УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол даваа, мягмар гарагт /2026.06.15-16/ болж өндөрлөлөө.

Сонсголд Монголын залуучуудын эсвэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн байгууллагын зардалд дүн шинжилгээ хийснээ танилцууллаа. Тус байгууллага 2023 оноос эхлэн нийслэлийн төсвийн ил тод байдалд чиглэсэн судалгаа хийж эхэлжээ.

Мөн хугацаанд нийслэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 306 гэрээ байгуулж, нийт 3.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүнээс есөн дүүрэг болон НЗДТГ-ын төсвийг задалж харвал НЗДТГ дангаар нийт төсвийн 40 орчим хувийг эзлэх өндөр дүнтэй гэрээ байгуулсан байна.

Хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан хэвлэлүүд

Хэвлэлүүдтэй хийсэн гэрээний зорилго

НИТХ-ын 2025 онд хэвлэлүүдтэй хийсэн хамгийн өндөр дүнтэй 10 гэрээ
НИТХ-аас хэвлэлүүдтэй 2024 онд 690 сая, 2025 онд 720 сая, 2026 он гарсаар 407 сая төгрөгийн дүнтэй гэрээ хийгээд байна.

Т.Амарзаяа, Хэвлэл мэдээллийн зардлыг харахад жижиг дүнтэй олон гэрээ хийх замаар хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж дүгнэж болохоор байна. Яагаад ингэж дүгнэж байна вэ? гэхээр манай байгууллага төсвөөр дагнан ажилладаг. Төсвийг мөшгөсөн судалгаа, дүгнэлт танилцуулах хэвлэлийн хурал зарлахад сэтгүүлчид бараг ирдэггүй. Их, бага дүнтэй гэрээ байгуулсан гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагаар тооцоход бага тоо бий. Энэ нь нийслэлийг шүүмжлэхгүй байх нэг хүчин зүйл болж байна гэж үзэж байна.
Мөн нийслэлийн өмчит ААН-үүдийн зардал, мега төслүүдийн хэвлэлийн зардал ил тод биш байна. Бид НЗДТГ болон НИТХ-ын хэвлэлүүдтэй хийсэн албан ёсны гэрээний дүнг танилцууллаа. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь харагдаж байна гэж үзэж байна. Нийслэлийн аудитын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээнүүдэд шалгалт хийж, нарийвчилсан дүгнэлт гаргах шаардлагатай гэв.