gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.10
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт Буриад Улсад боллоо

Б.Нямдарь
Боловсрол
Өчигдөр
14
Twitter logo

Дээд боловсролын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалт боллоо. Тодруулбал, Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болсон юм. 

Чуулга уулзалтыг Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар нээж үг хэлэв.

Монголын талаас Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, “Этүгэн”, “Идэр” их сургууль, Монгол Улсын Консерватор зэрэг 12 их, дээд сургуулийн 57 төлөөлөгч оролцсон бол Оросын Холбооны Улсын  М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Новосибирскийн улсын техникийн их сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, Алс Дорнодын зам харилцааны улсын их сургууль, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Санкт-Петербургийн нэгдүгээр анагаах ухааны их сургууль зэрэг 70 гаруй их сургуулийн төлөөлөгч оролцлоо. 

Хоёр улс боловсролын салбарт тэр дундаа дээд боловсролын чиглэлд хамтын ажиллагааны арвин түүхтэй. Жишээ нь, МУИС-ын ректор, профессор Б.Очирхуягийн хэлснээр тус сургуультай ОХУ-ын нэр хүндтэй их сургууль болох М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуультай эртний хамтын ажиллагаатай. Монгол Улсын докторын зэрэгтэй хүмүүсийн 90, дэд эрдэмтэдийн 60, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн 50  гаруй хувь нь Орос, Зөвлөлтийн их дээд сургуулиудын төгсөгчид байдаг аж.

Түүх сөхвөл, ЗХУ-д 65 мянган монголчууд сурч төгсөж байжээ. Харин ОХУ-д  өнөөдрийн байдлаар нийт 2000 мянга орчим оюутан суралцаж буй. Тэднээс 153 нь Бүгд Найрамдах Буриад улсад суралцаж байгаагийн 135 нь Буриад Улсын Засгийн газрын тэргүүний тэтгэлгээр суралцаж байна.

Анх удаа болж буй энэ удаагийн чуулга уулзалтаар 

  • Оюутан солилцоог идэвхжүүлэх
  • Сургалтын шинэ хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх
  • Хамтарсан судалгаа хийх
  • Төгсөгчдийн холбоог идэвхжүүлэх зорилготой. 

Чуулга уулзалтын хүрээнд “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар Оросын Холбооны Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиллах юм. 

Буриад Улсын их сургуульд Монгол хэл, соёлын төвийг нээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ингэснээр Евразид монгол хэл, соёлыг түгээхэд чухал алхам болсон талаар салбарын сайд П.Наранбаяр хэлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Боловсролын яам болон ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хооронд таван жилийн төлөвлөгөө батлагдсан. Ингэснээр уг форум тогтмолжихоос гадна дээд боловсролын салбар дахь мэргэжилтэн, оюутан солилцоо гээд бидний хамтын ажиллагаа ахисан түвшинд очно. Мөн Монголын талаас тавьсан, Буриад, Халимаг, Тува үндэстнүүдэд монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх саналыг хүлээн авч Буриадын их сургуульд Монгол хэл, соёлын төв байгуулагдлаа. Мөн цаашдаа орос хэлний багш нараа чадавхжуулахад хамтран ажиллана. Ийнхүү бидний соёлын хүрээ тэлж, найрамдалт харилцаа бэхжиж буйд баяртай байна" гэсэн юм. 

“БУРИАД УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАР ОХУ-ДАА ДЭЭГҮҮРТ ОРДОГ” 

Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов:
Манай Буриад улс боловсрол тэр дундаа дээд боловсролыг чанарын өндөр түвшинд олгодог. Өнөөдрийн форумд дэлгэгдсэн үзэсгэлэнгээс багш, оюутнуудын бүтээл, судалгаанаас эдгээр нь бэлхнээ харагдаж буй байх. Тэр дундаа Буриад улсын боловсролын чанар ОХУ-даа дээгүүрт ордог. Буриад улсад тэргүүлж буй гурван их дээд сургуулийг дурдвал, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын их сургууль, Хөдөө аж ахуйн академи, Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль юм. Эдгээр нь ОХУ-ын боловсролын салбарт зохион байгуулагддаг тэмцээн уралдаанд тэргүүн байруудыг эзэлсэн туршлагатай ба тэд шинжлэх ухаан, лаборатори,  анагаах гээд бүхий л чиглэлээр хөгжиж байна. Буриад улс нь зөвхөн монгол оюутнууд бус Шри Ланк, БНСУ, БНХАУ-ынх гээд олон улсын оюутнуудыг хүлээн авдаг. Энэхүү форумд Монгол Улсаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, ректоруудад талархаж байна. Цаашдаа Буриад Улсын зүгээс боловсролын салбартаа онцгой анхааран ажиллах ба манай улсыг сонгон, ирж суралцаасай гэж хүсэж байна.  

“ӨНӨӨГИЙН ШУТИС-ИЙН СУУРИЙГ АНХ ТАВИХАД ТЭД ТОМООХОН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙЛАА” 

ШУТИС-ийн ректор Др. Проф Т.Намнан: 
Өнгөрсөн хугацаанд олон хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсын их дээд сургуулиуд Оростой хийх хамтын ажиллагаа маань төдийлөн идэвхтэй байгаагүй. Харин анх удаа болж буй Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалтаар дээд боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүс нутгийн асуудлын хамтдаа шийдвэрлэх, тулгамдсан асуудалд хоёр улсын их сургуулиудын хүч бололцоог дайчлах, хамтарсан бүтээлийг туурвин дэлхийд сурталчилж, таниулах гээд олон зүйлийг зорьж бид энэхүү форумыг зохион байгуулж байна. Уг форумыг Монгол Улсын талаас ШУТИС, ОХУ-ын талаас Буриадын их сургууль зохион байгуулж буй. Манай сургууль анх 1959 оноос инженер технологийн дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн цагаас л бидний хамтын ажиллагаа мөн эхэлсэн түүхтэй. 1970 онд МОН-1 төслийг ЮНЕСКО-оос хэрэгжүүлэхэд  ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш нар ирж багшилж, судалгааны материаллаг баазыг бэхжүүлж өнөөгийн ШУТИС-ийн суурийг тавихад томоохон үүрэг гүйцэтгэж байлаа. Түүнээс хойш хамтран гэрээ хэлцэл, судалгаа зохион байгуулж, бүтээл туурвисаар байна. Мөн өнөөдрийн арга хэмжээнд 6 их сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Ингэснээр бид үйл ажиллагаагаа тэлж, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж байна. 

"МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР 1937 ОНД БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ ОХУ-ТАЙ 88 ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА"

Баруун гар талаас МУ-ын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч Д.Энхтунгалаг, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Ш.Гүльфайруз, Чанарын албаны дарга Л.Аззаяа нар

Монгол Улсын консерваторын Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, Др. Проф Ш.Гүльфайруз:
1937 онд Монгол Улсын Консерватор байгуулагдсан цагаас эхлэн Орос улстай хийх хамтын ажиллагаа маань 88 жил тасралтгүй үргэлжилж байна. Манай сургуулийн зүгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй уг форумд оролцож байна. Монгол Улсын Консерватор ба ОХУ-ын их дээд сургуулиудын хамтын ажиллагаа сэдвийн дор илтгэл тавьсан. Манай сургууль анх үүсгэн байгуулагдахад ЗХУ-ын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо маш их байсан. Тэд манай багш, мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, төгсөгчдөөс өдгөө Монгол Улсын урлагийн байгууллагын 80-90 хувийг бүрдүүлж байна. Нэг үгээр өнөөг хүртэлх урлагийн амжилт, боловсон хүчний хөгжлийг бий болгоход орос мэргэжилтнүүдийн нөлөө их бий. 2017 оноос эхлэн Монгол Улсын Консерватор  нь дээд сургуулийн статустай болсон. Түүнээс хойш Санкт-Петербург, Москвагийн Консерватортой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран эрдэм шинжилгээний хурал зохио байгуулж, багш сурагчид маань Орост зохион байгуулагддаг уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна, төгсөгчдөөс маань ОХУ-д суралцдаг нь олон. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан