэлэлцэнэ.
Сангийн яам 2027 оны улсын төсвийг боловсруулахдаа гадаад зээл тусламж, орон нутгийн төсөв, захиалагчийн хяналтын мэдээллийг төсвийн тоонуудтай хамтатган, нэг системд оруулна гэв. Эдгээр мэдээллийг тус тусад нь хадгалж байсныг нэгтгэн, цаашид хиймэл оюун ухаан, их өгөгдлийг төсөв боловсруулахдаа ашиглахаар зорьж байна.
Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулж, жендерийн мэдрэмжтэй төслүүд, ногоон хөрөнгө оруулалт руу төсвийг чиглүүлнэ гэж Сангийн дэд сайд Б.Хулан танилцуулав.