gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

NATIONAL OPINION: Ерөнхийлөгчийн институц, Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ буурчээ

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
4 цаг 22 минутын өмнө
Twitter logo

Монголын нийгэм, улс төрийн хандлагыг сар бүр тогтмол хэмжих “National Opinion” буюу үндэсний санал бодлын барометр судалгааны дүн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сул байгааг харууллаа.

“National Opinion” судалгааны баг сүүлийн зургаан сарын турш иргэдээр төрийн институцүүдийн үйл ажиллагааг тогтмол үнэлүүлжээ. Тодруулбал, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц, шүүхийн үйл ажиллагааг 0–10 оноогоор үнэлүүлсэн байна.

Судалгааны дүнгээс харахад төрийн институцүүдийн үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сүүлийн саруудад буурах хандлагатай байна. Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ гуравдугаар сард 4.24 байсан бол зургаадугаар сард 4.56 болж 0.32 оноогоор өсжээ. Харин наймдугаар сард 4.08 болж, зургаадугаар сараас 0.48 оноогоор буурснаар сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна. 

Ерөнхийлөгчийн институц болон Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ мөн буурсан бол шүүхийн үйл ажиллагааны үнэлгээ энэ хугацаанд хамгийн доогуур түвшинд буюу 3.29–3.81 онооны хооронд хэлбэлзжээ. 

ГРАФИК 1. ИНСТИТУЦҮҮДИЙН ҮНЭЛГЭЭ, 0-10 ОНООГООР, СҮҮЛИЙН 6 САРААР

Судалгааны дүнгээс харахад УИХ, Ерөнхийлөгчийн институц, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Наймдугаар сарын байдлаар судалгаанд хамрагдсан төрийн дөрвөн институцийн аль нь ч 5 оноонд хүрээгүй байна. Төрийн гол институцүүдийн үнэлгээ нийтлэгээр буурч байгаа нь тэдгээрийн үйл ажиллагаанд иргэд хэр сэтгэл ханамжтай байгаад анхаарах шаардлагатайг харуулж байна. 

Хүн ам зүйн бүлгээр авч үзвэл эрэгтэйчүүд болон 45–64 насныхны төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ харьцангуй доогуур байна. Харин төрийн болон олон улсын байгууллагад ажиллагчид, оюутнуудын Засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ бусад бүлэгтэй харьцуулахад өндөр буюу 4.5 орчим оноо байгаа бол асрахуйн хөдөлмөр эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үнэлгээ хамгийн доогуур байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн байдлаар илүү дэлгэрүүлж харвал институц бүрд ялгаатай дүр зураг ажиглагджээ. УИХ-ын үйл ажиллагаанд төрийн байгууллагын ажилтнууд, шүүхийн үйл ажиллагаанд тэтгэврийн насныхан харьцангуй доогуур үнэлгээ өгсөн байна. 

“National Opinion” судалгаагаар төрийн институцүүдийн үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээг боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, насны бүлэг зэрэг хүн ам зүйн үзүүлэлтээр харьцуулан харахаас гадна сар бүрийн өөрчлөлтийг тогтмол хэмжих боломжтой.

“National Opinion” судалгааны тухай

“National Opinion” үндэсний санал бодлын судалгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол нэг удаагийн санал асуулгаар бус, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой. 

Судалгаагаар төрийн байгууллага, улс төрийн нам, улстөрчдийн үнэлгээ, нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого, олон улсын харилцаа, сонгогчийн зан төлөв зэрэг сэдвийг тогтмол хэмжихээс гадна цаг үеийн асуудлаарх олон нийтийн санал бодлыг тодруулдаг.

Судалгаанд нийслэл болон бүсчилсэн байдлаар сонгосон аймгуудын 18-аас дээш насны иргэдийг сар бүр хамруулдаг. Оролцогчдыг нас, хүйс, байршлыг харгалзан түүврийн аргачлалаар сонгож, судалгааны ярилцлагыг судлаач биечлэн авч, хариултыг таблет, компьютерт шууд бүртгэдэг CAPI арга ашигладаг. Ингэснээр мэдээллийг бүхэлд нь шалгаж, чанарыг баталгаажуулах боломжтой.

Судалгааны бүрэн тайланд үзүүлэлтүүдийн сар бүрийн өөрчлөлт, хүн ам зүйн дэлгэрэнгүй задаргаа багтдаг. Мөн хэрэглэгчид судалгааны аргачлал, үр дүнтэй танилцаж, мэдээллийг шалгах боломжтой.

Холбоо барих:
contact@opinion.mn, 99106041, facebook.com/opinion.mn 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан