Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, "Гончигсумлаа" сан, "Steppe Futurism" гэсэн хэмээх байгууллагын залуус хамтран “Улаанбаатар төгөл” төслийн хүрээнд "халаасны" цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, хоёр дахь удаагаа тохижууллаа.
“Pocket Park” буюу халаасны цэцэрлэгт хүрээлэн нь хотын ашиглагддаггүй нийтийн талбайг хүн төвтэй загвар аргачлалаар тохижуулж, жижиг ногоон төгөл бий болгодог онцлогтой. Төслийн хүрээнд тэд гэр хорооллын бүс дэх нийтийн эзэмшлийн зай талбай, тэр дотроо худгийг иргэдийн цуглах ногоон байгууламж болгон сайжруулах зорилт тавьжээ.
Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 7-ны ням гарагт СХД-ийн 26-р хорооны 808-р худгийн гадна талбайд болсон юм. Хорооны Засаг дарга, ажилтнууд болон эндэхийн оршин суугчид, хүүхэд, хөгшид гээд олон иргэн цугласан байлаа.

""УЛААНБААТАР ТӨГӨЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БИД ХОТЫН ХУДГУУДЫН ГАДНА ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХ ЗОРИЛГОТОЙ"

Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн Б.Дэлгэржаргал:
"Улаанбаатар төгөл" төслийг анх Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс Нийгэмлэгийн санаачилж, "Гончигсумлаа" сан, "Steppe Futurism" байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэ төслийг хэрэгжүүлж буй бидний гол зорилго бол Улаанбаатарт байдаг 600 гаруй худагт "халаасны" цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Худаг бол Улаанбаатар хотын иргэдийн хувьд ундны усны хэрэгцээний нэг чухал хэсэг.
Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, настай иргэд ус авах нь элбэг. Энд уулзаагүй танилууд, хөршүүд ч таарч хэсэг хором сонин хачнаа ярилцдаг газар шүү дээ. Тэдгээр хүмүүст хамтдаа цагийн өнгөрөөх тухтай, таатай орчныг бүрдүүлэхийг зорьдог.
Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, настай иргэд ус авах нь элбэг байдаг. Мөн энд уулзаагүй танилууд, хөршүүд ч таарч хэсэг хором сонин хачнаа ярилцдаг газар шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст зориулж хамтдаа цагийн өнгөрөөх тухтай, таатай орчныг бүрдүүлэхийг зорьдог. Сайн дурын төсөл учраас бид хөрөнгөө өөрсдөө босгож, бусад олон улсын байгууллагуудаас дэмжлэг авдаг. Энэ удаад бид "Гончигсумлаа" сан болон Итали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Youth for Climate" олон улсын төслийн санхүүжилт болон НҮБ-ын дэмжлэгээр төслөө хэрэгжүүлж байна.
Олон улсын залуус хүртэл сайн дурын үйл ажиллагааг маань дэмжээд гар бие оролцож буйд бидний хувьд үнэхээр их таатай байна. Бид зөвхөн ногоон байгууламж байгуулаад орхих биш худгийн болон хорооны ажилтнуудтай эргэх холбоотой ажиллаж, усалгаа арчилгаа, засвар үйлчилгээнд анхаарал тавьдаг.
"ӨДӨРТ ЭНДЭХИЙН 200 ГАРУЙ ӨРХИЙН 800 ХҮНИЙГ 10 ТОНН УСААР ХАНГАДАГ"
СХД-ийн 26-р 808-р худгийн ус түгээгч Ч.Чимэгбаяр:
Манай ус түгээх байр УСУГ-ын Зөөврийн усаар хангах албаны дэргэд 2016 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Энэ хавийн 200 өрхийн 800 хүн амыг 10 тонн усаар өдөрт хангаж үйлчилдэг. Өмнө нь манай худгийн ойр орчим их тоосжилттой байсан. Иргэд, хүүхдүүд ус авах гээд ирэхээр шороо босоод л... Эрүүл ахуйн талаасаа ч мэдээж ундны усны орчим тоос, шороо, бохирдолтой байх нь сөрөг нөлөөтэй шүү дээ. Харин сайн дурынхан "Улаанбаатар төгөл" төслийн хүрээнд хөөрхөн тохижуулж өгсөнд маш их баяртай байна. Иргэд, ялангуяа хүүхдүүд худгаас ус авахдаа тухтай үйлчлүүлэх боломж нэмэгдлээ. Мод, зүлгийн арчилгааг бид өөрсдөө хийнэ. Мэдээж мэргэжлийн цэцэрлэгчдээс зөвлөгөө авсан.
"БИД УСАА АВЧХААД ЭНД ХЭСЭГ СААТАЖ ТОГЛОСОН"

СХД-ийн 26-р хорооны иргэн Г.Тогтохжаргал:
Бид /нөхөр охины хамт гэр бүлээрээ/ өчигдөр ус авах гээд ирэхдээ л худгийн ойр орчмыг тохижуулсныг харлаа. Бид ханан дээрх зургуудыг, тарьсан моддыг хараад уулга алдаж баярласан. /инээв/ Тэгээд усаа авчхаад бид хоёр хэсэг эндээ жаахан саатсан. Манай энэ хавиар жаахан хүүхдүүд ихтэй. Тэгээд бид хэд бөөндөө л энэ хавиар бужигнаж, гоё уур амьсгал бүрдсэн. Үнэхээр хөөрхөн санагдлаа. Гэр хорооллын гадаах орчимд хүн тухалчих, таван үг солиод таатай орчинд суучих газар ховор шүү дээ. Тэгэхэд энэ бол үнэхээр зөв шийдэл, санаачилга болж чаджээ. Хийж гүйцэтгэсэн, сэтгэл гаргасан бүх хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Эдгээр өдрүүдэд Олон улсын Глобал Шейперс Нийгэмлэгийн 80 гаруй гишүүд Монгол Улсад зочилж, Хойд Азийн Бүсийн Чуулга Уулзалтыг зохион байгуулсан юм.
"МОНГОЛ ДАХЬ ТУРШЛАГА МААНЬ ЙОКОХАМА ХОТДОО ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДЭЭ УЛАМ ХӨГЖҮҮЛЭХ УРАМ ЗОРИГ ӨГЛӨӨ"

Олон улсын Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүн, Япон Улсаас ирсэн Киёока Токумасу:
- Та Монгол улсад анх удаа ирэв үү?
- Тийм ээ, би Монголд анхны удаа ирж байна. Монголд ирэхийг үргэлж хүсдэг байсан учраас үнэхээр сайхан санагдлаа. Хамгийн их таалагдсан зүйл бол нутгийн иргэдтэй уулзаж, тэдний амьдралын хэв маягтай танилцах завшаан гарлаа. Мөн Монгол орны тухай болон Глобал Шейперс нийгэмлэг болон орон нутгийн иргэдийн хэрэгжүүлж буй олон төрлийн санаачилгын талаар илүү ихийг мэдэж авсандаа баяртай байна. Ер нь энэ бол миний хувьд их утга учиртай туршлага боллоо. Орон нутгийн хүмүүсээс суралцаж, тэд өөрсдийн нийгэмд тулгарч буй янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар төслүүд хэрэгжүүлж байгааг харах сайхан байна.
Энэ төслийн үзүүлж буй үр нөлөө надад үнэхээр их сэтгэгдэл төрүүллээ. Тус төсөл эндэхийн иргэд, олон нийтэд ямар бодит өөрчлөлт авчирч байгааг тодорхой харж болно.
- Ингэхэд Глобал Шейперс нийгэмлэгийн зорилго юу вэ?
- Глобал Шейперс нийгэмлэг бол Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын залуучуудын нийгэмлэг юм. Бид дэлхийн өнцөг булан бүрийн хотуудад 500 гаруй салбартай. Бидний зорилго бол орон нутагт тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах замаар орон нутаг болон дэлхийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх явдал юм.
- Өнөөдрийн арга хэмжээний талаар та сэтгэгдлээ хуваалцаач?
- Энэ төслийн үзүүлж буй үр нөлөө надад үнэхээр их сэтгэгдэл төрүүллээ. Тус төсөл эндэхийн иргэд, олон нийтэд ямар бодит өөрчлөлт авчирч байгааг тодорхой харж болно. Глобал Шейперс нийгэмлэг хэрэгжүүлж буй ийм утга учиртай төсөл, санаачилгыг харах үнэхээр урам зориг өглөө. Энэ нь намайг өөрийн төрж өссөн Йокохама хотод хэрэгжүүлж буй төслүүдээ улам илүү хичээн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болгож байна.
- Та Йокохама хотод ямар төслүүд хэрэгжүүлдэг вэ?
- Манай гол санаачилгуудын нэг нь боловсролын чиглэлд төвлөрдөг. Бид Йокохама хотын дунд болон ахлах сургуулиудаар зочилж, сурагчдад зориулсан сургалт, уулзалтууд зохион байгуулдаг.
Эдгээр уулзалтын үеэр Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүд өөрсдийн ажил мэргэжлийн туршлага болон амьдралын замналынхаа талаар хуваалцдаг. Бид сурагчдад төрөл бүрийн ажил мэргэжил, амьдралын сонголтын талаар өөр өөр өнцөг, ойлголт өгснөөр тэдний алсын харааг тэлж, ирээдүйнхээ талаар илүү мэдээлэлтэй, зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм.

ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Глобал Шейперс Нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх 18-30 насны залуу манлайлагчдын ОУ-ын нийгэмлэг юм. Өдгөө тус нийгэмлэг нь:
- 11,520 гаруй гишүүнтэй
- 508 салбар нийгэмлэгтэй (хотуудад)
- 155 улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна
- Гишүүд нь өөрсдийн хот, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн түвшний өөрчлөлтийг бий болгохоор ажилладаг.
GLOBAL SHAPERS ULAANBAATAR HUB-ийн тухай:
Global Shapers Ulaanbaatar Hub нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр төрөл бүрийн салбарын 30 орчим идэвхтэй залуу манлайлагчдыг нэгтгэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гишүүд:
- Улаанбаатар Төгөл төсөл
- Би ба бодол төсөл
- Амин Хариуцлага төсөл
- Бүтээлч Өглөө хөтөлбөр
- Цус хандивлах аян
- Залуу мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр зэрэг олон нийтийн сайн сайхны төлөөх төсөл, санаачлагуудыг хэрэгжүүлж байна.