Зам тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж, 17-ныг хүртэл үргэлжилнэ.
"Монголын төмөр зам" ТӨХК одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговь аймгуудыг дамнасан төмөр замуудыг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Улаанбаатар хотыг урдуур нь тойруулан Багахангайгаас Эмээлт хүртэл барих 127 километр урт, стратегийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна.
Монголын төмөр замын ерөнхий инжинер Б.Даваасүрэн, "Засгийн газрын шийдвэрээр энэ төмөр замыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Одоо төмөр замын ул шороо, далан, гүүр, хиймэл байгууламж, дээд бүтцийн угсралт амжилттай үргэлжилж байна. Бид есдүгээр сарын 1-н гэхэд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.
Үлдсэн хугацаанд ажлаа 24 цагаар, тасралтгүй, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байна" гэв. Энэхүү тойрог төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг дизель түлш, шатахуун, тослох материал, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай ачаануудыг хотын төвөөс гадуур тойруулдаг болно.
Ингэснээр нийслэлчүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэн, ОХУ-БНХАУ-ын хооронд, манай улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хугацааг хэмнэх техник, технологийн олон давуу тал бүрдэнэ. Зам тээврийн салбарт хийж буй стратегийн ач холбогдолтой ажлууд:

•Усан замын аюулгүй байдал: Далайн захиргаа, Усчин аврагчдын холбоо хамтран Тэрэлж, Өгий нуурт аврах ажиллагаа зохион байгуулж байна. Усны аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн усчин-аврагчдыг чанартай бэлтгэнэ.
•Авто замын салбарын түншлэл: Говьсүмбэр, Шивээ-Овоо, Ханбогд, Манлайговь чиглэлүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хатуу хучилттай, тусгай зориулалтын авто замуудыг барихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.
•Хууль эрх зүйн шинэчлэл, дүрэм журам: Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ хуулийн зохицуулалтаар мопед, сурон (цахилгаан мотоцикл) болон цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах журмыг өөрчилнө.
Зөвхөн 18-аас дээш насны иргэд тусгай сургалтад сууж, эрхийн гэрчилгээ авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх юм. Мөн хотын түгжрэл, аюулгүй байдлыг хангахаар нийтийн тээвэр, таксины насжилтыг хязгаарлах, зам тээврийн зарим зөвшөөрлийг бүрэн цахимжуулна.
Мэдээллийг бэлтгэсэн:Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл