“Монголын ус ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум-2026” хэлэлцүүлэг өнөөдөр (2026.06.16) боллоо. Хэлэлцүүлгийг шингэн хүнсний салбарын хог хаягдлыг бууруулах, үйлдвэрлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Хог хаягдалгүй Монгол" ТББ-аас санаачлан зохион байгуулжээ. Энэ үеэр хог хаягдлын хууль эрх зүйн шинэчлэл болон үндэсний үйлдвэрлэгчдийн байгальд ээлтэй шийдлүүдийг онцлов.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Улсын хэмжээнд 3,155 га газар хамарсан 360 орчим хогийн цэг байдаг. Өнөөдрийн байдлаар нийт хог хаягдлын 97 хувийг ил задгай газарт булж буй нь хөрс, агаар, усны бохирдлыг маш ихээр нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай гол шийдлүүдээс дурдвал:
- Дахин боловсруулах салбарыг дэмжих, тарифыг чөлөөлөх, хог тээвэрлэгч компаниудад чөлөөт сонголт бий болгох. Ингэснээр төсвөөс их хэмжээний мөнгө үрэхгүйгээр, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж, төсвийн дарамтыг багасгах боломжтой.
- Иргэдэд хогоо ангилж сурахад ач холбогдолтой мэдээлэл түгээх. Мөн иргэд хогоо ангилаад хаяхаар хогийн машин ирээд буцаагаад холиод ачдаг одоогийн тогтолцоог халж, ангилсан байдлаар тээвэрлэж, үйлдвэрүүдэд хүргэдэг логистикийг үүсгэх цаг болсон” хэмээв.
Тэрбээр мөн Монгол Улсад Хог хаягдлын тухай хууль 2017 онд батлагдсан ч хангалттай үр дүнтэй хэрэгжихгүй байгааг харуулсан статистик тоо баримтууд байна. Тиймээс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар 2025 онд УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд 13 чиглэлээр тогтоолын төслийг боловсруулан БОХХАА-н байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан гэдгийг онцолсон.

Хуванцар дахин боловсруулах "Ти Эм Эл" пластик үйлдвэр, үйлдвэрийн дэргэдэх хуванцар цуглуулах охин компани болох “Сисл Смарт Солюшн” ХХК иргэд, СӨХ, аж ахуйн нэгжүүдтэй гэрээлэн ажиллаж, дараах үнээр хуванцар савыг худалдан авч байна. Үүнд:
- ААН байгууллагаас очиж тээвэрлэн авах үнэ: Нэг кг нь 400 төгрөг
- Иргэд өөрсдөө хуванцар цуглуулах хоёр томоохон цэгт авчирч өгөх үнэ: Нэг кг нь 600 төгрөг
Хэлэлцүүлгийн үеэр "Эм-Си-Эс Кока-Кола", "АПУ", "Эм Жи Эл Акуа" зэрэг компани дахин боловсруулсан түүхий эдийг ашигласан шошгогүй болон шилэн савлагаа гэх мэт байгальд ээлтэй шийдлүүдийг танилцуулж, дэвшилтэт технологиудыг туршиж байгааг дурдав. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ савлагааны 50 хүртэлх хувийг эргүүлэн татан авч, дахин боловсруулахаар зорин ажиллаж буй юм байна.