Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар оролцов.
Орон нутгийн байгууллагуудаас хамгийн тулгамдаж буй асуудлаар,
- Анхан шатанд хөдөө аж ахуй, мал эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай, тэр дундаа зарим нэгжид тархвар зүйч шаардлагатай байгаа,
- Мал эмнэлгийн газрын одоогийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болж актлагдсан тул шинэ барилга барих хэрэгцээ үүссэн,
- Албан хэрэгцээний тээврийн хэрэгслүүдийн насжилт хэтэрч, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон зэрэг асуудлыг онцлов.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий нар байгууллагынхаа үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан байна.
Сайд Ц.Идэрбат салбарын анхан болон дунд шатны байгууллагуудад тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж, бодлогын шийдлийн талаар байр сууриа илэрхийлж, цаашид аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн байгууллагуудын нийтлэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого баримталж байгааг онцоллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ